sonin.mn
Засгийн газрын гашүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр энэ улс орны хөгжлийн ирээдүйг их л өөдрөгөөр харж байгаа бололтой. Саяхан УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр тэрбээр хэлэхдээ "Эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг зургаан хувьтай байлгах бодлогыг 2014 онд хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Засгийн газар инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтална" гэлээ.
 
 
Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал инфляцийг энэ оны эцэс гэхэд найман хувьд хүргэнэ хэмээн амлаад одоо "нойргүй" яваа. Гэтэл инфляци хэмээх энэхуү эдийн засгийн үзүүлэлтийг Н.Батбаяр сайд гэнэтхэн зургаан хувьд хүргэнэ хэмээн амлах нь хэр оновчтой вэ? Харж л байя.
 
 
Инфляци огцом доошилж, хүмүүсийн мөнгөн орлого дээшилж байвал түүн шиг сайн юм хаа байхав. Гэхдээ инфляцийг хүчээр тогтоон барих нь эдийн засаг талаасаа хэр үр дүнтэй юм бол? гэдэгт эдийн засагчид эргэлзсээр байна. Одоогоор хөнгөлөлттэй зээл гээд баахан мөнгө цацсаар л байгаа. Ирэх жил дахиад л мөнгө цацах уу?
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”