Ц.Ядамсүрэн гэх асар их бүтээлч сэтгэлгээтэй, бичих туурвих, шинэ зүйл санаачлах хүсэл тэмүүлэл дүүрэн, нөхөрсөг, хүнлэг, “зовлон-жаргалын тэнцвэр, уншиж дуусамгүй үлгэр мэт“ ажил амьдрал туулсан, эрдэмтэн-нийтлэлчтэй уулзаж ярилцах бодлоо энэ намар гүйцэлдүүлж, түүнтэй хөөрөлдсөнөө энд тэрлэв. Ярилцахад содон сонирхол, татах сэдэв ихтэй энэ хүн, 68 настайдаа доктор болж, 72 насандаа гурван ч ном бичиж хийж бүтээх их үйлсэд “Цэл залуу яваа” хүнтэй уулзаж хөөрөлдөхөд ихээхэн сонин байснаа хойно тэмдэглэн үлдээсү.
-Та одоо хэдэн настай вэ. Туулж өнгөрүүлсэн амьдрал, түүхээсээ сонирхуулна уу?
-Би 1944 оны модон мичин жил буюу Монголд их гай гарз чирсэн мичин жилийн зудаар Увс аймгийн Сагил сумын Бага сөөг гэдэг газар намрын дунд сард төрсөн хүн. Ээжээс төрөөд долоон сартай нялх биетэй өөрийн төрсөн ээж Орломын үеэл садан Баасайн Цэжин гэдэг нутгийн хүнд үрчлэгдсэн юм билээ. Би төрүүлсэн аав ээжээсээ наймуулаа, үрчлэгдсэн талдаа есүүлээ, нэг эгч, долоон дүүтэй. Туулж өнгөрүүлсэн амьдрал гэвэл хонь, хурга, аргал, ус түлээ гэж бага насаа туулж бага, дунд сургуульд суралцан улмаар домог түүхтэй, санхүүгийн сургууль, цэргийн ерөнхий сургуульд суралцаж ня-бо хуульч мэргэжилтэй болж, идэр насандаа, сум аймаг, дүүрэг хорооны түвшинд дандаа төр засгийн анхан шатны нэгжид гүйцэтгэх алба хашиж 45 жилийн хөдөлмөрөө зориулсан. 1971 онд нутгийн бүсгүй Б.Агиймаатай гэр бүл болон амьдарч, хожуу бусдын шахалтаар Удирдлагын академид суралцаж шинэ үеийн дээд боловсрол эзэмшсэн хүн дээ.
-Та урт удаан амьдрал ажлын замнал туулахдаа хүний амьдралын ер бус түүхийг бүтээж,сайхан л амьдарч, түүндээ сэтгэл дүүрэн амьдарч чадав уу?
-Тийм ээ, амьдралдаа онолтой, онолгүй хоёр нийгмийг харж туулж тэр л үеийнхээ дүрэм, хууль, жаяг ёсоор өөрийгөө залуурдаж, байнга л хийсэн ажилдаа дуртай байж, төр улсаас даалгасан үүргийг чамбай сайн биелүүлсээр өдийг хүрчээ. Хүн аль ч нийгэмд амьдарч ажилласан тэр л нийгмийнхээ хуулийн үйлчлэлд хамрагдан түүнийхээ бүтээгдэхүүн нь байж зөвхөн хүний төлөө, хүн гэгч их ухаант бодгалийн үйлчлэлд үнэнч явж чадвал, үнэний мөртэй, үйлс цагаан, байдгийг биеэр мэдэрч өдий хүрчээ. Бас өөрийгөө голж чамлалгүй байнга, боловсорч, өөрчлөн, ямар боломж харагдана, түүнийг өөрийн хувь хүний төлөө биш, нийгэм олны тусын тулд зориулж, чанадын хүчийг барин, хурд, эв хүчийг тохируулан ажиллавал сайн сайханд хүрч чадахыг өөрийн бие сэтгэлээр мэдрэн амьдарч явна. Ер бусын түүх бүтээсэн гэхээс илүү, цаг үедээ захирагдан, байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, цаг үедээ захируулан өөрчилж, үг хэл, үйл хөдлөл, бүтээмж, алхаа гишгээгээ нийгэм олны үйлсэд тааруулж ажиллаж явсан нь оносон юм болов уу гэж нэгэн бодлын, улс эх орондоо хийж бүтээсэн, санаж гүйцэтгэсэн бүхий л ажилдаа байнга сурах, мэдэх, дадлагажих төлөвшихөд, түүнээ өрөөл бусдад, залуу үедээ үлдээмж болгож, явсан минь миний амьдралын жинхэнэ утга учир, учиг-тайлал болжээ гэж боддог юм.
Энд нэгэн зүйлийг хэлэхэд, хүн 60 нас хүрч ухааждаг, 61-тэйдээ өнгөрдөг гэх нэгэн үг худлаа шүү.
Хүн байнга л ухаан сууж, урт удаан ажил-амьдрал туулах тэр тавилан заяагаа хүн гэгч өөрөө л хөтөлдөг юм байна гэдгийг амьдралын их сургаалаас олж чадсан гэж боддог. Хүн сурахад, бүтээхэд, оройтдоггүй, хөгшрөл, хөшил гэж байх ч түүнийг даван туулах ухаан бол, зөвхөн бие хүний өөрт нь заяасан зам мөр амьдралын хэмнэлд оршдог гэдгийг бат нягтлан ойлгон, түүнийг хэрэгжүүлж, 66 настай, төрийн дээд сургуульд сурч төгссөн, 70 настай “Нийгмийн харилцааны ёс зүйн нийлэмж” сэдвээр эрдмийн зэрэг хүртсэн миний амьдралын туршлага нотолно. Тэтгэвэрт гарах нь хүнийг зүгээр суу, хэвт, ид уу тэжээн тэтгүүл гэсэн үг биш, харин ч та их хорвоогийн эрхэм дээд эрх чөлөөнд гарлаа, улам их хөдөлж, хөгжиж, урт нас эдлээрэй гэсэн үг гэж би бодсон. Тэр л сургаал номлолоор өөрийгөө захирч хөгжүүлж сууна даа. Үүнийгээ би гайхамшиг гэхээсээ илүү, амьдралаас олж биедээ шингээсэн их өвгөдийн алтан сургамжийн ариун мөр гэж бэлгэшээж явна.
Би одоо 73 настай ч явж хөдлөх, алхаж харайхад элдэв тотгоргүй эрүүл байгаа нь ертөнцөөс надад өгсөн ер бусын их түүхэн хувь-заяа гэж би бэлгэшээдэг. Энэ том бэлгийг хүн төрөлхтөнд давуу тал болгож, зөвхөн байгаль гэгч зурмал биш, төрмөл их үзэсгэлэн гоо хүнд өгдөг, тэр их өглөгийн буяныг яаж өөртэй зөв наах эсэх нь уг хүний ухаан, ухамсар, дадал зуршил, амьдралын хэмнэлийн асуудал гэж би ойлгосон. Хүний амьдралын хэмнэлд, хамгийн их, тусаа өгдөг нэг л бодгаль байгаа тэр нь байгаль гэх “Хүн ухаан”-ы таван махбод гэж би ойлгосон хүн. Тэр таван махбод нь хүмүүний идэх хүнс тэжээл, шим шүүс, амьсгалах агаар, уух усан, гишгэх, хэвтэх газар, харих ургамал, түших модон, дулаацуулах гал гэж би бат нот мэдэрсэн. Ерөөс хүн аавын усан, ээжийн цусан дуслын нийлэмжээр хүн болох нь харьцангуйн үнэн, харин байгалийн таван махбодоос үүсэж, түүгээр төлжиж, хөдөлж, түүний дэмээр тэжээгдэн хүн болох нь бодит үнэн гэдгийг л мэдэрч, амьдарсан, тэрхүү байгальтайгаа ойрхон байж, түүний хишгийг зөв хүртэж, хайрлан биширч чадсан хүний насан урт, ухаан сийрэг, бие эрүүл, үхэл нь ч заяагаар байхыг мэдэрсэн хүн би. Үүнийг л харин хүмүүний амьдралын түүхийн агуу их гайхамшиг гэвэл тохирно гэж үздэг боддог итгэдэг нэгэн.
-Таныг олон хүн ер бусын, сонин хамт байхад нэг л хачин хүч үйлчлээд байгаа ч юм шиг их нөөлөг дулаан хүн гэлцдэг. Бас их зөн совин дүүрэн хүн гэлцдэг?
-Урин дулаан гэх нь ч юу байхав дээ. Би ч харин хахирдуу хатуухан хун шүү дээ. Хатуу гэдэг нь зөвхөн албан ажил дээр хэрэглэдэг нэр л дээ. Ер нь залууст жаахан чангахан хандаж явбал ухаантай нь эргээд, миний хатуурхлаас сургамж аваад харин ч их зөв зөөлөн үйл бүтдэг гэж боддог. Энэ бол миний албан ажлын хүнд ханддаг хандлага минь, харин би ихээхэн уян амьтан, ном уншаад, кино үзээд, уйлчих жишээний сайхан аялгуу эгшиг төгс, дуу хөгжим сонсоод дэндүү уярч хайлах жишээний л хүн. Би цаг үеэ мэдэрч, орчиндоо мэдээллийн дүгнэлт хийж, ирээдүй, алсыг харж, ажил хийх дуртай тэр нь маргааш тохиох үйлсийн ачаалалд хөнгөн, бүтэлтэй тусгалаа олдог. Юу гэвэл, Олон жил, төр-засагт, сум-дүүрэг, хорооны түвшний зэрэглэлд удирдах ажил хийж явахдаа дандаа өнөөдрөө маргаашаар төсөөлж, угтаж ажил хийдэг байсан. Тэр нь угтах ажлын бүтэмжид маш сайнаар нөлөөлдөг юм. Нэг л жишээ хэлье.
Өнгөрсөн 29 жилд болсон гурван төрлийн /Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн/ сонгуульд хариуцсан хороо, салбар нам улс төрийн байгууллага минь улс төрийн сонгуульд нэг ч сөрөг хүчинд ялагдаагүй тэр нь бидний өнөөдрийн ажил дөрвөн жилийн дараах улс төрийн сонгуулийн үр дүнд шууд нөлөөлнө гэж л бодож ажил хийх явдал, ийм болохоор л надыг урин дулаан бүтэмжтэй, хүн гэдэг юм болов уу. Ажил сайн байсан сум-хорооны иргэд үзэл бодлын ялгаа гаргалгүй удирдсан толгойлсон хүнээсээ санал бодлоо солилцоод л нэр дэвшигчээ дэмжээд л ялалт аяндаа ирдэг. Түүнийг зөн совинтой хүн гэдэг юм болов уу.
Гэхдээ би бүх төрлийн сонгуульд хариуцсан цэг салбартаа МАН-талд ялалт авчирдаг шигээ, тухайн сонгуулийн эцсийн үр дүнг тоон илэрхийллээр урьдчилан хэлдэг, тэр нь ч таардаг тийм болохоор намайг зөн совинтой гэдэг л байх, би ажлыг яс хийхэд дуртай.
Яс хийнэ гэдэг нь хэм хэмжээг яс баримталж, олны бодол хүсэлд нийцүүлэн үг үйлдэл хийхийг хэлдэг. Би ийм л хүн. Би нутагтаа сумын захиргаанд, хотод, дүүрэг хорооны засгийн ажил 45 жил хийхдээ байнга л хүн төвтэй, хүнд суурилсан судалгаанд түшиглэн ажлаа явуулдаг, эрх зүйн хувьд доод түвшний иргэддээ биш дээд түвшний удирдлагадаа хүчтэй учирласан шахалт шаардлага, тооцоо судалгаатай хүсэлт их тавьж түүний хэрэгжилтийг хангахаас нааш санаа амардаггүй арга барилтай явсан. Тэтгэврийн нас чинь бүтээх туурвих, ярьж бичих, сэтгэх агуу их эрх чөлөөг эдлүүлдэг. Сайхан насны үе юм байна. Сүүлийн зургаан жилд “Хүмүүн заяа”, "Ахмад хүний сэтгэл зүй”,“Цагаан уулын цэцэг”, “Бурхан болоочдыг сэрээх минь”, “Миний цагаан мөр” зэрэг тууж, өгүүллэг, сургамж, судлал, дурсамж, шүлэг, найраглалын таван ном бичиж, хэд хэдэн сонинд 500 гаруй өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл нийтлэн, амьдардаг орчиндоо 80 мод тарьж ургуулан цэцэгийн мандал байгуулж, гэр орондоо сайхан цэвэр тохилог амьдрах үнэн үгтэй 3-5 сонин захиалан уншиж, сүүлийн таван жилд орчин цагийн 300 гаруй ном бүтээл уншжээ.
Энэ бүхэн надыг эрүүл оршоох эх үүсвэр, тэнүүн тэнэгэр амьдрах үндэс суурь болж байна. Амьдарч байгаа хороондоо 1270 гаруй ахмадтай, Ахмадын зөвлөлийн даргын сонгуульт алба хашиж ахмад настны өргөө танхим байгуулан тохижуулж, жилдээ 1500 гаруй ахмадад элдэв халамж үзүүлэн эрүүл урт наслахын замналаар тэдэнтэйгээ хамтран ажиллаж өөрийгөө дайчлан, өрөөлийг уриалан байнга л өөртэй ажил гаргаж, завгүй явснаар би эрүүл оршиж явна.
2014 онд тэтгэвэрт гараад, буянтай эрдэмтэй хүмүүний дэмжлэгээр “Нийгмийн харилцааны ёс зүйн” сэдвээр эрдмийн ажил хийж амжлаа гээд тэтгэвэрт суусан биш завшиж жаргаж явна. Төр улсын буянд тэнгэрт байгаа аав ээж сайхан ханийнхаа буянд, төр засгийн хайр хишиг ихээхэн хүртэж хүртсэн хишгээ бусадтай хуваалцан амьдарч яваа минь олны буян оршсон онч төгс сайн мөрийн заяа гэж сэхээрэн олонтойгоо бол, буянтай гэж омоотон явна. Саяхан болсон улс төрийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Учралын багт ажиллаж түүхэнд байхгүй ирээдүйн “шинэ залуу үеийн шилдэг” төлөөлөл сайн залуугаа төр түшүүлсэндээ баяр баясал тээн, МАН-ын 100 жил угтаж "Миний цагаан мөр” гэх дурсамж сургамжийн бүтээлээ хэвлүүлэн, Цар тахалтай жилд бие эрүүл, бүтээмж өндөр, сайхан л амьдарч явна.
-Та Монгол Улсынхаа, монгол хүний ирээдүйг яаж төсөөлж байна. Энэ талаарх таны болон ахмад хүний үгийг сонсъё?
-Ахмад үе бид бүхэн тааж мэддэг тавац,хаан биш л дээ. Гэвч ийм асуудалд санааширч явдаг хүмүүс, юуны урьд Монгол Улсын хувьд одоогийн төрийн тогтолцоо нь монгол хүний сэтгэл зүй гэр бүл гал голомтод нэг л нутагшиж, суурьшиж өгөхгүй байна уу даа гэх бодолтой байдаг. Цаана чинь дэлхийн хамгийн тогтвортой төртэй, үсрэнгүй хөгжилтэй Швейцар мэт улс манайхаас хүн амаар олон атлаа, цөөн чадварлаг, улс төрийн асар өндөр туршлага, чадвартай, цөөхөн удирдлагтай, сайн хөгжиж болоод байна.
Уламжлалд түшиглэсэн, монгол ухаанаа хөгжүүлж хойч үедээ бүрэн өвлүүлэх төрийн бодлого ч алга болжээ. Монгол төр засгийн алсын хараатай улсаа хөгжүүлэх бодлого төлөвлөлт ч байхгүй, нэгэн бодлын тогтворгүй төр-засагтай, гадны, харь шүтлэгтэй залуустай болох нь уу гэж л харж сууна. Тэгвэл Монголд одоо тулгамдсан ямар асуудал байна вэ гэдэгт өөрийн бодлоо маш товчоор хэлье.
Монгол хүнээ эв нэгдлийн наран дор нэгтгэх зүй ёсны шаардлага бий болжээ. Талцал, хагарал, үгүйсгэл, мушгилтыг бүрэн зогсоож, “нэг Монгол” үзлийг төлөвшүүлмээр байна.Төр засгийн нүсэр бүтэц, хүнжсэн тогтолцоог орчин үеийн цахим технологиор бүтээдэг тогтолцоонд оруулах шаардлагатай.
Олон арван маш чухал үйлдвэрүүд барьж байгуулан, Монгол Улсын гэх ажилчин ангийн шинэ төрхийг цогцлоож, хэрэглэгчээс бүтээгч рүү шилжих хэрэгтэй.
Алсын хараа төлөвлөлтгүй олон зуун дээд тусгай сургуулиудаа цөөлж, төлөвлөлттэй, алсын бодлоготой чадварлаг мэргэжилтэн бэлтгэх цөөн сургуультай болгох ёстой.
Уламжлалт МАА, газар тариалангийн үйлдвэрлэлээ үндэсний бодлогын хэмжээнд хөгжүүлж газар нутаг бэлчээрт тохирсон таваарлаг МАА газар тариаланг бодлогоор хөгжүүлье.
Халамж тэтгэмжийн хүрээг хумьж хүүхэд, эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэйгээс бусад хүндээ төр засгаас хавтгайруулан халамж үзүүлэхээ зогсоомоор байна.
Хотжих, бодлогын зэрэгцээ хөдөө орон нутгаа хот-суурингийн зэрэгт, хөгжүүлэх төрийн бодлогоо хэрэгжүүлэх нь зүйтэй гэх бодол тээж явдгаа хэлье.
Эцэст нь улсаа, монгол хүнээ хөгжүүлье гэвэл: бүх юмаа эмх цэгцэнд оруулж, төр улсын хуулийн бодлогыг чангатгаж түүний биелэлтэд эрчимтэй хяналт тавьж, ажиллан, хүнийг хүний сайн сайханд чиглэсэн монгол төрийн нийтлэг бодлого боловсруулан хэрэгжүүлэх асуудал тулгамдаж буйг дурдъя.
-Энэ ярилцлагын төгсгөлд та юуг эрхэм болгох талаар үгээ хэлнэ үү?
-Бидний насны хүмүүст цаг үргэлж бодогдож явдаг амин асуудал бол монгол хүн, бидний хойч үе, үр хүүхэд эв нэгдлийн дор ажиллаж энх тунх эрүүл саруул, сайхан амьдрах оюун санааны болон эд материалын урьдач нөхцөл бүрдсэн энэ цаг үед, залхууралгүй, ажилсаг, задгайралгүй-хариуцлагатай завхралгүй-хүнлэг ёсоор ажиллаж амьдраарай гэж зөвлөе.
Түүнчлэн дэлхийн түүхэн болон алсын хандлагад Монголын төр засаг, монгол хүн ихээхэн анхаарлаа хандуулмаар дэлхийн томоохон улс төрчид, эрдэмтэд, гүн ухаантнууд, цаана чин “К.МАРКС, В.И.ЛЕНИН-г эргэж унших цаг ирлээ” гэлцэх болж. Энэ нь хуучин нийгэмдээ буцъя гэх үг биш ч бидний амьдарч буй оодоогийн нийгмийн тогтолцоо зарим талаар буруу байгааг харуулсан үг биш гэж үү. Залуус өндөр цог заль, алд хийморьтой, ассан гал шиг дүрэлзэж, алаг хорвоогийн адармааг тайлж амьдармаар санагдана. Монголчууд бид талцал, хагарал, мушгилт, мурийлтаас салах цаг болжээ гэж хэлье.
-Та сонин хэвлэлтэй ойр амьдарсан хүн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм ээ, би 1960 оноос анхлан “Пионерийн үнэн” сонинд мэдээ өгч, 1970 онд “Монголын үнэн” сониныг захиалан уншиж, захиалагч идэвхтэн бичигтэн болсноос хойш 50 гаруй жил болжээ. Энэ хугацаанд тоймтой хэдэн сонинтой ойр байж захиалан уншихын зэрэгцээ бичиг чинь болж улмаар намын сургуулиас сэтгүүлч гэх эрхэм мэргэжил эзэмшсэндээ урамшин сонин хэвлэлд багагүйг “материал" бичиж нийтлүүлсний дотор 100 насны босго давж байгаа Монголын тогтмол хэвлэлийн манлай “эцэг” “Монголын үнэн” сониндоо олон мэдээ өгүүллэг нийтлэл бичиж, энэ сониныг 50 жил захиалж уншин 30 жил бусдаар захиалуулж 40 жил тасралтгүй бичиг чинь байсандаа баярлан бахархаж суудаг хүн билээ. Залууст хандаж хэлэхэд 4 хамгийн хамгийн тогтмол, улс, суурьтай, үнэн үгтэй, оюуны үнэт талх болсон “Монголын үнэн” сониныг залуу үе маань тогтож захиалан тоож уншвал эрдэм мэдлэг энх саруул ухаанд тань нэмэртэй шүү гэж хэлье.
М.Санчир
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл(29)
Ардчилал бол хариуцлага сахилга бат шийтгэл алдагдсан эмх замбараагүй нийгэм бий болгож, хөгжилд бодит хор хүргэдэг.
хятад хойд солонгос визгүй тэнд ардчилал байхгүй очоод амьдраад үздээ муу коммунистын орхидос.
жинхэнэ орги коммунист өвөө байна.ккк
жинхэнэ орги коммунист өвөө байна.ккк
Монгол үндэстэнг үгүйсгэж, хятадын нэг ястан мэтээр чөлөөтэй доромжлох нь Ардчилалын ололт уу? Социалист нийгмийн үед шоронд явах байсан. Урвагчдыг танихад амархан. Ямагт Ардчилал ярьж, төргүй, цэрэггүй, хилгүй, цагдаагүй, тагнуулгүй, хуульгүй сайхан амьдрахыг уриалдаг. Тахианы тархи нь илүү ажилладаггүй юм л даа тархины тураалаа.
Монгол улс МАН-ын бодлогоор бараг бүрэн хужаажиж байгаа шүү.4 монгол хүний нэг нь хятад угсаатай хүн байгаа. Монгол бол хятадын нэг хэсэг мөн.
Huvi hunii hariutslaga sahilga bataas l niigmiin hogjil shaltgaalah bh gej bodoj bna. Huuhed baihaasaa l yamar tolovshil humuujil olj avsan ter bdlaaraa amidrah bh. uhaantai ni tsag uedee tohirch amidrah bh, uhaangui ni ooriinhooro zutgeseer l duusdag horvoo. Ardchilal gedgiig manaihnii diilenh ni hunii erh gej l sain oilgoj avsan bgaam. uul ni Jinhene Ardchilal gedgiig erh urgee sain meddeg, hariutslagatai bhiig l heleh bh gej bodoj bna. Ardchilal neriin door anarhizm bii bolgoson Ardchilaliin altan haraatsai gej oorsdiigoo nerlej 30jil bolson noxduud odoo yamar uil lai bii bolgosnoo ergej neg boduushtai.
хуцаа улаан тахалын орхидос оо.хэний хүчээр унах прустай орох хувийн оромжтой үзүүлэх Е паспорттой байгаа билээ.
Өөрсдийгөө ардчилагчид гэж боддог боловсролгүй малуудын үнэт зүйл бол ердөө л приус,гадаад паспорт л юм. Тарианы газрын захад хэдэн зоосны төлөө харийнхны боол болж яваа нь боол заяатай амьтдад таарсан хувь заяа юм. Эзэн хүн эх орноо хөгжүүлж цуцалтгүй хөдөлмөрлөдөг юм. Ийм өчүүхэн амьтадын толгойд монгол улсын төлөө зүтгэх гэсэн дээд үзэл санаа яаж орох юм бэ. Ийм иргэдтэй болсон тул манай улс сүйрч байгааг энэ малууд ч өөрсдөө гадарлаж байгаа.
сайн коммунист гэж үхсэн коммунистыг хэлнэ.
Иймэрхүү өвгөдын уяаг ньуртхан байлгаж , угаадасыг нь арвихан долоолгоод байвал МАН минь алцахгүй ээ .... Лениний заасан замаар урагшаа ...
Удахгүй АНУ н АН америкт социалист нийгэм байгуулахахд та нар хүссэн ч эс хүссэн ч социализмын замд орно. Тэр үед та нар Ленинийг уншдаг, судалдаг болцгооно.
жинхэнэ амьд коммунист
Овоо доо юм үзэж нүд тайлсан ахмад байх гэсэн чинь юу вэ коммунизмын бас нэг үлдэгдэл, элс орныг маань баллан сүйтгэж байгаа коммунистуудын нэгдэл болох МАН гэдэг гэмт бүлэглэлийг дэмжиж явдаг новш байж. Хулгайлсан бүх юмаа буцаагаад байранд нь тавьчихаарай гэхүү дээ.
Коммунистууд хулгайлаагүй.Тэд 70 жилд бүтээн босгосон.Харин ардчилал донгоссон хүн төрхтэй мал тархитай малууд та нар өдөр шөнөгүй өглөө үдэшгүй 30 жил хулгайлж байгаа.Цогт эх оронч О.Дашбалбар,АН н хулгайчуудаа та нар эрээ цээргүй хулгайлж байна шүү гэж хэлж байсан юм. Яг үнэндээ энэ ахмадууд улсынхаа төлөө зүтгэж байсан бол та нар хувийнхаа эрх ашгийг хичээж Монгол улсыг сүйрүүлж сөнөөж яваа шүү дээ. Чи монгол хүн биш биз.Гамингийн шээснүүд 70 жил дарамтанд байсандаа өширч явдгийг мэднэ.
Би бид тэр коммунизмыг сурталддаг үнэн сонин уншиж тархиа бузарлах хэрэг юун.Хөрөнгө хураасан,хүн хэлмэгдүүлснийг унших юм уу
Чи одоо авилгачдын хөрөнгийг хураа гэж хуцаад яваа малуудын нэг биш үү. Чиний санаа бол ардчиллаар халхавч хийж бүх ард түмний хөрөнгийг хулгайлж баяжсан элбэгдорж,батүүлийн хөрөнгийг хураахын эсрэг байна. Энэ бол ардчилагчид бол хулгайчууд гэсэн үг.Зөв үү.
Америкт ардчилал байгаа тэнд очоод амьдраад ялгаварлан гадуурхагдаад үхээнц царайлаад амьдраач.
Энэ өвгөн шиг иймэрхүү тэнэг-зөнөгүүд л МАН-ын авлигачдын амьсгалах агаар, амьдрах хөрс нь болж байгаа юм. Хараагаад байгаа ардчиллын буянаар л үр ач нар нь хилийн дээс алхаж хүн шиг амьдрах арга ухаанд суралцаж ажиллаж бас бэлжиж хөлжиж яваа байх.Тэднийхээ олсон мөнгөөр л сонин хэвлэлээ захиалж дуртай ном сонингоо уншиж бас тэр докторын зэргээ хамгаалсан байх.Тэрнээс бус нам нь олон удаа засгийн эрхэнд үнэмлэхүй олонхиор барихдаа нэмж чадаагүй хэдхэн төгрөгний тэтгэвэрээ энэ зөнөг ном унших нь бүү хэл цайныхаа сүүг ч авч дийлэхгүй шүү дээ.Үхэхэд нь авс, өвдөхөд нь эм тариаг нь орлохгүй одон медаль гэсэн хэдэн төмрөөр л нам нь энэ зөнөгийг баярлуулж хуурсан.Наад энгэр дээрх төмрүүдээ чанаж идээрэй, их сайн шөл гардаг юм гэнэ билээ.Ха ха ха.
Тайчдаг баар ч яахав модёрнист бусад нь садар
Iim zunug ulaantnuud odoo tolgoigoo undiilguud baigaamaa ! Butsaad socializmdaa orno gej t1- teed baigaam daa.
Өө энэ нэг Сталинизмын үлдэгдлийг устгавал зохино
Ayndaa uuruu yavchnaa!
"40 жил тасралтгүй бичиг чинь " гэж бичихгүйэээ "бичигч нь " гэнээ Санчираа