sonin.mn

 

Хар багадаа айлын гэргий болж үрийн зулай үнэрлэсэн гэж "адлагддаг" топ модель Д.Пүрэвсүрэнгийн мөрөөдөл биелэсэн гэнэ шүү. Хэдийгээр тэр сурагч ахуй насандаа алтны магнатын гэргий болж, үрийн зулай үнэрлэсэн ч гэлээ гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг мэдээгүй гэнэ.
 
 
Тиймээс ч тэрээр бага залуудаа мэдрээгүй тэр сайхан мэдрэмжийг мэдрэхийн тулд сайхан гэр бүлтэй болохыг хамгийн ихээр мөрөөдөж түүндээ сая нэг юм хүрчээ. Эцсийн эцэст хүний амьдралд гэр бүл хамгийн чухал.
 
 
Ажил гэж явсаар, эсвэл хамгийн чухал нь карьер гээд түүнийгээ хөөсөөр хүүхэдтэй болох цаг нь өнгөрчихсөн, нөхөрт гаралгүй оройтчихлоо гэдэг хүмүүс бий. Миний хувьд загварын чиглэлээр тодорхой хэмжээнд мөрөөдлөө биелүүлсэн. Одоо миний мөрөөдөл бол гэр бүлтэйгээ хамт байх" хэмээжээ.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”