sonin.mn

 

Инфляци өсч, ядуурал нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо олшроод байгааг жирийн иргэд яс махандаа тултал мэдэрч байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр инфляцийн өсөлтийг 2012 он сонгуулийн жил байсантай холбон тайлбарласаар нэгэн оны ард гарсан билээ.
 
 
Тэгвэл энэ жилийн тухайд зарлага өсөөд, оруулахаар төлөвлөсөн орлого нь тооцсон хэмжээнд хүрээгүй гэсэн тайлбарыг хийж байна. Түүнчлэн ажилгүйдлийн тоо өндөр гарсан нь мэргэжлийн зөрүүгээс шалтгаалж байгаа гээд залуучууд голдуу нийгмийн чиглэлээр суралцан төгсч байгаа ч тухайн мэргэжлийн ажлын байр нь ханачихсан байгаатай холбоотой гэсэн шалтаг тоочив.
 
 
Ажил хийхээсээ шалтгаан олохдоо гаргуун Н.Батбаярыг эдийн засгийг хөгжүүлэхэд бодитой арга хэмжээ зохион байгуулж ,үр дүнг нь харуулаарай гэж сайдын энэ албан тушаалд томилсон байлтай.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"