sonin.mn

 

Хонконгийн томоохон биржийн сайт дээр "Монгол гадныхны нөөцийн сав хэвээр байх уу?" нэртэй нийтлэл гарчээ... Тэнд бичсэнээр бол "Монгол Улс Хятадын нөөцийн сав гэсэн үг. Монгол улсад оруулсан нэг доллар 50 доллар болж өснө. Өнөөдөр Монголын эдийн засагт оруулсан нэг доллар 57 дахин өснө" хэмээн аль хэдийнээ шуугиж эхэлжээ.
 
 
"...Хятадын нөөцийн сав" буюу Тавантолгой руу орох таны сүүлчийн боломж нээгдлээ. Ийм утга бүхий гарчигтай нийтлэл Хонконгийн томоохон биржүүдийн сайт дээр тавигдсан байна... Энэхүү тайланг манай гараг дээрх хамгийн их хөрөнгө оруулах боломжтой 500 хүнд л зориулжээ.
 
 
Уг тайлан, илтгэлд ерөөсөө л "Хятадын нөөцийн сав" болох Монголд хөрөнгө оруулалт хийснээр Таны нэг доллар 25, 50 дахин биш, 57 дахин өсөх болно гэдгийг анхааруулсан аж. Angel research хүрээлэнгийн ерөнхийлөгч Бриан Хикс нь хөрөнгө оруулагч нарт хандан "Таны мөнгийг 57 дахин өсгөх батлагдсан бодит боломжийг санал болгож байна" гэж хэлээд өөрийн нэр төр, компаниараа дэнчин тавьж тангарагласан байна. 
 
 
...Бриан Хикс баялгийн муу менежмент хийснээсээ болж амжилтад хүрээгүй Перу, Уганда, Туркменстан гэх улсуудтай Монгол Улсыг зүйрлэсэн нь санаандгүй зүйл биш юм. Мөн тэдний гаргасан тайланд Хятадын агуулах буюу Монголд хадгалагдаж байгаа шүүстэй бараануудыг ингэж үнэлжээ.
 
 
 
Эх сурвалж: “Хөх толбо”