Эрчүүд бид өрхийн тэргүүн, үр хүүхдийнхээ аав тул орон гэртээ ч, ахуй амьдралдаа ч сайн үлгэртэй амьдрахыг хичээдэг. Ингэж эс чадвал хань ижил, үр хүүхдийн явдал мөр хазайх аюултай. “Аавгүй хүүхдийн толгой том” гэж үг бий. Аав нь байвч үлгэр нь буруу бол үүнээс ч долоон дор юм болохыг үгүйсгэх аргагүй.
Энэчлэн алив хэрэгт ахлах, захлах үүрэг ноогдсон л бол эхлээд өөрөө зөв байж, зөв үлгэр үзүүлэх, тэгээд өөрийн баг, хамт олноо зөв үлгэртэй байлгахыг мэрийхээс эрхэм юм гэж байхгүйг миний бие амьдралаасаа ухаарсан билээ. Иймд ажил, хэргийн эрх ашгийн үүднээс өөртөө тохиолдож өнгөрсөн гурван сайхан дурсамж, одоо тохиолдож байгаа төвөгтэй бөгөөд бид хамдаа яаралтай засууштай хоёр хандлагыг хэлэхийг хүсэв.
Ингэхдээ “Бат-Эрдэнэ өөрийгөө сайхан дөвийлгөж байна” гэж хэлэх, бодох хүн гарахгүй гэж итгэж байна. Учир нь өнөөг хүртэлх ажил, амьдралынхаа бүхий л замналдаа миний бие ийм зан араншин гаргаж байгаагүйг олон түмэн эрхбиш мэдэх болов уу гэж санана.
ГУРВАН САЙХАН ДУРСАМЖ
1.Монголд цагтаа эхэлдэг нэг ажил бол бөхийн барилдаан
Бөхийн барилдаан бол миний амьдралд томоохон байр суурь эзэлдэг. МҮБХ маань Монгол бөхийн өргөөтэй болмогцоо барилдааныг зарласан цагтаа эхлүүлдэг байх зорилт тавьсан билээ. Энэ бол бөхчүүд бидний зүгээс талархан дэмжүүштэй, олон түмэн дэмжигчдээ хүндэлсэн зөв ажил байсан юм. Үүнээс өмнө бол наад зах нь 30-аас дээш минут хоцорч эхэлдэг байлаа. Одоо ч гэсэн урлагийн тоглолт, аливаа найр цэнгүүн, хурал цуглаан ийм л янзтай байгаа нь тун тусгүй.
Миний тухайд барилдаан бүрийг шахам манлайлж гарах бөхийн хувьд холбооныхоо шийдвэрийг үйл хэргээрээ дэмжиж, барилдаан эхлэх цагаас 10-20 минутын өмнө ирж, зодог шуудгаа өмсөөд их танхимд орж ирэн, дээлээ өмсөн сууж байгаад тайлбарлагч “Эрхэм хүндэт...” гээд эхэлмэгц дээлээ тайлж эвхэж тавиад, бөхчүүдийнхээ өмнө очоод, хөгжмийн аялгуутай зэрэгцэн дэвээд гардаг байлаа. Хэдхэн удаагийн барилдааны дараа л 14.00-д эхлэх барилдаандаа барилдахаар ирсэн бид 13.58 минутанд дэвэн дэвсээр орж ирж хэвшсэн билээ. Манай зарим бөх зориуд ч гэмээр хоцорч ирээд үзэгчдийн дэмжлэгтэйгээр барилдаанд оролцохыг бодсон явдал бий ч гарын даа нар хэн ч байсан шууд хасаад л хийсэн оноолтоороо бөхөө барилдуулдаг болсон юм. Ингээд хоцорч ирэх бөхгүй болсон доо. Барилдах 128, 256 бөх чинь энэ том хотын өнцөг булан бүрээс түгжрэл бөглөрөлийг тооцоод ирж байгаа хэрэг шүү дээ. Зөв юмыг манай бөхчүүд ингэж дэмжиж, журам ёсоо дээдэлж чаддаг улс. Одоо ч барилдаан яг л энэ хэвшлээрээ цагтаа эхэлж байгаа нь сайхан харагддаг.
Барилдааныг нээх ёстой манай зарим томоохон дарга нар хоцорч ирдэг байхад МҮБХ-ны маань удирдлага тэр даргыг нь хүлээлгүй барилдаанаа шууд эхлүүлдэг байсан тул сүүлдээ дарга нар цагаасаа арай өмнө ирдэг болсон юм шүү. Зөв юм ийм хүчтэй байдаг.
Энэ байдлыг олж харсан УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нар “Монголд цагтаа эхэлдэг нэг ажил байна, энэ бол бөхийн барилдаан, цагтаа эхэлдэггүй нэг ажил байна, энэ бол УИХ-ын чуулган” гэж удаа дараа хэлсэн дээ.
2.“Хүч” нийгэмлэгийн бөхчүүдийн ёс жаяг
Биднийг залуу бөх байхад манай нийгэмлэгийн бөхчүүдийг улсын заан Д.Мягмар, Р.Давааням нар ахалж, улсын харцага, Ардын багш Д.Сэрээтэр, улсын начин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж багш нар дасгалжуулж гардаг байлаа. Ахлах цолтой бөхчүүд, багш
дасгалжуулагчийн үг бидэнд хууль. Өглөө босох, дасгал хийх, цайндаа орох, бэлтгэл хийх, хоолонд орох, гарах, кино үзэх, амрах, оройн тоо, унтах гээд бүх юм ёс журамтай, эрэмбэ дараатай, цагтай, цэгцтэй. Хоол гэхэд л хамгийн ахмад том цолтой бөх нэг бүрчлэн хувааж, хуваарилж өгнө. Тэр цагт хоёр зааныхаа үгээс гарч байсан бөх нэг ч байсангүй.
МНТ-ны 750 жилийн наадам Хэрлэнгийн Хөдөө аралд болоход манайхан эрэмбээрээ жагсаж явахыг хүмүүс хараад их л гайхаж байж билээ. Ёс төр, жаяг журмаа дээдлэх гэдэг ийм л үлгэртэй сайхан л даа. Аварга болсны дараа бөхчүүдээ ахлах үүрэг надад ирсэн. Бид өмнөх ёс жаягаа ягштал мөрдөөд л явцгаасан. Манай нийгэмлэгийн бөхчүүд нийт бөхчүүддээ үлгэр болж явсан даа.
3. Өөрийн талаа шийтгэдэг ловон
Нэг удаа бидний хэдэн найз нөхөд хөдөө айлд сайхан айрагдаж, шуугилдсан юм. Хоёр тал болоод хуруудах ч сайхан шүү дээ. Гэтэл манайхан намайг талынхаа ловон болгочихлоо. Ловон журам сахиулах, ялангуяа нөгөө талынхаа өө, алдааг олж хараад баалах үүрэгтэй. Гэтэл би өөрийнхөө хоёр ч хүнийг өчүүхэн ёс алдахад нь баалаад “За, манай тэр залуу алдаа гаргалаа, манай тал торгуулаа авъя” гэсэн юм. Манайхан ч “Та өөрснийгөө яаж байгаа юм” гэцгээж, нөгөө тал тун бахтай байлаа. Гэтэл манайхан цаашид нэг ч удаа ёс журам алдаагүй бөгөөд хэдхэн мөчийн дараа нөгөө талаа удаа дараа хүнд байдалд оруулж, шогнойлгоод авч билээ.
Журам, номоо дагана гэдэг тоглоом наадамд ч хэрэгтэй байдгийг бид ингэж харуулж явлаа. Журам, сахилга гэдэг чинь ингэж өөрөөсөө эхэлж, өөрснөөсөө эхэлж байж зүй ёсондоо ордог учиртай юм билээ л дээ. Өөрөө ёс зүйгүй хүн хүнд яаж шаардлага тавих вэ, тавилаа ч түүнийг хэн дагах вэ дээ.
ЯАРАЛТАЙ ЗАСАХ ХОЁР ХАНДЛАГА
1.Манайд цагтаа эхэлдэггүй нэг ажил бол УИХ-ын чуулган
Миний бие хоёр ч парламент дамжаад УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог ахалж байна. Ерөөс би анх УИХ-ын гишүүн болсон цагаасаа л чуулган эхлэхээс өмнө танхимд орж ирээд суудаг байсан хүн. Хэдийгээр гишүүний хувьд шинэ боловч монгол бөхийн маань дархан аварга гэдэг цолоор хүмүүс хүндэтгэлтэй ханддагийг мэдэх тул бөхийнхөө амьдралд мөрдөж байсан цаг барих зарчмаа ингэж баримтлахдаа бусдадаа зөвөөр үлгэрлэх санааг агуулсан хэрэг л дээ. Тэр үед чуулган цагаасаа хоцорч эхлэх нь гайгүй байлаа. Гэтэл яваандаа байдал өөр болсон л доо.
Энэ үеэс чуулган дээр гишүүдийг цаг барих, хариуцлагатай байх талаар шаардаж ирсэн. Зарим нэг гишүүд намайг “Жижиг юм ярилаа, дотроосоо бие биеэ шүүмжлээд, ингээд өөрснөө их хурлыг муухай харагдууллаа” гэх зэргээр хэлдэг байсан. Би агуу зүйл энгийнээс, жижигхэнээс эхэлдэг гэдэгт эргэлздэггүй.Эндээс л парламентын шударга байдал, хариуцлага, ёс зүйн шалгуур эхлэх учиртай. Тиймээс албаны эрх ашгаас амин хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцлагагүй байдал, төрийн ажил цалгарддаг, улсын эрх ашиг хохирдог явдлыг зогсоохын төлөө үнэн зөв шаардлагыг нөхдөдөө тууштай тавьсаар ирсэн билээ.
Саяхан УИХ-ын дарга маань чуулган цагаасаа хоцорч эхэлдэг явдлыг хэд хэдэн парламентын бүрэн эрхийн хугацаа нэг бүрээр дундчилан гаргасан байна. Үүнийг бүх гишүүд үзсэн байх. Эндээс үзвэл 2012 оны 6 дахь УИХ 2012 оны 12 сарын 31 хүртэл дунджаар 54 минут, 2016 оны 7 дахь УИХ 2016 оны 12 сарын 31 хүртэл 50.7 минут хоцорч чуулганаа эхэлж байсан байна. Харин 2020 оны 8 дахь УИХ 2020 оны 12 сарын 31 хүртэлх байдлаар 7 минутын хоцролтойгоор чуулганаа эхлүүлэх болжээ. Огт хоцрох ёсгүй байтал заавал хоцрох ёстой юм шиг хоцордог хугацаа бидний үед ийнхүү өмнөхүүдээсээ 7-8 дахин багассан нь бид бүхний хамтын зөв чармайлтын үр дүн юм. Одоо бол бид дунджаар 7 минут хоцорч чуулганаа эхлүүлж байгаа нь их ахицтай, сайн үзүүлэлт боловч бөхийн барилдаантай харьцуулахад бас л муу байгаа хэрэг. Бид чинь төрийн ажил эхэлдэг цагт ажилдаа ирээд өрөөндөө ажиллаж байгаад чуулган эхлэхээс 5 минутын өмнө өрөөнөөсөө гараад алхахад л чуулган эхлэхээс 3 минутын өмнө суудалдаа сууж байх болоцоотой улс шүү дээ. УИХ-ын гишүүн бидний бөхчүүдээс ялгаатай нь бид төрийн өмнөөс хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэг хүлээн ард түмнээсээ сонгогдсон,төрдөө тангараг өргөсөн улс, бөхчүүд бол бэлтгэлийн байдлаа сорих, үзэгчдээ хүндлэн барилдаж олон түмэнд өөрийгөө илэрхийлэх, давааны мөнгөө авах сонирхлоор сайн дураараа барилдаж байгаа улс. Бидний тухайд хуралдаа цагтаа ирэх албан үүрэгтэй, дагаж мөрдөх чуулганы дэгийн хуультай байхад, бөхчүүдийн хувьд том цолтнуудаа барилдахыг хүсдэг үзэгчдийн хүсэлтийг эс тооцвол заавал барилд гэсэн албадлага байхгүй шүү дээ.
Энэ харьцуулалтаас бөхчүүд нийгэмд үлгэрлэх үүргээ барилдаанд цаг барьж байгаа байдлаараа онц биелүүлж байхад, УИХ-ын гишүүн бид чуулганыхаа цагийг баримтлах талаараа нийгэмд үлгэрлэж чадахгүй хэвээрээ л байна гэсэн үг.
Учир иймд харьцангуй ахмад гишүүнийхээ хувьд ч, УИХ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ хувьд ч “Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй” гэдэг мэргэн үгийг удирдлага болгон, чуулганы хуралдаанаа бөхийн барилдаан шиг цагтаа эхэлдэг болгохын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллах болно гэдгээ шуудхан хэлье. Энэ маань гишүүддээ шаардлага тавина, нэр усаар нь зарлана гэсэн үг. Энэ бол тэднийхээ мууг үзэх гэсэн оролдлого биш, нэр хүндийг нь өсгөх гэж байгаа, муу нэртэй болохоос хамгаалж байгаа арга гэдгийг УИХ-ын гишүүд маань ойлгоно гэж итгэж байна.
2. Үзэл бодлоо “өргөстэй” үгээр илэрхийлэх муухай
Одоогоор бидний зарим маань үзэл бодлын хувьд зөрүүтэй байгаагаа “өргөстэй” үгээр хэлцгээх нь хэрэлдэх, бие биеэ үл хүндлэх хичээлийг нийгэмдээ зааж, “УИХ чинь баахан хэрүүлч, үл бүтэх, хулгайчдаас бүрдсэн юм байна” гэсэн ойлголтыг сонгогчдодоо өгөхөөс өөр нааштай юмгүй санагдана. Гадаадын парламентын гишүүд хуралдааныхаа танхимд зодолдож байгааг бид дуурайх албагүй шүү дээ. Бид чинь “Зөөлөн нь хатуугаа дийлдэг, зөв нь буруугаа дийлдэг”, “Уур биеийг зовооно, уул морийг зовооно”, “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг агуу сургаалтай дээдсийн үр сад шүү дээ.
Энэ мэтээ бодвол ширүүн асуултад ширүүн хариулах албагүй юм. Харин ч зөөлөн хариулбал дараа нь тэр ширүүн асуудаг хүн зөөлөн асууна шүү дээ. Иймд аливаа асуудлыг хэлэлцэхдээ харилцааны өндөр соёлтой, хүн ёсны эв найралтайгаар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, нийгэмд зөв үлгэр үзүүлэхийг УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүсэж байна.
Энэ бол гишүүнд хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарлах гэж байгаа юм биш. Түүгээр ч барахгүй үзэл баримтлалгүй байж аялдан дагах, хуйвалдан найрах, бөөрөнхийлөн эвлэрэх, мөлийлгөн хүчгүйдүүлэхийг уриалж байгаа санаа биш гэдгийг хэн хүнгүй мэдэх буйз аа.
УИХ-ын гишүүн, УИХ үлгэртэй байна гэдэг нь төр үлгэртэй байна гэсэн үг
Өнөөдрийн сонгогч түмэн биднийгээ алхам тутамд маань харж, сонсож, дор дороо үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь зайлбаргүй. Харин маргаашийн сонгогчид, эх орны эзэд маань биднээс ажлаа таслах, ажлаасаа хоцрох, хоорондоо элдвээр хэрэлдэх, бүр заналхийлэх мэтийн хамгийн буруу, муу үлгэр авч байгаа нь харамсалтай яа.
Бид дураараа дургих, хүн гүтгэх, хүн доромжлох, хүн загнах, өвөр зуураа хэрэлдэх эрхээр “шагнуулсан” улс биш билээ.
Учир иймд цаг баримтлах, бусадтай болон өөр хоорондоо соёлтой харьцах талаараа УИХ-ын гишүүн бүр үлгэртэй байх, бүлэг, байнгын хороодоороо үлгэртэй байх, УИХ тэр чигээрээ үлгэртэй байх талаар бид дор дороо хичээх ёстой болж байна. Энэ бол та бидний нийгмийнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг, хатуу хариуцлага, бат сахилга мөн. УИХ-ын гишүүн, УИХ үлгэртэй байна гэдэг нь төр үлгэртэй байна гэсэн үг.
Хамгийн сайхан нь бид энэ үүргээ ёс зүйтэйгээр биелүүлж, олон нийтдээ зөв үлгэр үзүүлж, төрийнхөө нэр хүндийг өргөх нь маш амархан юм. Ийм амархан ажлыг хийж чадахгүй бол бид хэн байж таарах билээ?
Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга
Б.БАТ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл0
Аварга маань тун сайхан ярьна шүү. Одоо бас сайхан бичдэг болж байгаан байна, тээ? Цаашдаа ч олон жил сайхан ярьж бичиж байсаар байх болтугай
Амьдрал энгийн байдаг. Ердөө л хүн энгийн амьдралдаа сэтгэл дүүрэн шамдан амьдрах учиртай болохоос биш атаа чөтөө сайн үр дүнд хүрэхгүй. Аврага сайхан хүн шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд ахиад нэг үзвэл дэмжинэ.
САЙХАН Л ХЭЛСЭН БАЙНА. ДЭМЖИНЭ.
Аварга маань тун сайхан ярьна шүү. Одоо бас сайхан бичдэг болж байгаан байна, тээ? Цаашдаа ч олон жил сайхан ярьж бичиж байсаар байх болтугай
Бөхчүүдийн дотроос хамгийн тулхтай нь Бат-Эрдэнэ аварга. Хэрлэн голын илүүдэл усыг хуримтлуулж говьруу урсгах төсөлд алдаа гаргасан нь боловсрол нимгэнийх байх. Гэвч биеэ дайчилж боловсролоо дээшлүүлж байгаа нь энэ бичсэн зүйлээр нь ажиглагдаж байна. Хаврын шар усны үер,борооны усны үерийг хуримтлуулахад голдиролыг нь ашиглахын тул заавал том голыг түшиглэдэг. Энэ нь үндсэн голын урсгалд нөлөөлдөггүй. Гадаад орнууд ийм далан барьж ашиглаж байгаа нь олон оронд ажиглагддаг
Жинхэнэ халх аврага гэж цээжээ нүдэхдээ өөрийнх нь эхнэр охидууд нь Хадаа аваргыг хоролсон шигээ Оюунболдыг хоролсон Увсын хүн бишүүд гэдгийг мартдаг сонин хүн.
Бат-Эрдэнэ аварга бол УИХ-ын тулхтай гишүүдийн нэг шүү.
БӨХ ХҮН БӨХ Л БАРИЛДАХААС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХ ВЭ. ОДОО ЁСТОЙ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ ҮЗҮҮЛЖ ДЭЭД БОЛОВСОЛТОЙ ЧАДАЛТАЙ ЗАЛУУЧУУДАД БАЙРИА ТАВЬЖ ӨГВӨЛ САЙСАН
Бөглөөс.Үнэхээр том бөгөөд бөх бөглөөс.
Бөх биз дээ? Энэ чинь
hen ch baisan chamd yamar hamaatai gej?....ylgerlej chadaj baigaagaaraa l yabna?....
Яаж үлгэрлэсэн юм? Мэдэхгүй байна. Стадион д л байх ёстой хүн.
Монголчууд цаг баримталдаг болтол бас л цаг хэрэгтэй. Оросын Майскийн бичиж байсныг бодвол хагас өдөр, өдрөөр биш хагас цаг, цагаар хоцордог болсон нь дэвшил. Хамгийн сайн цаг баримталдаг хүмүүс дээхэн үед Гадаад яамныхан байсан. Одоо харин сүүл барьдаг сурагтай. Шахааны хүмүүсийг нүүдэлчдийн ген нь хатгаад байгаа юм байлгүй. Залхуу,архичин, хулгайч, худалч генээ засаж залруулахын тулд гэгээрлийн замыг сонгох нь улам хойтдоо өлзий болох сайн талтай.
Baterdene sig ylas tord zytgezgee?ylas tord orj ireed idej yyhiin don byy syyzgaa!hamgiin ylas toriin tylhtai heden gisyydiin negen ni ene hyn men dee!!!yg ni ylas tor ikhe hyraliig chini gadniihaniig harhad ynendee tylhtai gisyyd haragdah yum!manaih l saldar byldir nehedyyd orj ireed toriin neriig gytaah yum daa!
Арчаагүй нохойн замаар явдаг эртэй хэн суух вэдээ
Арчаагүй нохойн замаар явдаг эртэй хэн суух вэдээ
Ner nuluuguu Mongol buhiig hugjuulj holbooniihoo zurchil dutagdliig arilgahad nemerlej boditoi tus bolmoor baina shuu
Цаг барьдаг юм байж. Тэгвэл цолны найрааг бөхчүүд хийдэггүй юм уу? Найраагаар авсан цолоор гангараад явж байгаа улсууд тэгээд “ариун шудрага” явдалтангууд уу?
Их хуралдайд байгаа Бех Билгутэй шиг хундээ
Аврагын маань энэ өгүүлэл мөн чухал том санаа юм даа.Хүн уншихад юмны эхлэлийг цаг минутхан гэж ойлгохгүйгээр асар том асуудал хөндөгдөж байна.Аливаа ажил эхлэлээсээ ,дэг журмаасаа,зан заншлаасаа гэдэг дээ.Тэх тусмаа УИХ цагаа барихгүй бол Монголд ямар байгууллага хүн цаг барих болж байна гэсэн асуултад хариу өгчээ.Танд амжилт хүсье.
Аварга аварга гэх юм. Бүр нэг арчаагүй.
Сайхан шаадаг гар юм даа
Нэг ч халуун ус барьж үзээгүй модон мануухай үлгэрлэхээр болжээ
НААД БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ЁС СУРТАХУУНАА ДЭЭШЛҮҮЛ. ХЭРЛЭН ГОЛЫГ ШУУДУУ ТАТААД ГОВЬ РУУ УРСГААД АЛААД ХАЯЧИХ ЮМ ШИГ БОДООД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН ТЭНЭГ. МАНАЙД ТИЙМ ШУУДУУ УХАХ БАЙТУГАЙ НҮХЭН ГАРЦ Ч УХАЖ ЧАДАХ ХҮН ЧАДВАР БАЙГАА БИЛ ҮҮ? ГАДАГШАА ГАРААД ЯВЦИХДАГ ЭХ ОРОНЧ БИШ ГОЛЫН УСЫГ УСНЫ ХОМСДЛТОЙ НУТАГТАА ТОГТООН БАРЬ ХИЙМЭЛ НУУР ЗАМ ЗУУРТ НЬ ХЭД ХЭДИЙГ ХИЙЕ Л ГЭСЭН ЮМ. ТАЙШИРИЙН САН ЦАХЬ СТАНЦЫГ БАРХИХАД ХИЙМЭЛ НУУР ҮҮССЭН ШҮҮ ДЭЭ. ЯГ ТЭРЭН ШИГ ХАРГМСАЛТАЙ НЬ ХӨРӨНГӨ БОЛОН БУРУУ ТООЦООНОС БОЛЖ ХЭТ ЗАДГАЙ БООЖ, ГЕГЕРАТОРТ ОЧИХ УСНЫ ТҮВШИН ХҮРЭХГҮЙ ГАНЦ ХОЁРХОН ГЕНЕРАТОР АЖИЛЛАДАГ ГЭСЭН ҮҮНЭЭС БОЛЖ СТАНЦААС ГАРЧ ЦААШ УРСАХ ГОЛЫН УС ТАТАРЧ БАЙГАА НЬ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ БАЙХ. ХЭРЛЭНГ ҮЕРТЭЙ ҮЕД НЬ ШУУДУУГААР БУС НЕФТИЙН ХООЛОЙ ШИГ ХООЛОЙГООР УРСГАН АВЧ ЖИЖИХЭН ЖИЖИГХЭН ХӨӨРХӨН ЦӨӨРӨМ ҮҮМГЭХ ЮМ ШҮҮ ЭЭ.
Ард түмэн ийм юманд хууртдаг аргагүй л ард түмэн юм даа, ингэж жүжиглэж ерөнхийлөгчийнхөө суудлыг Баттулга, Батболд Оюунтолгойтойгоо авч үлдэх гэж байна, сэрцгээ Монголчуудаа, ИТ-гийн залуучуудаа компютороо шагайсаар л суух уу?!

Эхлээд наад ойрын жүжигчидтэйгээ тэмц аваргаа!!!
Эхлээд наад ойрын жүжигчидтэйгээ тэмц аваргаа!!!
Эхлээд наад ойрын жүжигчидтэйгээ тэмц аваргаа!!!
Эхлээд наад ойрын жүжигчидтэйгээ тэмц аваргаа!!!
Эхлээд наад ойрын жүжигчидтэйгээ тэмц аваргаа!!!
Хүрэлсүх Баттулга эд сайхан ярьж сайхан жүжиг тавьж байнаа, хэнээс ч хараат биш Ганбаатарыг сонгож хэнээс ч хараат биш сэтгүүлч Гантулга гуайг нөхөн сонгуулиар дэвшүүлж дээд шүүхийн даргад дэвшүүлэх хэрэгтэй !!!