sonin.mn

 

Дуучин Мино хэмээх шавилхан бүсгүй бага Амараатай хатирч, нэрд гараад удаагүй байхдаа нэг их сүртэй хурим найр хийж айлын хүн болж билээ. Хөлтэй хуримын цуу дарагдаагүй байхад салах өргөдлөө өгч, чемодантай хувцсаа барин төрхөм рүүгээ буцсан түүнийг олон хүн, мөнгөтэй хүн дагаж буруудсан хэрэг гэж гоочлох нь түгээмэл байсан.
 
 
Харин алдарт Дамбын Хишгээгийн хүү Ука ёслож суусан гэргийгээсээ салаад долоо ч хонолгүй охид хүүхнүүдтэй нэр холбогдож орхисон нь мөнгө харж хүнтэй суугаад "алдсан" хүүхнүүдийн эгнээнд шилжчихээд байсан Минод чухам л аврал болсон гэдэг.
 
 
Өөрөөр хэлбэл дуучин бүсгүйг учраа мэдэхгүй гэнэдэж гэж өмгөөлөгсөд олон болсон гэсэн үг л дээ. Өдгөө дуучин Мино "Эмоци" продакшны жүжигчин. Тэрбээр хэдийгээр эксээ "хард"-наасаа арчсан гэдэг ч "Ах, дүү гурав"-ын тоглолтон дээр экс нь цоо шинэ найз охинтойгоо ирчихсэн хэлхэлдэж явахтай нүүр тулаад ичиж үхэх шахжээ.
 
 
Учир нь ах, дүү гурав гэгддэг дуучин Лхагваа, Амараа, Дээгий гурав алдартай ч амьдралгүй хуриман дээр нь ирж ая дуугаа өргөн, аз жаргал хүссэн юм байна билээ.
 
 
Эх сурвалж: "Улаабаатар таймс"