sonin.mn

 

2007 онд алтан гахай жил тохиосон. Энэ жил төрсөн хүүхэд эцэг эхээ эд хөрөнгөөр тэтгэх заяатай хэмээж төрөх насны эмэгтэй хүн бүр л хүүхэд гаргасан гэхэд хилсдэхгүй. Харин энэхүү алтан гахай жилд төрсөн хүүхдүүдийн "дайрлага" энэ жил боловсролын салбарыг дайрч багагүй сандаргаж байгаа бололтой.
 
 
Нийслэлийн хэмжээнд л гэхэд 22584 хүүхэд шинээр сургуульд орно гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн жилийнхээс даруй 3000 гаруй хүүхдээр илүү гэсэн үг. Тиймээс энэхүү алтан гахайн "дайрлага"-ыг зохицуулахын тулд сургуулиудын "хамран сургах тойрог"-ийг нийслэлийн Боловсролын газар шинэчлэн тогтоожээ.
 
 
Ингэснээр сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй байсан ч харьяаллын хүүхдээ заавал авах хатуухан даалгавар сургуулийн захиралуудад оногдож байна.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар” таймс