Ковид-19-ийн эсрэг вакциныг хэд хэдэн улсад зэрэг гарган авч, бүх нийтийн вакцинжуулалтын ажил эхлээд буй энэ үед вакцин тариулахаас татгалзах нь зүйтэй гэсэн олныг төөрөгдүүлсэн мэдээлэл тархсаар байна. Ийм хуурамч мэдээллийг няцаах үүднээс Туркийн өдөр тутмын Evrensel сонин сандарч үймэхгүй байхыг уриалаад, коронавирусний эсрэг вакциныг заавал хийлгэх 10 гол шалтгааныг дурджээ.
Цар тахал дэгдэхтэй зэрэгцэн коронавирусний эсрэг вакцин гаргаж авах ажил эхэлснээс хойш олон хүн вакцины аюулгүй байдал, үр нөлөөтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байв. Хэрвээ та Ковид-19-ийн эсрэг вакцин тариулахаас болгоомжилж байгаа бол, ямар учраас вакциныг хүн төрөлхтөний агуу ололтуудын нэг гэж үздэг вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа бол вакцин заавал хийлгэх 10 шалтгааныг таны анхааралд толилуулъя.
1. Вакцин амь насыг аварна
1796 онд Эдвард Женнер салхин цэцгээр өвчилсөн хүүхдүүдийг вакцинаар тарьсан тэр цагаас хойш анагаах ухааны хөгжил урагшаа хол ахижээ. ДЭМБ-ын хийсэн тооцооллоор, вакцинжуулалт хийснээр жил бүр 2-3 сая хүний амийг авардаг байна. Зөвхөн XX зуунд гэхэд 300 сая хүний аминд хүрсэн салхин цэцэг өвчнийг аюулгүй, үр дүнтэй вакцин гарган авсны ачаар бүрмөсөн дарсан билээ. Өнөөдөр хүн амын зарим бүлгийнхний хувьд Ковид-19 үхлийн аюултай хэвээр байна. Хэрвээ та өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг бол вакцин тариулах нь амь насыг тань аврах болно.
2. Эрүүл мэндээ хамгаална
Вакцин нь өвчний хүндрэлээс таныг хамгаална. Халдварт саа өвчний эсрэг солка, сэбина гэдэг вакцинууд гарахаас өмнө хиймэл уушгитай, саажилттай хүүхдүүдийн нүд халтирам дүр зураг байнга харагддаг байсан.
Харин вакцин гарснаар сүүлийн 30 жилийн хугацаанд халдварт саагийн өвчлөлийн тохиолдлыг 99,9 хувиар бууруулж чадсан билээ. Ковид-19 таны эрүүл мэндийг насан туршид чинь хохироох магадлалтай байгаа энэ үед вакцин нь ийм сөрөг үр дагавраас таныг хамгаалах болно.
3. Эрүүл мэндийн тогтолцоог хамгаалж, дэмжинэ
Хүүхэд насандаа вакцин хийлгэснээр цаашдаа халдварт өвчин тусах магадлал эрс багасдаг. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ачаалал буурч, хүн хүч, санхүүгийн нөөц боломж, тоног төхөөрөмжийг хүнд өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийг эмчлэхэд чиглүүлэх боломжтой. Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалт нь өвчлөлийн тоог бууруулж, нөөц хүчийг гол чухал чиглэлүүдэд төвлөрүүлэх боломжийг олгоно.
4. Хүн амын эмзэг бүлгүүдийг хамгаална
Хангалттай олон тооны хүмүүст тарилга хийснээр халдвар авсан хүмүүсийн тоо цөөрч, Ковид-19 гэх мэт өвчний тархалтыг зогсоож болох бөгөөд үүнийг нийтийн дархлаа гэж нэрлэдэг. Нийтийн дархлааг бий болгох нь элдэв шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй байгаа хүмүүсийг хамгаалах ач холбогдолтой.
5. Вакциныг сайтар туршдаг
Вакцины туршилтыг олон арван мянган хүн дээр хийдэг бөгөөд тухайн вакциныг бүртгэн баталгаажуулсны дараа ч гэсэн үр дүнг нь хянасаар байдаг. Ийм учраас эмтэй харьцуулахад вакцин нь илүү аюулгүй бөгөөд гаж нөлөө багатай. Ковид-19-ийн эсрэг вакциныг бусад вакцины адилаар нарийн чанд туршилтанд оруулжээ. Уг вакциныг богино хугацаанд гарган авсан нь “арай зөөлөн туршилт”-анд оруулсан гэсэн үг биш бөгөөд хамгийн гол нь хүнд суртлын шат дамжлагыг багасгасантай холбоотой.
6. Цаг хугацаа, мөнгө хэмнэнэ
Цаг хугацаа, эмнэлгийн үйлчилгээний зардал хэмнэх гэдэг талаас нь авч үзвэл вакцинжуулалт бол хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Вакцины тарилгыг хэдхэн минутанд хийж болдог ба үнийн хувьд нэлээд хямд тусдаг төдийгүй олон хүнд үнэ төлбөргүй хийдэг.
Нөгөөтэйгүүр, халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд тухайн хүн ажил хөдөлмөр, хичээл сургуулиа завсарлахаас аргагүйд хүрдэг ба эмчилгээнд ихээхэн мөнгө зарцуулдаг. Вакцин хийлгэснээр үүнээс зайлсхийх боломжтой.
7. Сэтгэл амар, эрсдэлгүй аялна
Бусад улсад аялах үедээ бид бүхэн өөрсдийн дархлааны системд танигдаагүй патогенүүдийн үйлчлэлд нэрвэгддэг. Харин вакцин хийлгэснээр очсон улсынхаа эмнэлэгт хандах шаардлагагүй бөгөөд амар тайван эрсдэлгүйгээр амарч аялах ба эх орондоо элдэв өвчин тээж ирэхгүй. Нөгөөтэйгүүр, хэрвээ та графикийн дагуу вакцин хийлгэвэл тухайн улсын иргэдийн тусдаг өвчнийг нутагтаа тээж авчрах эрсдэлээс хамгаалагдана. Ийм учраас Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэх нь гадаадад зорчиж буй хүмүүст заавал тавих шаардлага юм.
8. Эмэнд дасал болохоос сэргийлнэ
Антибиотикууд, вирусний эсрэг эмийг хэт их хэрэглэсний улмаас төрөл бүрийн нян, вирусууд тухайн эмэнд тэсвэртэй болдог. Үүний уршгаар эмчлэгддэггүй олон төрлийн халдварууд тархаж байгаа билээ. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж буй хамгийн ноцтой аюулуудын нэг мөн гэдгийг ДЭМБ тодорхойлжээ. Вакцин хийлгэх нь таныг халдвараас хамгаалах төдийгүй антибиотик, вирусний эсрэг эмүүдийн хэрэглээг тань багасгана. Ингэснээр эмэнд тэсвэртэй нян, вирусууд тархахаас сэргийлнэ.
9. Ирээдүй хойч үеэ хамгаална
Хүн төрөлхтөн оршин тогтносон түүхийнхээ туршид амь насанд аюултай өвчнүүдтэй зэрэгцэн амьдарч ирсэн бол өнөө үед хүүхдүүдийг дархлаажуулах хөтөлбөрүүдийн ачаар ийм өвчний тоо илт цөөрчээ. Гэтэл вакцин гараагүй тохиолдолд ганцхан халдварт өвчин ямар их хөнөөлийг дэлхий даяар учруулж болох вэ гэдгийг коронавирусний цар тахал харууллаа. Өөрийгөө болон үр хүүхдүүдээ вакцинд хамруулах нь ирээдүй хойч үедээ бэлэглэж буй үнэлж баршгүй том бэлэг билээ. Халдварт өвчнүүдийг дарсаар байгаа нь эрүүл энх байж, урт удаан наслах боломжийг хүмүүст олгож байна.
10. Худал мэдээлэл газар авахаас сэргийлнэ
Аливаа худал мэдээлэл нь бодит мэдээллээс илүү хурдан тархдаг болохыг судалгаа харуулж байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хуйвалдааны онол, буруу ташаа мэдээлэл өгөх зэрэг нь олон нийтийн зүгээс вакцинд итгэх итгэлийг үгүй хийж, үүний улмаас устсан гэж үзэж байсан өвчнүүд олон улс оронд дахин дэгдэх боллоо. Эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй шинжлэх ухааны үндэслэлтэй, баталгаа нотолгоотой зөвлөмжийг дагаснаар та бид өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж чадах төдийгүй өөрийн үлгэр жишээгээр хуурамч мэдээлэл тархах явдалтай тэмцэхэд тус дэм үзүүлнэ.
Нүүр зургийн тайлбар: 90 настай Маргарет Кинан Их Британийн иргэдээс хамгийн түрүүнд Pfizer-BioNTech вакциныг хийлгэснийхээ дараа
Б.Адъяа
Эх сурвалжууд: https://inosmi.ru/social/20210118/248921872.html
https://www.evrensel.net/haber/423593/asi-olmak-icin-10-sebep
Сэтгэгдэл0
Вакцин ямар зорилгоор бүтээдгийг тайлбарлаач мөнгө олох хар шар арьстаныг цөөлөх биз дээ?

No

1796 онд Эдвард салхин цэцэг юунаас үүссэнийг маш зөв олж тогтоосон учираас тэр үүсгэгчийг юугаар эмчилэж болохыг олсон .тэгвэл өнөөдөр вирус 19 ийг уханьд анх гарсан гэдэг мэдээлэлтэй байгаа яг юунаас үүсэснийг нь олоогүй байгаа тэгэхээр юу байгаа гэж вирус 19 ийн эсрэг вакцен гаргасан байх уу ?энгийнээр хэлвэл онош нь тодороогүй байхад эмчилгээ хийж болох уу ? эмчилгээ хийлгэхийн тулд оношоо тодоруулах ёстой биз дээ
Вакцин хийхэд уг вирус хаахаас гарч хунд шилжэсэн нь чухал биш шуудээ!!! Гол нь уг вирусыг таньж, геномыг нь бурэн тодорхойлж Чадсан бол вакцин, гаргаад л авна. Та ойлголт тун муутай бн.
вакцины эсрэг сурталчилгаа хийгээд бга хүмүүс бол ард түмнийг хорлож байна гэсэн үг!
Харин тийм ээ. Больчихоосой.
Бусад нь ч дүүрч Энэтхэгээс бол үгүй шүү!!!!

Очиж очиж Энэтхэгээс !!! шуудхан хэлэхэд үнэ өртгөнд нь болсон харагдаж байна, тэнд бүх зүйл хямд байдаг, хамгийн хямд ажиллах хүчтэй түүнээ дагаад чанар стандарт хамгийн сул газар, газар ч гээд яахав ерөөсөө л хүмүүс нь залхуу тийм л үндэстэн, тэр олон сая хүнээс хөдөлмөрлөөд нэг олимпын медалч авчих ч хүн гардаггүй!!!
Стандартгүй орон бол Монгол. Залхуугаараа монголчууд залхуу Энэтхэгээс ч хамаагүй доор орсон бэлэнчлэх сэтгэхүй давамгайлдаг. Тийм болоаоор Энэтхэгийн ьакцин чамд гоёдох бхаа.
Очиж очиж Энэтхэгээс !!! шуудхан хэлэхэд үнэ өртгөнд нь болсон харагдаж байна, тэнд бүх зүйл хямд байдаг, хамгийн хямд ажиллах хүчтэй түүнээ дагаад чанар стандарт хамгийн сул газар, газар ч гээд яахав ерөөсөө л хүмүүс нь залхуу тийм л үндэстэн, тэр олон сая хүнээс хөдөлмөрлөөд нэг олимпын медалч авчих ч хүн гардаггүй!!!
Очиж очиж Энэтхэгээс !!! шуудхан хэлэхэд үнэ өртгөнд нь болсон харагдаж байна, тэнд бүх зүйл хямд байдаг, хамгийн хямд ажиллах хүчтэй түүнээ дагаад чанар стандарт хамгийн сул газар, газар ч гээд яахав ерөөсөө л хүмүүс нь залхуу тийм л үндэстэн, тэр олон сая хүнээс хөдөлмөрлөөд нэг олимпын медалч авчих ч хүн гардаггүй!!!
Очиж очиж Энэтхэгээс !!! шуудхан хэлэхэд үнэ өртгөнд нь болсон харагдаж байна, тэнд бүх зүйл хямд байдаг, хамгийн хямд ажиллах хүчтэй түүнээ дагаад чанар стандарт хамгийн сул газар, газар ч гээд яахав ерөөсөө л хүмүүс нь залхуу тийм л үндэстэн, тэр олон сая хүнээс хөдөлмөрлөөд нэг олимпын медалч авчих ч хүн гардаггүй!!!
Ойр хүйтэн сэрүүн амьдралын нөхцөлөөр дөхүү Оросын вакцин л дээр !!! Энэтхэгээс авчраад дэмий зардал хэнч хийлгэхгүй, устгах хэрэг гарна!!!

Ард түмнээ сонсодгүйн гай! Энэтхэгээс гэвэл хэн ч хийлгэхгүй дээ!

Эрүүл мэнддээ бол мөнгө зарах л хэрэгтэй, үнийн хямдыг харсан нь харагдаж байна Монголчууд бол Энэтхэгээс гэвэл хийлгэхгүй дээ. Дулаан газрын вакцин тэгээд юу ч болоо билээ.

Энэтхэг, энэ олон жил өөдлөхгүй л байгаа улс даа?

Энэтхэгүүд гадаадад аль л бие амар мөнгө олох гэсэн залхүү, атаач хэрүүлч ,барьцаач тийм л улс байдагшдээ тэр улс орондоо байдаг нь хаашаа юм??? бодоход тэгээд үндэстнээрээ өөдөлдөггүй байхоо

Дэлхийн агуу гүрнүүдийн нэг Оросын вакциныг авахаар Европын холбооны улсууд, Латин Америкийэ орнууд, Ойрхи Дорнодын орнууд, Хамтын нөхөрлөлийн орнууд шаргуу хөөцөлдөж байхад манай усан тэнэг улс төрчид хэн ч мэдэхгүй, чанарын ямар ч баталгаагүй Энэтхэгийн вакцин авч ард түмнээ хорлох бодлого явуулдаг нь ямар учиртай юм бол?!!!
Оросын вакцин л дээр.
Вакцинжуулалтаас зугтаж байгаа хүн амьдралаас зугтаж байгаатай адил.