sonin.mn


УИХ-ын гишүүн С.Ганбаатарын уриалга

Оюу Толгойн нууц гэрээнүүд ил болтол 2012 оны 12-р сарны 27-д болох Оюу Толгойн нээлтийн үйл ажиллагаанд Монголын Засгийн газар олон нийт дэмжиж оролцохгүй байхыг уриалж хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Учир нь Оюу Толгойн маш олон гэрээ нууц байна. энэ нь БНХАУ болон олон улсын бусад байгуулгуудтай хийсэн нууц гэрээнүүд тухайлбал Хятадаас эрчим хүч худалдан авах, алт зэсний баяжмалаа борлуулах, төслийн бүтээн байгуулалтын санхүүжилт гэх мэт 19 орчим нууц гэрээ байна гэж мэдэгдлээ.

 

Мөн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь хөрөнгө оруулалтын биш зүгээр л зээлээр мөнгө босгож манай баялгыг дээрэмдэж буй луйварын гэрээ болохыг онцлов.


Оюутолгойн өмнө Монголын төр засаг хүчингүйдсэнийг Ерөнхийлөгч илчлэв

Барууныхан сүүлийн 22 жилийн турш санхүүгийн эрх чөлөө байхгүй бол бусад эрх чөлөө байхгүй гэж айхтар ухуулсан. Монгол Улсын Төрийн тэргүүн “дэлхий сөнөдөг” өдөр Монгол Улс Оюу Толгойн өмнө санхүү эдийн засгийн ямар ч эрх мэдэлгүй болж хүчингүйдсэнийг илчиллээ. Эзэд нь Лондонд, гар хөл бологч улс төрчид нь Улаанбаатарт байна.

 

Оюу Толгойг хариуцдаг ямар ч яам алга. Оюу толгойг мэддэг ямар ч засгийн газрын байгуулагга алга. Оюу толгойг орон нутагтаа учраа ол, засгийн газартай учраа ол гэдэг. Ундны ганц голыг нь баллах хэрэг байна уу гэх зэргээр ярьжээ.


Эх сурвалж: “Хөх толбо”