МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулах талаар тусгасан. Үүний хүрээнд банк, санхүүгийн шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн УИХ-ын дарга Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулах боломж, бололцооны талаар ярилцаж байгаа билээ. Зээлийн хүүг бууруулах асуудлыг тал бүрийн судалгаатай шийдэх хэрэгтэйг банкны салбарынхан хэлж байна. Зээлийн хүүг бууруулахад гаднын банк оруулж ирэх, эсвэл хадгаламжийн хүүг багасгах замаар бууруулах боломжийн талаар ярьж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хадгаламжийн хүүг механикаар бууруулсан хэд хэдэн жишээ дэлхийн улс орнуудад бий. Тухайлбал, БНХАУ-д төрийн өмчит банкууддаа хадгаламжийн хүүг бууруулах тушаал гаргасан байдаг. Харин манайд үүнийг Монголбанк шийднэ. Зээлийн хүүг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь мөнгөний өртөг буюу хадгаламжийн хүү. Одоогоор төгрөгийн хадгаламжийн хүү 13-14, ам.долларынх 3-4 хувьтай байна. Тоо нь зөрүүтэй хэдий ч их хэмжээний хадгаламж эзэмшигчид ам.долларын хадгаламж эзэмших нь элбэг. Тиймээс ам.долларын хадгаламжийг багасгах хэрэгтэй.
Үндэсний мөнгөн тэмдэгтээ гадаад валют болгож байгаа нь буруу. Банкны салбарын төлөөлөлтэй уулзаж байхад зээлийн хүүг бууруулах боломжтой гэж байна. Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, есөн хувьтай болгосон. Тиймээс энэ түвшин рүү ойртуулж банкууд зээлийн хүүгээ буулгах боломжтой юм. Банкны салбарын төлөөллөөс хэлж байгаа нэг зүйл нь одоо гаргасан жижиг, дунд үйлдвэрлэгчид зориулсан зээлээ бууруулахын тулд бага хүүтэй, урт хугацааны эх үүсвэр хэрэгтэй гэсэн. Үүнийг Монголбанк анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Харин гаднын банкны тухайд манайд олон банк орж ирэх гээд хүлээгээд байгаа биш шүү дээ. Ялангуяа, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, гаднын банкууд асуудал ихтэй байна. Тухайлбал, саяхан АНУ-ын томоохон дөрвөн банк их хэмжээний эрсдэлийн сан байгуулсан. Европын банкууд ч ялгаагүй. Энэ нь богино хугацаанд тухайн улсын эдийн засаг хүндэрч, зээлийн чанар муудах юм байна гэсэн хүлээлт бий болчихсон гэсэн үг. Манайд ч ялгаагүй ийм нөхцөл байдалтай байна” гэв.
М.Энх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
МАН-ын хулгайч нар өөсдийн бохир мөнгөө өндөр хүүтэйгээр эргэлдүүлж байгаа учир тийм тэнэг шийдвэр гаргаж чадах уу?
Аргагүй л банкир хүний үг. Үндэсний мөнгөн тэмдэгтээрээ хадгаламж эзэмшихийг зөвшөөрөөд ам долларын хадгаламжийг багасгах,улмаар хориглох хэрэгтэй. Ингэж чадвал ам долларын хадгаламж төгрөгийн хадгаламж руу шилжин хэмжээг нь өсгөнө,үүнээ дагаад төгрөгийн хадгаламжийн хүү буурахад дагаад зээлийн хүү буурна. Цаашдаа хөрөнгийн зах зээлээ олон улсын жишигт хүргэж хадгаламжинд байгаа бэлэн мөнгийг хувьцаа болгох замаар үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй.... Харин наад модон галаанууд чинь дэмжихүү ???!!! Амартүвшинд амжилт хүсий !!! Жич : Төрд гарсан улсын ХОМ-д гадаадын компанийн хувьцаа эзэмшдэг тухай дурьддаг хэвээрээ юу ? Хэдэн хаус,морь,570,хөөрөгтэй л тухай бичсэн харагдахийн ? ???
Монголчууд үнэхээр заяа нь хаяцан улс юм. Тэр Анужин,Сарангэрэл,Мөнхбат өөр хэн хэн ч билээ жинхэнээсээ төрийн хүний шалгуурын аль ч түвшинд нь тэнцэхгүй мудакуудыг төрийн түшээ болгож байхаар ийм хэдэн юмтай төрийн түшээдийг гаргацан бол... Яахав дээ,ардчилал залуу,ард түмэн түүхий байна даа,ардчиллаа булшилчихгүй бол Баабартангууд чадхийсний дараа монгол өөр болноо
Олонн таван үггүй хүү маш багатай гадаадын банк оруулж ир.Дэмий балай юм хуцаад байхаар...
banknii reform hiih gej ner tydii,ard tumniig hulhidsan um hiih geed l gantshan zeeliin huu buuruulah tuhai l mash ih huchtei yarij bn. sain bankir baihgui bolhoor ene metiin hooson tarhi, banknii A useg medehgui, yamar ch dund hemjeenii ch bolovsrolgui lumpen aferist yag sh dee.Banknii reformiig 100 huvi tsogtsoor ni hiine gej yarisan. Ene meteer buh uurchlult zamiin dundaas zogsoh ni ee.
Чи амьсгаа банк мэднэ гээд хуцаад байдаг, Казахстаны банкыг дампуурахад гар бие оролцоод ажилгүй лааз өшиглөөд явж байхад чинь Хасын Ганхуяг өөд нь татсан байдаг. Дараа нь чи Ганхуягийгаа араас нь хутаг шааж унагасан хөгийн эр шүү дээ, чамайг Магваны Болдтой нийлж говшийн хийсний төлөө Хас банк хоёуланг чинь хөөсөн, чи бол дүр эсэгсэн гүйцэтгэл муутай долдой шүү дээ
Ugui yum aa!!!! Harin 2008 onii ediin zasgiin hyamarliin uer ersdeliin mash zuv bodlogo yavuulsan gedgeer ni Kazakhstanii bankiruudiin dund undur ner Hundtei yavj baisan baihiin, harin Talkh ochij yatgaj Mongold avchirch uuriin bohir uildee ashiglah gesen bolovch chadaagyi dee, muug dagval mogoin hor gedgiig ert medersen, mun olon zaluusiig talkhiin savraas tataj gargasan.!!!!
МАН короновирусаар далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшиж идсэн байна.Хэрэв идээгүй юм бол баримт нотолгоотой тайлангаа тавь.
Зээлийн хүүгээ буулгаад хадгаламжийн хүү буцлаа гээд яав л гэж хуучин тийм их өндөр хүүтэй байгаагүй л байлгүй Ядаж тэтгэвэрийн зээлийн хүүг дорвитой буулгаад хэрэгтэй
inflation-toi haricuulbal hadgalamjiin huu baga bga.
Зөв. Эр хурга!
Энэ олон жил ард иргэдээ банкууд шулж ирсэн банк гэдэг мөн хХЗХоршоо гэж хахуулчидын мөнгийг эргэлдүүлж баяжиж ард тумэн улам хүнд амьдарч байгааг иөр мэдсээр байж дуугүй олон жил болж бна даа банкуудын хүү 1 % хүүтэй болгох
Bolomjtoi baaihaar baarhuu, naaduul chini buulgaah sonirholgui l baihgui yu, yugeej l uuruu uuruusoo ashigaa hasuulahiig bodvol gen. naadhiig chini zasgiin gazar ard olonii ashgiig bodoj togtoodog baihgui yu....
Манайд банкны хадгаламжийн хүү буурахгүй байгаа шалтгаан нь ердөө л авилгалын мөнгийг хадгалж байгаатай холбоотой. Багадаа тэрбум төгрөг хахуульд аваад ямар ч бизнес эрхлэх гүйгээр сар бүр 13-14 саяын цэвэр орлоготой сууж болж байна. Том хэргүүд мэдээж хэдэн тэрбумаар үнэлэгдэж, тэр хэмжээгээр төрөөс төрсөн тэрбумтнуудын сул орлого ихэснэ. Тэд ажил хийж, цэвэр бизнес эрхэлж үзээгүй болохоор тэр мөнгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр эргэлдүүлэх гэхээр ухаан нь хүрэхгүй. Тэгээд ч банкны хүү өндөр байхад толгойгоо гашилгаж эрсдэл гаргахыг хүсэхгүй нь тодорхой. Та бидний 100 сая төгрөг бол юу ч биш шүү! Авилгалын сүлжээ хэрэн торж, МАФИЖСАН ТӨР байгаа цагт хүү буурах, улмаар эдийн засгийн эргэлтэд орох бол үлгэрийн далай. Монголын хөрөнгө оруулалтын зах зээл сул хөгжсөн нь ч үүнтэй холбоотой.