Академи гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн 2400 гаруй жилийн өмнөөс мэдэх болжээ. МЭӨ 427-347 онд амьдарч байсан эртний Грекийн гүн ухаантан Платон Афинд өөрийн гүн ухааны сургуулийг байгуулж академи гэж нэрлэсэн нь өрнөдийн анхны дээд боловсролын байгууллага байсан гэдэг. Платон энэхүү академиа байгуулсан түүх нь ч сонин. Гүн ухаантан эр Итали, Сицилээр аялж явахдаа тэндэхийн эзэн Дионисийн садангийн хүнтэй үг сөрснөөс болж шийтгэгдэн боол болжээ. Харин азаар Платоныг хүндэлдэг нэгэн хүн түүнийг эзнээс нь худалдан аваад чөлөөлөн явуулсан байна. Платоны найз нар мөнгө цуглуулан өнөөх сайхан сэтгэлт эрд өрийг нь төлөх гэсэн боловч цаадахь нь татгалзжээ.
Ингээд Платон нэгэнт эрх чөлөөтэй болсон, бас найз нөхдийн буянаар багагүй мөнгө цуглуулсан тул түүгээрээ Афины ойролцоо үзэсгэлэнт сайхан чидүн жимсний цэцэрлэг худалдан аваад тэндээ гүн ухааны сургуулиа нээсэн ажээ. Уг сургуулиа Грекийн домгийн баатар Академусын нэрээр нэрлэсэн гэнэ. Энэ бол МЭӨ 385 он. Тэр цагаас хойш академи боловсрон хөгжсөөр сонгодог утгаараа хүн төрөлхтөний шинжлэх ухаан, боловсролын дээд байгууллагын нэршил болжээ.
Түүх хүүрнэхээ үүгээр цэглэн шууд гол сэдэв рүүгээ шилжье. Академи гэдэг нэршлийг өнөө цагт ч гэсэн шинжлэх ухаан, боловсролын дээд түвшний үйл ажиллагаа явуулж, судалгаа, эрдэм шинжилгээ эрхэлдэг байгууллагуудад хамаатуулан авч үзэж буй. Ихэнхдээ аливаа улсын шинжлэх ухааны дээд байгууллагыг академи гэж нэрлэдэг. Харин Монголчуудын хувьд академи гэдэг нэр томъёог сүүлийн 20 гаруй жил нэн замбараагүй, хамаагүй хэрэглэж иржээ.
Төрийн бус байгууллага бүхэн л академи гэдэг гоё нэр зүүхийг эрмэлздэг болсонтой энэ нь холбоотой. Сүүлдээ янз бүрийн сургалтын төвүүд бүгд академи гэдэг том малгай “өмсөв”.
Энэ нь сургалтын төвүүдийн хувьд элсэгч ахиухан авах гэсэн менежмент нь болжээ. Гадаад хэлний эсвэл хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын төвд сурснаас гадаад хэлний академи, хүний нөөцийн академид суралцах нь залууст илүү нэр хүндтэй байдаг бололтой. Ингээд диплом бүхэн академи гэсэн алтан боронзтой бичигтэй, толгойтой бүхэн академич гэдэг алдар гуншинтай болох аян өрнөжээ. Академи байгуулах энэхүү марафон шинжлэх ухааны байгууллагуудын дунд бол харьцангуй бага, харин боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын дунд тун ширүүн байгааг цөөн хэдэн жишээнээс харж болно. Сүүлийн үед хүний нөөцийн мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй, түүнийг дагаад энэ мэргэжлээр суралцах, мэргэших хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо олширсныг олж харсан овжин бизнесмэнүүд хүний нөөцийн гэсэн нэртэй олон янзын академиуд байгуулах болжээ. Хүний нөөцийн академи, Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи, Хүний нөөцийн цогц чадамж академи, Санхүүгийн удирдлага, хүний нөөцийн академи гэх мэт ганц нэгхэн үгний зөрүүтэй олон академиудад ирээдүйн хүний нөөцийн менежерүүдийн толгой эргэж гүйцнэ. Яг үүн шиг улстөрч, улс төр судлаач болохоор зорьж буй залуус Улс төр, боловсролын академи, Улс төр менежментийн академи зэрэг академиудын дунд төөрнө.
Монгол суу ухааны “Манукол” академи, Монголын эзотерик ухааны академи зэрэг тодорхой салбар, мэргэжлийнхэн байтугай бүх ард түмнийг төөрөлдүүлж, толгойг нь эргүүлж мэдэхээр академиудын нэр ч дуулддаг. Уг нь төрийн бус шинжлэх ухааны байгууллага буюу академиудыг хэрхэн цэгцлэх талаар хууль тогтоогчдын түвшинд 10 гаруй жилийн өмнөөс ярьсаар ирсэн ч тодорхой зохицуулалт хийж чадалгүй өнөөг хүрчээ. 2006 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэнчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байхад энэ асуудлыг зарим гишүүн хөндөж байсан юм. Тухайлбал, тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Янз янзын хүмүүс академич болж байна. Чингис хааны академич гэдэг, салбарын академич гэдэг, зүгээр л нэг дэд доктор болсон хүн академич болж байдаг. Зуух бүтээдэг хүн ч академич болж байдаг. Тэгэхээр энийг зааглаж ялгах хэрэгтэй байх" хэмээн хэлж байв. Мөн Д.Туяа гишүүн ч гэсэн шинжлэх ухааны байгууллагуудын статусыг тодорхой болгох, ялангуяа төрийн бус шинжлэх ухааны академиудыг төрийн бус байгууллагын тухай хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдгийг тухайн үед хуулийн төсөл санаачлагчдаас асууж байсан юм.
Үнэхээр тухайн үед олон төрийн бус академиуд байгуулагдаад академич гэдэг цолыг зоргоороо, дур мэдэн олгож эхлээд байв. Тэр үеийн статистикийг шүүрдэж үзэхэд 2006 оны байдлаар Монголд төрийн бус академи 24 байжээ. Энэ тоо 14 жилийн дотор мэдээж хэд дахин өссөн байж таарна. Тооноос гадна чанар, агуулгын хувьд ч гэсэн монгол академиуд сонгодог утгынхаа эсрэг явсаар байгаа нь олон жишээнээс харагдана. Шинжлэх ухааны нээлт хийсэн хүн л академич гэж нэрлэгддэг байтал жирийн нэг загвар өмсөгч академич гэж цоллуулах нь эмгэнэлт инээдэм юм.
Манай улс Шинжлэх ухаан, технологийн хуульдаа “Монгол Улсын нутаг дэвсгэрт судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг, төрийн бус өмчийн шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Гэтэл Төрийн бус байгууллагын тухай хуульд нь академи гэдэг үг, нэр томъёо байхгүй. Тиймээс өнөөгийн энэ олон академиуд хуулийн цоорхой дээр дөрөөлөн байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг л төрийн бус байгууллагууд, ихэнх нь сургалтын төвүүд ажээ. Тоогоо алдсан олон академи, академичдаа цэгцлэхгүй бол бид олон улсын өмнө ичгэвтэр байдалд орох вий. Тогооч, нягтлан, барилгачин, номлогчдыг академич болгодог монгол академиуд хөөрхий Платоныг хүртэл ичээх нь байна шүү.
МОНГОЛЫН АКАДЕМИУДЫН ЗАХ ЗУХААС
“Academy of Management” удирдлагын академи
“Амжилт" мэдээлэл технологийн академи
Англи хэлний академи
Банк санхүүгийн академи
Барилгын сургалт, хөгжлийн академи
Боловсрол, сэтгэл судлалын академи
Гадаад худалдааны академи
“Гүншим”академи
“Гэгээн Муза" академи
“Залуу манлайлал" хөдөлмөр, хүний нөөцийн академи
М-Си-Эсакадеми
Математикийн багш нарын академи
Монголын анагаах ухааны академи
Монголын оюун ухааны академи
Монголын театрын хөгжлийн академи
Монгол суу ухааны “Манукол” академи
Монголын үндэсний кино урлагийн академи
Монголын цогц сургалт хөгжлийн академи
Монголын эзотерик ухааны академи
Монгол уламжлалын академи
Монголын уран зохиолын академи
Мэдээллийн технологи, менежментийн академи
Мэргэжлийн ур чадварын академи
“Номт хувцас" загварын академи
Олон улсын стандартын академи
“Рояал” академи
“Сайн ажил" академи
Санхүүгийн удирдлага, хүний нөөцийн академи
Стратеги академи
Судалгаа хөгжлийн эрдмийн академи
Театрын хөгжлийн академи
“Титэм арт” академи
“Тomujin”академи
Удирдлагын академи
Улс төр, боловсролын академи
Улстөр менежментийн академи
Үндэсний старт ап академи
Үндэсний тагнуулын академи
“Хан"академи
“Хосмастер”шатрын академи
“Хурдан форвард” академи
Хууль сахиулахын удирдлагын академи
Хүний нөөцийн академи
Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи
Хүний нөөцийн цогц чадамж академи
Хүүхэд хөгжлийн академи
Чингис хааны дэлхийн академи
Шинэ цагийн удирдлагын академи
Эрүүл аж төрөх танин мэдэхүйн академи
Г.Хангарди
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Арай л биш байна даа. Уг нь ТБ байгууллага шүү дээ. Академич нь түүний гишүүн юм.
Энэ жагсаалтанд манахй ижил хүйстний академийн нэр ороогүй байна.
ХАХА
ichmeer um
Академи бол ердийн л ТББ. Түүнийхээ гишүүн байж болно ш дээ... Why not?...
Юуны емне ШУА-г татан буулгаж, авилга болгон егдег зэрэг, цолыг хурааяа. Академич гэд сар болгон тогтмол цалин авдаг булэг хумууст аттестачлал хиймээр.
Боловсролын бүх шатны байгуулага академи гэдэг үгийг авч хэрэгтлэлэхэд айх явдалгүй хэрэгжээд хэвшиж ирсэн байна.Цөөхөн нөхөд энэ үгийг өмчлөх гэж хүсээд байна.Бичиж тайлбарласнаа үгүйсгэх хэрэггүй дээ.
Академийн тухай хууль боловсруулах хэрэгтэй болж дээ.
arhichdin akademin ner oroogvi bna
Маш зөв. Чин үнэнийг хэлжээ. Судлаач Х.Д.Ганхуяг.
Энэ ШУАийн Рэгдэл билүү, нэг заваан өвгөнөөс бүх юм үүдэлтэй
Энэ ШУАийн Рэгдэл билүү, нэг заваан өвгөнөөс бүх юм үүдэлтэй
Уран барилгын академи зайлшгүй
Эхлээд Монголын ШУАкадемийг татан буулгаж, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгох хэрэгтэй. Академийн хүрээлэнгүүдийг их сургуулиудад нэгтгэх хэрэгтэй байна.Маш олон улс орнуудад судалгаа, шинжилгээний ажлууд их сургуулиа түшииглэн явагдаж байна.Орос манайх 2-оос өөр оронд академич цолыг бараг олгохоо байчихлаа.Дэлхий нийт академич болон ШУ-ны доктор гэдэг зохиомол эрдмийн цол зэргээс татгалзах боллоо. Тэгтэл манайх улам цэцэглүүлж, ШУА-ийн академич нарт улсаас сар бүр 700000төгрөгийн нэмэгдэл цалин олгож байна.Монгол улс академич нараар хөгждөг бол аль хэдийн хөгжих болсон. Үе үеийн засгийн газар ШУА-ийн асуудлыг хөгдөж эхлээд хэдэн хөгшин академич нараас айгаад больчихдог. Шинэ ЗГазар ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуулиа эргэж хараад, энэ асуудлыг нэг тийш нь болгох нь зүйтэй юм.Төрийн бус байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлдэг нь буруу юм. Хэрвээ академи хэвээрээ байх юм бол өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг зарчим дээр ажиллах хэрэгтэй байх.
Бөхийн цол шиг академич нарын батламжийг МУ-ын ерөнхийлөгч төрийн ордонд гардуулаад,алтан тэмдэг олгодог нь хир зөв бол... энэ олон академийн академич нараас ШУА-ийн академич нарыг ялгаж байгаа нь тэр юм. Нөгөөдүүл нь би та нарыг бодвол академич цолыг ерөнхийлөгчөөс авсан гэж сагсуурах юм биз дээ. Нэгэнт хөндсөн асуудлыг цааш нь гүнзгийрүүлэн ажил хэрэг болгох хэрэгтэй юм. Шийдвэр гаргадаг УИХ-ын шинээр сонгогдсон эрхм гишүүд үүнийг анхаарна биз дээ.
УГААСАА НОМООРОО АКАДЕМИЧ ГЭГДЭХ ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯЛГАА ЮУ БАЙНА ЧӨТГӨР ГЭЖ. БИД ИЙМРХҮҮ Л УЛС ШҮҮ ДЭЭ. ЧИНГИС ХААНЫ АКАДЕМИ Л НЭРЭЭРЭЭ ХАМГИЙН ТОМ ЮМ БИШ ҮҮ. АНУ-ийн БУШ АВСАН ГЭЭ БИЗ ДЭЭ. ККК. ДҮНДЭЭ ДҮН ДЭЭ. ҮХСЭН БААС6
Зусар бялдууч ерөөс мэдэх юмгүй хүмүүс дийлэнх нь. Хахууль өгч элдэв шагнал эрдмийн цол авдаг донтнууд олширсон. Хөдөөгүүр хадаг хэнгэрэг цан барьсан борпээсрууд зөндөө. Сүйрэл, шившиг. Хорын үндсийг таслах хэрэгтэй.
ГЭР ХОРООЛОЛ АКАДЕМИ АЛГА БАЙНА. ккк
Миний монголыг хэн ч юугаар ч ичээж чадахгүй. Палатоон Соократ Гэйт Мааск өөрсдөө ичнэ биз.
ichmeer yum uurusduu uchidgui yum uu
Bugd luivarchid shuu dee
Ymarch heregtseegui Akdemiin hedelmeriin baatar gd hunees munge avaad baatar.bas ofon temdeguudiig taraaj bn shde.Ulsad ajillagui n enger duuren odontoi.nasaraa ajillasan n enger hooson
хахахахаха эд нар чинь АКАДЕМИ биш зальтай хүмүүсийн байгуулсан төрийн бус байгууллагууд байна. Монгол Улсад 1961 онд байгуулагдсан ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ нэг л байгаа