sonin.mn

 

Саяхан л Франц улсыг өндөр татвар авах гэлээ хэмээн орхиж ОХУ-ын иргэн болж Владимр Путинтэй тас тэврэлцэж байсан Францын алдарт жүжигчин Жерер Депардьегийн Орос оронд амьдралын алтан үеэ өнгөрөөх гэсэн халуун хүсэл нь хөрч эхэлсэн бололтой.
 
 
Учир нь тэрээр Бельги улсад амьдрах болсноо зарлахдаа Оросын ард түмний амьдралыг нүдээр үзэж Чечений байдалтай танилцсаны дараа ийм шийдвэр гаргалаа.
 
 
Францын төлөө зүтгэж хөлс хөдөлмөрөөрөө олсон 146 сая доллароо татварт өгсөн байтал өндөр татвар нэхэж амь зуух аргагүй болгосон Францын өнөөгийн мулгуу удирдагч нарт гомдолтой байгаагаа тэрбээр илэрхийлсэн. Тэрээр амьдрахаар ирсэн Орос орноо үүрд орхихоор шийдсэн бололтой.
 
 
Энэ нь Оросын нийгмийн ээдрээт амьдралыг нүдээр үзэж ард түмэн яаж зовж зүдэрч байгааг хараад миний амьдрах орчин биш гэдгийг ойлгосон бололтой. Орос оронд амгалан сайхан аж төрөхийг хэн ч хүсч болох ч улс төрийн хорлонт бодлого энэ орныг баллаж байна.
 
 
 
Эх сурвалж: “Хөх толбо”