sonin.mn
Манай суут хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын (1948 - 1996) хийл, их симфони найрал хөгжимд зориулсан концертын ЗХУ - ын Москва хотод 1982 онд хэвлэгдсэн партитурын зургийг та бүхэн харж байна. 
Энэ гойд хөгжмийн бүтээл 1974 онд зохиогдож. Хөгжмийн зохиолчийн Уралын Консерваторийн хөгжмийн зохиолчийн ангийг төгсөх дипломын ажил нь санагдана. 1974 он бол монголын хөгжмийн зохиомжийн урлагт хувьсгал гарсан он болно. Энэ хийлийн концертоор монгол хөгжим орчлонд хамгийн сүүлийн хөгжмийн зохиомжийн хэлээр ярьж, дуурссан болно. Энэ чиглэл урсгалыг орчин үеийн гэхээс гадна модерн гэж ерөнхийлэн хэлдэг авч, хөгжмийн онолын хэлээр Додекофони буюу 12 хөгжмийн өргийн зарчимт хөгжим гэдэг. Тиймээс хөгжмийн зохиолч З. Хангал бол монголын хөгжим дэхь "Модернизмын эцэг" юмаа. 
Энэ хийлийн концерт бол манай монголын модерн хөгжмийн эхэн тунхаг, анхдагч бүтээл бүлгээ. 
Л. Мөрдорж гуай додекофонийн бичлэгийг «бужигнаан» гэж томьёолон хэлдэг байж билээ. Хөгжмийн авиа эгшгийн бужигнаан юм даа !. 
Манай анхдагч модерн хөгжим туурвигчдын нэрсэд "Зулай Цагаан Алтай" - г зохиогч Монгол Улсын Урлагийн  гавьяат зүтгэлтэн Чойгивийн Сангидорж (1939-2012) композиторын нэрийг заавал дурьдаж байх нь зүйтэй. Тэрбээр З. Хангал гуайтай Алма - Атагийн Консерваторийн хөгжмийн зохиолчийн нэг ангийнхан, нэг үеийнхэн болно. 
 
 
 
Энэхүү суут туурвилдаа хөгжмийн зохиолч З. Хангал додекофонийн аргыг монгол хөгжимд хэрхэн бүтээлчээр оруулж, нээлт хийснийг нь өнгөц тандацгаая ! Төгөлдөр хуурын даруулд нийт 88 хөгжмийн өрөг эгшгийг багтаан, ийн тооны механик оньсыг гарын хуруугаар тоншин хөдөлгөж, ган төмөр болон зэс ороомогтой олон ган чавхдсыг хөндөн авиа үүсгэх даруул байхаар бодолцон анх зохион бүтээжээ. 
 
 
 
Эдгээр монгол гэрийн унийн тоотой ойролцоо эгшигүүд бол "Хүн" гэдэг байгалийн бодгалын сонсож, мэдэрч чадах мөн өөрийн дуу хоолойгоор болон өөрсдийн бүтээсэн хөгжим үүсгэдэг багаж хэрэгсэлийн тусламжтайгаар үүсгэж чадах, мэдэрч чадах, хөгжмийн эгшиг тус бүрийг өөр хооронд нь ялган салгаж, танин барих хамгийн доороос дээд нарийн өнгө хүртлэх хүрээ, хил гортиг болно.Нөгөөтэйгүүр хүний сонсох мэдрэхүй, сэрэл мэдрэмжид захирагдан, тэмтрэгдэж болох авиа дуугаралтын тэр л дээд, доод хязгаар юм. Физикийн шинжлэх ухаанд аливаа дуу чимээ хэрхэн үүсч буйг тайлахдаа байгалийн аль нэгэн хатуулаг эд давтамжит хөдөлгөөнд орчсоноор хий, ус, агаарын молекулуудыг хөдөлгөөнд оруулж, түүнээс үүдэн дуу чимээ гарч байна гэж үздэг.
Орчлон дээрх бүхий л дуу, чимээ, авиаг хөгжмийн ба байгалийн гэж 2 үндсэн аймагт хуваадаг. Хөгжмийн нийт эгшгийг өрнийн сонгодог хөгжимд тэртээ зуунд физикийн авиа хэлбэлзлэлийн хуулийг луужин болгож, 16-4000 (4500) удаа нэг секундэд давтагдах Герцийн авиануудыг нэгтгэж "жигдэлсэн хөг" хэмээн механикаар үүсгэсэн билээ. Чухам энэ жигдэлсэн хөг дээр өрнийн сонгодог хөгжмийн бүтээл, онол сургааль оршдог. 88 хөгжмийн өргийг дахин давтагдах байдал, чанарынх нь түвшинг харгалзан 9 хэсэгт хуваадаг. Бид түүнээ "октав" хэмээн нэрийддэг.
 
 
Нэгэн октавт төгөлдөр хуурын 7 цагаан, 5 хар даруул багтдаг. Эдгээр хар ба цагаан даруулын нийлбэр нь 12 гэсэн тоон утга илтгэнэ. 7 цагаан даруулыг бид "хөгжмийн үндсэн долоон өрөг гэж болно. 5 хар даруулыг нь монгол хөгжмийн үндэс болсон таван өргийн даруул ч гэж болох. Ямартай ч нэг октавт багтах нийт 12 хөгжмийн эгшгийг нийтэд нь дараалсан хагас өргүүд эсвэл хроматик дараалал эсвэл эрэмбэ гэж өрнийн хөгжмийн онолын ухаанд тодорхойлдог билээ. 
З.Хангалын "Хийл, симфони найрал хөгжимд зориулсан концертын хөгжмийн партитурын эхний хуудсыг нэг ажиглая. «Додекофон» гэж томьеолдог хөгжим зохиох аргыг З. Хангал хэрхэн бүтээлчээр монгол хөгжимд ашигласныг хамтдаа тандах гэж оролдое ! Төгөлдөр хуурын даруулд нийт 88 хөгжмийн өрөг эгшгийг багтаан, ийн тооны механик оньсыг гарын хуруугаар тоншин хөдөлгөж, ган төмөр болон зэс ороомогтой олон ган чавхдсыг хөндөн авиа үүсгэх даруул байхаар бодолцон анх зохион бүтээжээ. Эдгээр монгол гэрийн унийн тоотой ойролцоо эгшигүүд бол "Хүн" гэдэг байгалийн бодгалын сонсож, мэдэрч чадах мөн өөрийн дуу хоолойгоор болон өөрсдийн бүтээсэн хөгжим үүсгэдэг багаж хэрэгсэлийн тусламжтайгаар үүсгэж чадах, мэдэрч чадах, хөгжмийн эгшиг тус бүрийг өөр хооронд нь ялган салгаж, танин барих хамгийн доороос дээд нарийн өнгө хүртлэх хүрээ, хил гортиг болно. Нөгөөтэйгүүр хүний сонсох мэдрэхүй, сэрэл мэдрэмжид захирагдан, тэмтрэгдэж болох авиа дуугаралтын тэр л дээд, доод хязгаар юм. Физикийн шинжлэх ухаанд аливаа дуу чимээ хэрхэн үүсч буйг тайлахдаа байгалийн аль нэгэн хатуулаг эд давтамжит хөдөлгөөнд орчсоноор хий, ус, агаарын молекулуудыг хөдөлгөөнд оруулж, түүнээс үүдэн дуу чимээ гарч байна гэж үздэг.
 
 
 
Орчлон дээрх бүхий л дуу, чимээ, авиаг хөгжмийн ба байгалийн гэж 2 үндсэн аймагт хуваадаг. Хөгжмийн нийт эгшгийг өрнийн сонгодог хөгжимд тэртээ зуунд физикийн авиа хэлбэлзлэлийн хуулийг луужин болгож, 16-4000 (4500) удаа нэг секундэд давтагдах Герцийн авиануудыг нэгтгэж "жигдэлсэн хөг" хэмээн механикийн аргачлалаар үүсгэсэн билээ.  
 
 
 
Чухам энэ жигдэлсэн хөгт өрнийн сонгодог хөгжмийн бүтээл, онол сургааль суурилж, оршин тогтнож ирсэн бүлгээ. 88 хөгжмийн өргийг дахин давтагдах байдал, чанарынх нь түвшинг харгалзан 7 хэсэгт хуваадаг. Бид түүнээ "октав" хэмээн нэрийддэг. Нэгэн октавт төгөлдөр хуурын 7 цагаан, 5 хар даруул багтдаг. Эдгээр хар ба цагаан даруулын нийлбэр нь 12 гэсэн тоон утга илтгэнэ. 7 цагаан даруулыг бид "хөгжмийн үндсэн долоон өрөг гэж болно. 5 хар даруулыг нь монгол хөгжмийн үнлэс болсон таван өргийн даруул ч гэж болох. Ямартай ч нэг октавт багтах нийт 12 хөгжмийн эгшгийг нийтэд нь дараалсан хагас өргүүд эсвэл хроматик дараалал эсвэл эрэмбэ гэж хөгжмийн онолын ухаанд тодорхойлдог билээ. 
 
 
Чухам эдгээр 12 өргийг л "додекофон» хөгжим туурвих онолыг үндэслэгч австри –америкийн хөгжмийн зрхиолч Арнольд Шенберг (1874 - 1951) үндсээ болгожээ. 
А.Шенберг 12 хөгжмийн өргийг нэгээс нь эхлээд дахин давтахгүйгээр математик сэлгэмэлийн аргаар дурын дараалал үүсгэн, түүгээрээ хөгжим туурвиж, онол сургаалаа үүсгэсэн юм. Ийм дараалалт хувилбар 47 (48) байж болно. Ийн бүтээсэн дарааллыг "сери" монголоор "багц" хэмээнэ. Сери нь нийт 12 өргөөс бүрдсэн бүтэн багцууд байж болохоос гадна зөвхөн 5, 6 ноот өргөөс ч бүтэж болдог. Үүнийг бүрэн бус буюу онгемитон сери буюу «бүрэн бус багц" гэдэг. Чухамдаа суут хөгжмийн зохиолч Зундуйн Хангал хийлийн концертоо туурвихдаа энэхүү додекофон хөгжмийн бүрэн бус багцын хөгжим туурвих арга техникийг ашигласан байна. Ийм бүрэн бус багцын аргыг орос - америкийн хөгжмийн зохтолч Игорь Стравинский сүүлийн үеийн уран бүтээлдээ өргөн дэлгэр хэрэглэж байсан билээ.
 
 
Хөгжмийн судлаач –онолч –шүүмжич, доктор Б. Батжаргал