sonin.mn

Улс орноо төлөөлөн харь газар суудаг Элчин сайдууд ингэхэд яг юу хийдэг юм бол. Ийм асуултыг хэд хэдэн хүн надаас асууж байсан юм. Өчигдөрхөн УИХ-аар нэлээд хэдэн оронд ажиллаж байсан Элчин сайдуудыг татаж, шинээр томилох боллоо. Ямар ч зүйл хугацаатай тул ажилд томилогдох нэг өдөр байхад буух үе бас байна. "Элчин сайдууд гэдэг нь шагналын журмаар, бялуу болгон хүртдэг албан тушаал.

 

Гадны оронд гэр бүл, ах дүүстэйгээ татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэж, зүгээр сууж байгаад ирдэг хүмүүс" гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Мөн элдэв гэмт хэрэгт орооцолдох нь ч их тул элчингүүдийн нэр хүнд байнгын савлагаатай байх нь бий. Элчингийнхний хийх ёстой ажил бол хоёр орны хооронд зорчиж буй иргэдийнхээ виз, эрхзүйн харилцааг зохицуулах байдаг.

 

Үүнээс өөр үндсэн том үүрэг нь Монгол Улсынхаа нэр хүндийг гаднын оронд сурталчлах билээ. Гэтэл энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй, монголчуудыгаа гаднын хөгжилтэй оронд зорчиж, суралцахад нь туслахгүй байгаа гэж бодогддог юм. Элчингүүдийн ажлын тайлан олон нийтэд ил байдаггүйгээс тэднийг цалин аваад зүгээр суудаг хүмүүсийн тоонд оруулдаг байж мэдэх юм.

 

Тиймээс гаднын оронд Монголоо төлөөлөн суугаа димломатуудынхаа ажлын тайланг олон нийтэд ил зарладаг болъё. Элчин Э тэдэн жил,тэр оронд суухдаа Монгол Улсаа ингэж сурталчилж, монголчуудаа тухайн оронд зорчиход нь ингэж тусласан гэдэг ажлын тайланг хэвлэлээр олон нийтэд хүргэдэг болох хэрэгтэй юм шиг.

 

Өөрөөр хэлбэл Элчин сайдууд гэдэг маш өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс тул тэдэнд ажлаа муу хийх эрх байхгүй юм. Яг одооноос л эх орондоо буцаан татагдаж буй Элчингүүдээс тайланг нь нэхье. Ер нь бол тэднийг хэдэн жил зүгээр сууж байгаад ир гэж явуулаагүй нь үнэн шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ"