sonin.mn

 

Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлvvлсэн нийгэмлэг гэдэг дарга тогтдоггvй газар бий болжээ. Гурав хvрэх­гvй жилийн дотор гурван даргын нvvр vзэж магадгvй болоод явчихлаа.
 
 
Орос даргаас хойш УБТЗ-ын тээвэр хариу­цсан орлогч дар­га Д.Жигжид­нямаа хэм­ээх яс­ны төмөр зам­чин vvрэг гvйцэт­гэгчээр баг­агvй хугацаа өн­гөр­vvлэхэд тэнд ажилладаг 16 мянга гаруй төмөр замчид “Ашгvй одоо л нэг жинхэнэ ажлаа мэддэг монгол даргатай болох нь” хэмээн дээр дооргvй баяртай байсан гэдэг.
 
 
Гэтэл удалгvй хэрэг бишдэж Сангийн дэд сайд асан Т.Очирхvv УБТЗ-ын даргын суудалд гэнэтхэн заларсан нь 2010 оны 10 дугаар сарын 29-ны өдөр байв. 
УБТЗ-ын ерөнхий хороо­ны хурлаар хоёр талын гишvvдийн олонх нь дэмжсэн хvн энэ том айлын даргаар томилогддог.
 
 
УБТЗ-ын дар­гыг сонгодог ерөнхий хороо­ны хуралд оросуудын тавьдаг гол шаардлага нь “Орос хэлтэй, төмөр замын тээврийг мэддэг, төмөр замчдыг хайрладаг хvн байх ёстой” гэж сонсогддог. 
 
 
Сангийн дэд сайд Т.Очир­хvvгийн хувьд орос хэлний мэдлэг нь нэг их гологдоогvй нь тодорхой. Харин төмөр замын тээврийг мэддэг энэ, тэрийн тухайд асуудалтай байсан болов уу. Ясны санхvvч маань хоёр жил болоод УБТЗ-ын даргын сэнтийгээс буусан. 
 
 
Ингэж байтал УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-нд болж ерөнхий инженерээр ажиллаж бай­сан Д.Сэрээнэндоржийг дар­гын vvрэг гvйцэтгэгчээр томилсон.
 
 
Зургаан сар УБТЗ-ын даргын vvрэг гvй­цэт­гэгчээр ажилласан Д.Сэрээнэндоржийн хувьд 2005 оноос ерөнхий инженерээр ажилласан 26 жил төмөр замтай хувь заяагаа холбож яваа жинхэнэ мэргэжлийн хvн юм билээ.
 
 
1987 онд Ленинград хотын төмөр замын дээд сургуулийг төгсч ирснээсээ хойш өнөөдрийг хvртэл тасралтгvй ажиллаж яваа тvvнийг УБТЗ-ын даргаар жинхлэх болов уу гэж харж байсан 16 мянга гаруй төмөр замчдын урам удахгvй хугарах бололтой. 
 
 
Урьд Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын гишvvн зэрэг өндөр алба хашиж явсан “Эрдэнэт”-ийн Д.Одхvv тун удахгvй Монгол, Оросын хувь ний­лvvлсэн УБТЗ хувьцаат нийгэмлэгийн даргаар томилогдох бvх тохироо хийгд­сэн сурагтай. 
 
 
2010 оны зургаадугаар сард УИХ-аар “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх vеэр “Төмөр зам эдийн засгийн ач холбогдлоо бодсон ч байршлаа дагах ёстой.
 
 
Шинээр тавигдах төмөр замыг ганц, хоёрхон км сунгачихаад л цаахан талд нь газрын тосны том орд байх жишээтэй. Төмөр замаа тийш нь хvргэе л дээ” хэмээн маргаан vvсгэж байсан нь төмөр замын та¬лаар бас ч гэж хоосонгvй нэгэн гэдгийг нь харуулна.
 
 
“Төр өмчөө мэддэг юм” хэмээн “Эрдэнэт” vйлд­вэрийн захирал асан Ш.Отгонбилэгийн хаалгыг цөм цохиод орж байсан Д.Одхvvг мэдэх хvмvvс “Хариуцсан ажлаа хэнээс ч дутахгvй аваад явчих нөхөр. Гэм нь жаахан дураараа л хvн” гэх юм билээ.
 
 
Ямартай ч тун удахгvй Монгол Улсын зөвлөх инженер УБТЗ-ын даргын vvрэг гvй­цэтгэгч Д.Сэрээнэндорж тамга тэмдгээ УИХ-ын ги¬шvvн асан “Эрдэнэт”-ийн О.Одхvvд хvлээлгэн өгч, УБТЗ хэмээх том айл гурван жилийн дотор гурав дахь монгол даргаа хvлээж авах нь тодорхой болжээ.  Харин Д.Одхvv дарга УБТЗ-д хэр зэрэг удаан оршин тогтнох вэ гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.
 
 
Эх сурвалж: