CNN агентлагаас энэ онд аялахад хамгийн тохиромжтой таван газрыг нэрлэсний нэгдүгээрт Монгол оржээ. Энэхүү жагсаалтыг уг агентлагийн аялагч сэтгүүлчид гаргасан бөгөөд Олон улсын мэдээллийн албаны ахлах сэтгүүлч Бэн Ведемэн Монголыг хүсэмжит газрын жагсаалтад оруулахад гол нөлөө үзүүлжээ. Тэрбээр "Монголд очсон минь яг л 9,10 настайдаа Марко Пологийн аяллын уншиж, түүнийг авга ах нартайгаа хэрхэн Монголын эзэнт гүрэн рүү аялж байсан тухай бодуулахад хүргэсэн" гэж бичжээ.
"Марко Пологийн аялал 20 гаруй жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тэрбээр монгол хэлийг маш сайн сурч, Хубилай хааны итгэлийг олж, ингээд эх нутаг руугаа үлгэр домогт ч байдаггүй гайхалтай түүх, сонин хачинг авч харьсан юм." Ведемэн бүр Монгол хэл сурахаар хэлний сургалтанд сууж байжээ. Гэхдээ сурахад маш хэцүү гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Тэрбээр мөн Монголд зун, эсвэл хавар ирэх дуртай байдаг гэж бичжээ.
"Монголын өвөл маш хүйтэн, хасах 30 хэм надад лав тохирохгүй юм билээ" гэж бичжээ. Ингээд эцэст нь тэрбээр Монголын энгийн аялал хийхийг хүсвэл ойролцоогоор 5000 долларт багтана гэжээ. CNN-ийн гаргасан уг жагсаалтад Монголоос гадна Иордан, Эквадор, Бразил, Өмнөд Африкийн БНУ-ууд багтсан юм.
Эх сурвалж: “Хөх толбо”
Сэтгэгдэл0
Nuudliin soyol ustval Mongol mongol baihaa bolino doo
sanal neg bna, nuudliin irgenshil ni busad ornoos tsor gants yalgarah shinj
За залуусаа тэгвэл гэрээ бариад мал дээр гардаа амжилт.
Ta nar mal deer garch l bai.
Gadaadad olon jil bolson humuus medne dee. nuudliin soyol bol bidnii gants tom brand gedgiig, harin sohroor baruuniig shutsen amitas bol oilgohguiee
Ongon baigal baihgui bol nuudeliin soel mini baigaagui bol bidniig hen ch toohgui deerees ni ter zochilomtgoi zan bol hugjiltei hurungtei ulsuudiin dugnelteer bol yaduu ulsiin zan gesen tuunii orond soeltoi zochilood dailaad zohih hemjeenii mungu avchihval harin ene Mongolchuud chini shag hiisen bayn uls yum bna gej bodoj dugnedeg gesen shuu.
Сайн байна уу,91.231.169.123 ? Аль газар, нутаг орны хүн ард нь биет ялдам, эелдэг, найрсаг байдаг. Зочломтгой ч байдаг, бидэнд чинь орь ганц цул нэг эд байна шүүдээ, "хүн" гэдэг. Хүн байчихаагүй, хүнээ гээчихээгүй, хүний ёс, жаяг, жудаг, нүнжигээ асгаж цутгаагүй хүмүүн бодьгальс замбуулингийн хаа ч, цөөнөөсөө илүү их олон байдаг.
"Хүн"-Хүнээ.
jordan brazil orson geheer itegmeergui um Haanaas avsan medee ve.BRAZILD JIL BOLGO JUULCHID ALGA BOLDOG jORDAN TERRORISTUUDIIN UUR UURHAI SONIN L UM