Казах түмний сэтгэлийн үг
Туурга тусгаар нүүдэлчин Монгол Улсад казах түмэн 1850-1860 онуудад ирсэн түүхтэй. Монголчууд төв Азид эрт дээр үеэс гал голомтоо бадрааж буурал түүхийн урт замд дэлхийн талыг эрхшээсэн. Өрнө дорныг холбож явсан, бусдын хараанд орж доройтон мөхлийн ирмэгийг туулж явсан түүхтэй.
Монголын ард түмэн эзэн Чингис хаанаас улбаатай бие биенээ эрхэмлэн хүндэлж ирсэн ард түмэн шүү дээ. Хүн болгон төрөлх эх орон, газар шороо, ард түмнээрээ аугаа их хэл соёлоороо бахархдаг. Казах түмэн бид ч гэсэн Монголын ард түмнийг аугаа их ард түмэн гэж бахархдаг. Тэр их аугаа үндэстний нэг хэсэг нь казах түмэн түүхэндээ гавьяатай Монгол оронд төрөн өсөж өндийж аз жаргалтай явах хувьтай ард түмэн билээ.
Монголын төр засаг казах түмний хувьд их зөв бодлого баримталж, баруун хязгаас энх тунх амьдрах асуудлыг нь төр засгийн удаа дараагийн бодлого шийдвэрээр баталгаажуулсан. Казах түмнийг бүх талаар дэмжин, туслалцаа үзүүлж ирснийг бид мартахгүй, мартах ч ёсгүй.
Ардын хувьсгалаар бойжиж хүмүүжин, ялалтыг бэхжүүлж хамгаалж, тус орныг социализмын замаар хөгжүүлж, социализмын бүрэн төгс ялалтыг хангахын төлөө тэмцэх хүртэл энэ хугацаанд Монголын төр, засгаас улсын анхдугаар их хуралд казах түмний төлөөлөл оролцож, анхдугаар Үндсэн хуулиа батлах, тусгаар улсаа зарлан тунхаглах үйлст хүчин зүтгэж түүхэнд нэр нь мөнхөрсөн билээ.
Баян-Өлгий аймаг байгуулахыг их удирдагч Х.Чойбалсан санаачилсан боловч бүтээлчээр хэрэгжүүлсэн хүн болох Монгол төрийн гарамгай удирдагч маршал Ю.Цэдэнбал 1940 онд Монгол Улсын дээд удирдлагад дэвшиж ажилласан үеэс казах түмэн сэргэн мандаад зогсохгүй улс даяар үлгэр жишээ үзүүлснийг дурьдвал 1921 оны Толбо нуурын тулалдаан болон 1939, 1945 оны Японы эсрэг байлдаан, баруун хязгаарын тулгаралт байлдааны ялалтанд казах эрс цусаа урсгаж эрэлхэг гавьяа байгуулсныг Монгол Улсын төр засаг өндөр үнэлдэг.
Бүтээн байгуулалтад ч казах хүмүүс төр засгийн яв гэсэн газраар явж, хий гэсэн ажлыг хийж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйгээр улс эх орны төлөө үнэнч шударгаар ажиллаж авьяас чадлаа зориулж ирснийг төр, засаг өндөр үнэлж, үндэсний цөөнхийг онцгойлон харж хандаж байдагт казах түмэн баярлаж, бахархаж явдаг аа. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан казах түмний өмнөөс болон хувиасаа монгол түмэндээ сайн сайхны ерөөл дэвшүүлье.
Миний бие XX зууныг элээж цэнэгтэй бууны овоо хараанд онуулж, бууны гох, хутга сэлэмний бариулаас салаагүй Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө залуу нас бүлээн цусаа хайрлалгүй хойч үеийнхэн гэж тэмцэж явсан олон мянган ахмад үеийнхний нэгэн болой.
Б.Сейлхан
/Хоёр дайнд оролцсон ахмад дайчин/
Сэтгэгдэл0
Bayarlalaa. Saihan Ug Baina. Kazakh Ah duu nartaa hairtai shuu. Ih Hundetgej yavdag shuu!
Энэ бол зөвхөн энэ хүний үг гэж ойлгох нь зүйтэй.Чойбалсан Ховдын хязгаарт Оспантай хэлэлжээр хийж зэр зэвсэгээр хангаад эргээд Монголчуудаа хяргасан Говь-Алтай,Ховд аймгийн иргэд маш харгис хэрцгийгээр алж талж байсан.Түүний сорви одоо хүртэл зарим өвгөчүүл,эмгэчүүлээс салаагүй байдаг юм байна лээ.Үнэхээр аймшигт алуурчин урвагч үүнийг түүх гэрчилдэг.Гэтэл ухвар мөчид,түүхээ мэддэггүй зарим нь ялангуяа Казахууд Баатар болгож цоллодог,зарим манай улс төрчид түүнийг аялдан дууриаж попорддог нь эмэгнэлтэй. Казахууд ер нь ер нь туйлбаргүй цаашаа санаатай хүмүүс гэдэг нь Зардыхан,Сайран,Жекей,Мурат гээд нөхдийн гаргасан ааш араншингаасч харагддаг шүү дээ.Тэхдээ энэ өвгөн шиг түүхээ мэддэг өвгөчүүл Монголчуудад хүндэтгэлтэй ханддагийг үгүйсгэхгүй.Хүмүүсийн яриагаар бол БӨ-д залуусын үндэсэрхэх үзэл маш их болсон гэж яригддаг юм байналээ.
Монголын ард түмнийг хүндэтгэсэн бол заавал өстөн дайсан Оспаны зураг тавьж өдөөн хатгадаг нь яаж байгаа нь тэр вэ. Ю.Цэдэнбалтай авхуулсан Хасаг хүний зураг тавьж болох байлаа.
Баярлалаа, настан Та урт насалж удаан жаргах болтугай. Хаа хаанаа ойлголцоод, бие биенээ хүндэтгээд, хууль журмаа дагаад эв найртай явцгаая. Нэмж хэлэхэд Назарбаев гуай нь буухаасаа өмнө эрдэмтэд судлаачдаа цуглуулж байгаад Чингис хааныг Монголчуудтай булаацалдахаа зогсоо. Энэ асуудал ингээд цэглэгдлээ, ахиж энэ тухай ярихгүй шүү гэсэн байна лээ. Мундаг хүнээс ухаантай үг гарсан байна лээ. Назарбаев гуайн үг Казахуудад хууль, судар ном л гэсэн үг. Монголчууд бид ухаантай тайван байцгаая.
daanch youtube-geer dvvren oros heleer chinges haan kazak hvn ,mongolchuud bol manj tungusuud 16 zuund irsen gesen bichleg odoo odor bvr l nemegdej oros helt busad ard tvmenii tarhiig ugaaj duuslaa.tend tsoohon halimag buriaduud l oros heltei bolohoor hervvl hiij temtsej bhad mongolchuud yg duugui suuj bna.. teriig uzbek kirgez geh met tvregvvd demjij bnaa..hudalaa yumiig 1000 dabtval vnen boldog gedegiig medej bn uu daa..
Баярлалаа танд.
БАЯРЛАЛАА. АХМАД ХҮНИЙ ҮГ САЙХАН СОНСОГДОЖ БАЙНА. УРТ НАСЛААРАЙ.
Хайр дааж амьдрах хэрэгтэй шүү Казак түмэн минь
За хө энэ казакууд үг хэлж эхэллээдээ дараа нь үйлдлээ хийж эхлэнэдээ хоёрыг харж гурвыг бодож л энэ үгийг хэлсэн байж таараа
1997 ond barilgiin cergiin angiig Ulgiid baiguulsnaar hasguudiin omgolon zan daragdsan. Odoo dahin 1 cergiin angiig Ulgiid brluulah yostoi.
Наад үгээ бацаанууддаа сайн хэл дээ. Өлгий орохоор хасаг залуусын онгироо болсон гэж дийлдэхээ больсон байна лээ. Орчуулагчгүй бол Өлгийд Монгол хүн нэг ч алхахгүй.
202.21.124.130 кирил латинаар 2 өөр хүн юм шиг бичсэн оросын троллууд турхираад эхэллээ
chi ooroo baynolgiid ochiod vzee.hari orond met bnlee dee.kazakuud mongoloor yrihgui geed l..vnen dabarsan bnlee..odoo baga bagaar ybuulij baibal sain daa..
казахстанд 1917 оны их елсегленгеес болж маш ихээр дурвэж Монгол Уйгар нутгуудад ирж сууршиж эхэлсэн дараа нь Оспаныг дагаж нааш цааш дээрэм тонуул хийх гм улс терийн тоглоом золиос болж олон жил явсны эцэст Чой аймаг болгож егсен Монгол Хасаг тумэнууд эртнээс ес заншил ахуй амьдрал нэг боловч шашны эрхээр ондоошиж бг гэхдээ бид адилхан нуудэлчин малчин хумуус тул хэт шашинд мунхрахгуй бх хэрэгтэй суулийн уед хасаг хуухнууд гивлуур толгойн боот хийгээд малайз индонезууд шиг явах нь их зохимгуй юмаа
Оспан нь хөөрхий хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байсан байх даа. Бодит үнэнийг Бид мэдэхгүй шүү дээ.
vhsenii haliunii zulzaga baih be dee, bvh kazakiin haan boloh geed l vzsen dee.zvvnturkstanii zasagiin gazaraas urbaj uigaruudtai muudaj mongolig talij deerem hiij amidardaad l svvldee gomindanii namiin tald orj baildaad kommunistuudad aluulsan daa.
Баярлалаа! Монгол улс мандан бадраг! Казак түмэндээ баяр хүргэж сайн сайхныг хүсье!
Казах, Киргизууд бол бидэнд хамгийн ойр хүмүүс юм байгаам ш тээ. ямар ч байсан бидний цус нэгт үеэлүүд. Ийм хэцүү цагт бид эв нэгдэлтэй байж, өнгөрсөн алдаа уруугаа эргэн орж ухралгүй явбал болно. Бид эвтэй байвал хэнийг ч сөхрүүлэх ард түмэн юм . Мэдээж Оросууд нийлж болно. Хятад бол удахгүй бидний дайсан болох магадлалтай тул Евразиуд нэгдмэл байж өнгөрсөн атаа хорсол өрсөлдөөнөө мартах хэрэгтэй
Цээлийн ус ширгэв, цэгээн чулуу хагарав. Казах, Киргиз, Монгол, Оросууд эвтэй байхад хэнд ч дийлдэхгүй
Баярлалаа , Казахын ард түмэн ийм мундаг эх оронч хүмүүс шүү. Аймаг байгуулагдсны 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе
хоёр дайнд орсон гэхээр энэ хүн зуу гарсан хүн байх нь ээ?
Хурцыг явуулж Жекейг бариулж ир