sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн сүүлийн томилгоо нь Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын суудал. Засаг барьж буй хоёр намаас энэ хариуцлагатай газарт чухам хэнийгээ тохоон томилох вэ гэдэг дээр удтал хэлэлцэж, энэ дагуу олон хүний нэр явж байсан. Сүүлийн өдрүүдэд “Оюуны ундраа”-гийн гэх С.Отгонбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай үгсэн МХЕГ-ын даргын албан тушаалын төлөө амь тавихаас буцахгүй үхэн хатан тэмцэлдэж байгаа гэх яриа бий.

 

С.Отгонбаярын хувьд “Оюуны ундраа”-гаар дамжуулан ноён суухаар зүтгээд байгаа МХЕГ-ынхаа эсрэг олон жилийн туршид ил, далдаар бизнесээ лоббидож өнөөг хүрсэн бизнесмэн гэгддэг. Тэгвэл энэхүү хариуцлагатай албан тушаалд МАХН-ын Говийн бүсийг хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэнг томилох нь нэгэнт тодорхой болжээ.

 

Угаасаа хамтарсан Засгийн газрыг байгуулах үед Шударга ёс эвсэл болон АН-ын хоёр талаас үзэглэсэн гэрээ ёсоор бол МАХН-аас тус албан тушаалд хүнээ томилох учиртай. Эвслийн тухайд өнгөрөгч сонгуульд төрд хяналтыг бий болгож, шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ гэж амлаж гарч ирсэн учраас МХЕГ хэмээх чухал байгууллагын даргад олны дундаас шигшиж байж хүнээ Ч.Чимидсүрэнг сонгосон гэх.


Эх сурвалж: "Нийгмийн Толь"