"Улаанбаатар" зочид буудлын урдах цэцэрлэг мөн хуучнаар "Ард" кино театрын урдах талбай, Хөдөө аж ахуйн яамны урд тал болоод "Саппаро" автобусны зогсоолууд эзгүйрчээ. Учир нь тэнд байрлаж, өөрийн биеийг үнэлдэг байсан охид, бүсгүйчүүд байршлаа сольж "интернет кафэ"гэгчээр тарах болов.
Өдгөө хуучин байршилд нь "гүйлгээ" муутай, нас тогтсон эгчмэд бүсгүйчүүд болоод энэ төрлийн бизнест гаршсан дамлагчид бусдыг "арилжиж" байх. Харин орчлонгийн гэрэл тасрахаар ажил амьдралаа зохицуулдаг тэд нийгмийн их өөрчлөлтөд ч гэсэн нэрвэгдэж амжив.
Тодруулбал, тэд өсвөр үеийн сэтгэлгээнд хамгийн том орон зайг эзлэн байгаа интернет гэх ертөнцөд тухлаад амжсан байна. Элдэв янзын цахим хуудасны буланд байрлах "чат" гэгч дээр дарвал эрээ цээргүй ертөнцийн үүд хаалга таны өмнө "open".
Тиймээс цахим ертөнцийн талаар болоод "чат" гэгчийн тухай тодорхой зохицуулалт хэрэгтэй байна. Хамгийн гол нь эл биеэ үнэлэх явдал интернетээр тархаж, олны нүдэн дээр ил байгаа нь өсвөр үеийн хүүхдүүдэд ихээхэн хор хөнөөлтэй.
Өнөөдөр гэртээ компьютергүй, тэр нь интернетгүй байна гэдэг ховорхон тохиолдол болсон. Тиймээс өнөөх биеэ үнэлэгчид интернет орчинд хэсүүчилж, дурын айлдаа зочлох үнэгүй тийзээр шагнагдав.
Харин энэ зуур юу болж байна гэвэл өсвөр үеийн да ялангуяа, өнөөгийн залуусын сэтгэлгээнд өөрчлөлт орох буюу биеэ үнэлэх явдлыг харьцангуй эерэг хардаг болчихжээ. Өөрөөр хэлбэл, мэдээлэл ардчилсан нээлттэй болсон учраас ээж нь хүүдээ "цэцэгнээс төрсөн гэж хэлбэл" өөрөө онигоонд шахуу юм болно.
Үүний хажуугаар интернетээр биеэ үнэлэх явдалтай тэмцэх арга замыг хуульчлаагүй учраас хэрхэн тэмцэх нь ойлгомжгүй хэвээр. Харин эсрэгээрээ олны нүдэн дээр биеэ үнэлэхийг хориглодог учраас хорхойсох нь илүү ажиглагдаад байх шиг.
Мэдээж хүн өөрийн дур хүслийг хангахын тулд өрөөлийг түрээсэлнэ гэдэг байж болшгүй хэрэг. Гэтэл тодорхой улсууд биеэ үнэлэх явдлыг хуулиар баталж, тэдний орлогоос татвар авч байна. Өнгөцхөн харахад үүнийг эрс буруу шаамаар ч өнөөгийн нөхцөлд сайшаах нь зүйтэй.
Яагаад гэвэл нууж хаах тусам, нээж үзэх сэтгэл бадамлан асдаг нь нууц биш. Тиймээс нэгэнт л тэмцэж чадахгүй байгаа бол тэдэнтэй "энхийн гэрээ" байгуулах нь зүй. Тодруулбал, Ягааны гэдэг шиг ямар нэг гудамж бий болгоод түүн дээрээ хяналт тавьж ажиллах хэрэгтэй.
Мэдээж Монголын нөхцөлд биеэ үнэлэгч нарыг шилэн хоргонд хийгээд хяналт тавих нь зохисгүй. Ингэвэл эсрэгээрээ энхийн бус дайны гэрээ болно. Магадгүй хэн нэгэн үүнийг ёс суртахуунгүй, садар самууныг сурталчилсан гэж харааж зүхэх байх.
Гэхдээ далд байлаа гээд буурахгүй зүйлийг ил болгож бууруулах нь сайн сонголт байж мэднэ шүү. Адаглаад биеэ үнэлэгч нараас бэлгийн замын өвчин тарахгүй болно. Түүнчлэн бусдын биеийг үнэлүүлж, ашиг хонжоо хайгчид эрс багасна.
Тиймээс иргэд гадаа зогсож байгаа баталгаагүй "бараа" бус эрүүл мэндийн шинжилгээнд орсон эрүүл "эмэгтэйг" сонгох байх. Мөн ойрын эх сурвалжийн мэдээлснээр өдгөө гадаа байрлаж буй биеэ үнэлэгч нар бүгд эзэнтэй гэгддэг. Өөрөөр хэлбэл эл сүлжээнээс гарч чадахгүй мөнхийн "боолчлолд" байдаг аж.
Тодруулбал, бусдын биеийг үнэлүүлж орлогыг нь өөрсдөө хүртээд зогсохгүй эрхшээлдээ байлгаж эл ажлаас хөндийрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэггүй байна. Тиймээс бугшсан замбараагүй, бусдаар дамжуулж мөнгө саадаг этгээдүүдтэй "өвөрмөц хуулиар хатуу тэмцэх хэрэгтэй.
Мэдээж хэрэг зах зээлийн хуулиар хэрэгцээ буюу биеэ үнэлэгч авах хүмүүс байгаа учраас нийлүүлэлт хэвийн хангагдаад буй. Тиймээс энэ их урсгалыг төсөв рүү чиглүүлж чадвал төрийн хуулийг дэвсэлж байгаа бусармаг амьтадтай зууралдалгүй хөнгөхөн цэгцэлчих боломж харагдаад байна.
Гэтэл манай улс далдуур хүн худалдаалах наймааны цөм болчхоод байгаа нь эмгэнэлтэй. Сүүлийн 2-3 жилд интернетээр биеэ үнэлэх болон хүний наймааны золиос болсон үзэгдэл олон гарах болсныг албаны эх сурвалжууд онцолдог.
Харин хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаагаар 2003 оноос хойш зөвхөн хүний наймаанд өртсөн гэх 487 хохирогч байгааг тогтоосон байдаг. Харин ил болон далд, интернетээр биеэ үнэлж байгаа иргэдийг тоолбол "ирээдүйд эхнэр олдох нь уу" гэх нь эргэлзээгүй шүү.
Тиймээс биеэ үнэлэх явдлыг хуулиар хамгаалж, эрээ цээртэй болгох эсвэл өнөөдөр тэдний эсрэг үйлчилж байгаа хуулийг эрс тэс өөрчилж, чанга хатуу болгох "хутга" хоолойд тулах шиг.
А.Чилүгэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Computeriinhee tohiruulgagiig changaj huuhduudee oor user name-r oruulahgui yu daa. Chat-iig ni hyazgaarlah tohirgoog ni hiigeed orhih heregtei.
яаааг үнэн. зарим талаар хүүхдүүдийг уруу татагч нь хамт байдаг хүүхдүүд шүүдээ? ямархуу хүүхдүүдтэй найзалж үерхэж байна түүнийг нь бас хянах шаардлагатай.
Тусдаа янхны газрууд байгуулаад эмчийн хяналт энэ тэртэй болчихвол энэ далд байгаа дарагддаггүй зүйлээс төсөвтөө бүр татвар оруулсан шигээ байх юм биш үү,
Менежмэнт гэж юу гэсэн үг болохыг мэдэж байна уу, Чилүүгээн.
Биеэ үнэлэх асуудал байсан байгаа байх ч болно. Иймээс хуульчилж өгөөд,татвар даатгал бүх арга хэмжээнд бүрэн хамруулах хэрэгтэй.Тэгээд нууцаар биеэ үнэлсэн эр болоод эм хэнгийг ч /Энхбаяр ч байсан/ болсон арга хэмжээ авдаг болох нь зүйтэй.
Hohirol uzuuleegui bol shiitgeh ni buruu. Hohirol uzuulsen gedeg zuiliig nariin sudal.
Яг зов таны бичсэнийг сайн уншаагуй санааг чинь бараг давтаад бичсэнд оршоонуу!Нэмж хэлэхэд хамгийн аюултай асуудлын нэг бол биеээ унэлэгч нарын эруул мэндийн асуудал!Уунийг заавал зохион байгуулаллтайгаар улсаас унэгуйгээр нарийн бодож зохион байгуулах хэрэгтэй!Тэхгуй бол торол бурийн богсоор дамждаг халдварт овчнууд залуучуудаар тархаад заваараад байгааг бид бугд мэднэ!Соёлтой нийгэм энэ асуудлыг соёлтой шийдэж чадсанаараа бусадаас илуу харагдана!Тэрнээс биш оноодрийн байдлаар харвал ядарч зовсон хоолоо олж идэж чадахгуй байгаа охидуудыг дарамталж биеийгнь унэлуулээд орлогыгнь оорсдоо аваад байгаа гэмт хэргийн ертонц.цагдаагийнхан нар л завшаад улдэж байгаань тун айхтар гунзгий гэмт хэргийн зохион байгуулалттай ертонц Монголд бий болох ундэсийг тавьж байгааг тор засаг ойлгож байна уу угуй юу гэдэг асуудал гараад байгаа юм!
hamgiin gol ni ohidiig hulgailj albadan bieiig ni uneluulj setgel sanaa bienii asar ih zovlon edluulj bgaa hunii naimaachdiig barij hatuu shiitgeh heregtei...
Эхнэртэй эрчуудийг янхан авахыг зовшоорч, харин нууц амрагыг хуулиар хорих нь зов мэт. Яагаад гэвэл эхнэр нь сэх хийхгуй байх тохиолдол их. Эсрэгээрээ ганц бие эрчуудийг янхан авахыг хориглох нь дээр юм. Ганц бие эрчууд эхнэр хайх гэрлэх сонирхолыг байнга хадгалаж байх шаардлагаас тэр. Энэ саналтай гэрлэлтийн баталгаа зэрэгийг хамааруулан авч хуулиа илуу сайхан сонин болгож болно. Энэ саналтай эсрэг улсууд чбас сэтгэгдэлээ бичээрэй.
Биеээ унэлж энуугээрээ бизнес хийн хоолоо олж идэх асуудал хаана ч ямарч нийгэмд байдаг байх ч болно .Имйээс Монгол улс ардчилсан тор засагтай улс мон л юм бол даруйхан энэ зовлонтой асуудлыг зов шийдэж хуний эрхийн талааснь хандаж.биеээ унэлээд яваа ихэвчлэн ядарч зовсон бусгуйчуудийг хажуу орчинд нь эргэлдээд байгаа гэмт хэргийн ертонц болон цагдаа сэргийлэхийн дарамтнаас ангижруулж соёлтой европ нийгмийн ардчилсан узлээр хандсан эруул мэнд болон нийгмийн зохицилоо татвар цалин пунлууний асуудлуудыг цэгцлуулэн зохион байгуулалтай хувийн бизнес хэвшилд хамааруулах хэрэгтэй гэж уздэг.Тэгэхгуй бол биеээ унэлэгчдийн орчин хэзээнээс гэмт хэрэгтний ертонц болон хучний байгууллагын олон матаруудын унэгуй хоол идэх сонирхолыг их татсан гэмт хэрэг уусэх орчин нохцолыг бурдуулдэг тодорхой хэмжээний нийгмийн шааруудын цугладаг орчин болж хувирсан нь хун болгонд ойлгомжтой
МАНАН -Н ХИИЙСЭН ЯДУУРУУЛАХ БОДЛОГЫН ГАЙ НЬ ЭНЭ,2700,000-АН ХҮНИЙГ БАЯН ЧИНЭЭЛЭГ БАЙЛГАХ БОЛОМЖ БАЙСААР БАЙТАЛ ӨӨРСДНАМАА,ТӨРЛҮҮДЭЭ, НАЙЗ НУУЦ АМРАГАА Л ИХ ИДҮҮЛЭХИЙГ ТАНСАГЛУУЛАХЫГ БОДСООРЯДУУ ХҮН ЯАХ ЮМ ӨЛСӨЖ ҮХСЭНЭЭС БИЕЭЭ ҮНЭЛ ЗӨВ
yamar zavaan um be? yamarch orond iim zuil iim zambaraagui zuiliig horidog, manaih ch byr archaagaa aldjee, haana bainaa ter sergiileh , shalgadag gazruud...???
Novshnuudiig yund ini uruvdood baigaa yum.
DOX mongold uengui tarhlaa!tiimees hyanalt heregtei.yaj?hyanaltand oryylj yagaanii gydamj bii bolgohdoo bie ee unelgch nar nudendee masktai baij boloh geh ch yumuu?odoo tertee tergui buh zochid byydal,saitaar tarhchihaad bga yumiig yah be?tur zasgaa arga hemjee abahgui bol mongol DOX --oor dyysah ni...
Ene dohiig urdaas bodlogoor oruulaj ireed baigaa tul hujaa nariig oruulah hereggui.
yag unen urdaas barilgiin ajiltan nereer yahaas ch butsahgui yal edelj bsan yaltanguud muu muuhai edgedeggui uvchtei niigmiin hog shavhruunuud ni zoriulaltaar mongold orj irj bgaag anhaaraachee
ene niigemiin yaduuraltai holbootoi. heden darga nar ni baigaa horongoo huvaagaad idchihsen hed yadan avgaitai. barag bugdeeree. tegeedd yaduus ni yahiin. turj uheh uu. hiiee ajil baihgui, huuhentei yavaldahaj bolohgui , buh erchuudiigee gadagshaa exportolchihson tegeed yah yum . uheltei ni bish chadaj baigaa ni bie unelehees oor yahav dee.
hutlugch geegee minii bie;za daa barag l oilgochihloo. goe oo goe oo
Одоогийн залуучуудыг өрөвдөж байна. Одоо монголд мөнгөтэй гэж ойлгуулж чадвал үгүй гэх эмэгтэй байхгүй болсон. Топ модел мисс загвар өмсөгч нар бүгд зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгч нар. Залуучууд ч гэсэн олонхи нь биеэ үнэлдэг болсон. Ялангуяа том биетэй барилддаг залуучууд бүгд ивээн тэтгэгч аниатай
ХЭД ХЭДЭН БАЯЦУУЛААС ХҮҮХЭДТЭЙ БОЛООД САР бүр ХЭДЭН САЯААР НЬ АВЧ байдаг УРЛАГИЙНХАН БОЛОН БУСАД ХҮҮХНҮҮД БИЕЭ ҮНЭЛЭГЧ БИШ ҮҮ.ЭД НАРЫГ ЦАГДАА НАР БАРИДАГ БИЛ ҮҮ.
ОНГОН ОХИДЫН ХАНШИЙГ 1,5 саяаар ТОГТООСОН НАРАНХҮҮ ОДОО ГИШҮҮН БОЛООД СУУЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.
zagvar umsugch nar ihenh n biee uneldeg.bur housend hurtel amidarch bn.jishee n top odgerelees uls tatvar avch chadaagui l biz dee