sonin.mn
УДЭТ-ын жүжигчин Отгоцэцэг зургаа авахуулах тун дуртай. Хаа явсан газраа гэрэл зурагчин харагдвал янз янзын пооз авч урд ардаасаа баахан зураг даруулдаг хүн түүнээс өөр нэг их байхгүй. Драмын шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза" наадмын үеэр гэхэд л нэр дэвшигчдээс ч дутуугүй гоёчихсон гээдэгнэж гоодогнож харагдсан.
 
 
Үнэндээ хэвлэлийнхэн музад нэр дэвшигчдээс илүүтэй түүний зургийг авсан гэвэл хилс болохгүй. Харин Хүүхдийн баярын өглөө драмын театрынхан хүүхдүүдээ хүлээн авч багахан ёслол зохион байгуулсан бөгөөд энэ үер тэр мөн л сурсан зангаараа зургаа даруулах гэж хүн хүнийг царайчилж харагдана билээ.
 
 
Азаар нүдэнд нь Эби харагдаж тэр ч түүн рүү чавхдан очиж "Эби миний зургийг дараад өгөөч" гэтэл өнөөх нь "би завгүй байнаа, чи өөр хүнээр даруул" хэмээн ихэд тээршаасан байдалтай хариулж дуулдсан.
 
 
Отгонцэцэг хүүхэдгүй юм болохоор өөрийгөө баясгаж яваа нь тэр байх л даа. Харин Эби хүүхдээ баярлуулах гээд юу яасан Отгонцэцэгийн зургийг дарах манатай явсан биз. 
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин