sonin.mn

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий парламентын гишүүд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан. Манай улсын гадаад эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Тиймээс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах шаардлагатай хэмээн үзэж УИХ-ын 20 гаруй гишүүн тогтоолын төслийг боловсруулсан юм. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус тогтоолын төслийг санаачлагч гишүүдийн нэг нь. Тиймээс тэрбээр хэвлэл өгсөн ярилцлагадаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд ямар арга хэмжээ авах талаар байр сууриа илэрхийлжээ.

 

 

Энэ тухайд тэрбээр Тадаад харилцааны яамны даргэд гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах ёстой гэж үзэж байгаа юм. Яагаад Гадаад харилцааны яамны дэргэд байгуулах ёстой вэ гэхээр гадаад худалдааны агентлаг нь бүх орны Элчин сайдтай харилцаа холбоотой байх ёстой.

 

 

Мэдээж төрийн институци байгуулахаар бүх бодлого явчихна гэсэн үг биш. Гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбар руу татах ажлыг явуулж, үүн дээрээ сайн жишээ бий болгож чадвал олон улсын хэмжээнд нэр хүнд өснө” гэжээ.

 

М.Энх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин