sonin.mn

 

Гай газар доороос гэгчээр Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраагийн 717 сая төгрөгийн асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байх үед A 92 захирамжаар 2011 оны 2-р сарын 28-нд Бадраа дарга захирамж гаргаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 7.2 сая төгрөгийн үнэтэй алтан аяга бэлэглэсэн тухай жагсаалтанд байсан нь анхаарал татсан талаар "Үндэсний шуудан" сонины 2013 оны 4-р сарын 30-ны №096-д сэтгүүлч С.Гандөлийн "717 сая төгрөг салхинд хийсгэсэн Засаг ноёны хуудамтай захирамж" өгүүлэлд нийтэлжээ.
 
 
Харамсалтай нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Б.Бадраа даргын өгсөн алтан аяга байтугай ганц ч бэлэг аваагүй хэмээн мэдүүлсэн байх юм.
 
 
Уг нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.16.4-т Ерөнхийлөгч өөрийн хувийн аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотойгоор орсон орлогыг жил бүр, Албан үйл ажиллагаатай нь холбогдуулан бусдаас өгсөн сарын цалингаас илүү үнэтэй бэлгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тухай бүр мэдэгдэнэ гэж заажээ.
 
 
Үүнээс харахад сарынхаа цалингаас хоёр дахин илүү үнэтэй бэлэг авсан Ерөнхийлөгч маань хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн эсвэл мартсан байж таарлаа. Нөгөө талаас Ерөнхийлөгчид алтан аяга бэлэглэсэн гэж Б.Бадраа дарга төсвийн мөнгийг шамшигдуулсан байж таарах нь уу гэжээ.
 
 
Юу гэж Бадраа дарга Ерөнхийлөгчийн нэрээр алтан аяга идэх вэ? Тэр өөрөө олон алтан аягатай. Гайтай Бадраагаас болж Ц.Элбэгдоржийн алтан аяганы асуудал төдийгүй алтан аяганы түүх бас эхлэх нь ээ.
 
 
Учир нь МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн Улаанбаатар хотын дарга асан Лантуу гуай хуучлахдаа: "МоАХ-ны үйл хэргийг дэмжиж өөрт байсан ганц түүхт дурсгалт алтан аягаа аль 90-ээд оны эхээр МоАХ-ны дарга Ц.Элбэгдоржид бэлэглэж байсан гэдэг. П.Очирбатын мөнгөн аяганы тоог нэг хулгайч зарласан шиг Бадраа даргаас болж Ц.Элбэгдоржийн алтан аяганы асуудал хөндөгдөв.
 
 
Эх сурвалж: “Хөх толбо” сонин