sonin.mn
Оюутолгой бол Монголын хамгийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ хийсэн компани юм. Тэгвэл сүүлийн үед Оюутолгойгоос зарлаж буй ажлын байр эрс багассан тул өнөөх гэрээ хийсэн өдөр тутмын сонингууд дээрээ нэг л ажлын байрныхаа зарыг хэдэн долоо хоног дамнуулан нийтлэх болсон байна.
 
 
Мөн оюутнуудын дунд зарласан "Оюу толгойг хэн сайн мэдэх вэ?" эсээ бичлэгийн уралдааны түрүүлсэн оролцогчдын бүтээлийг өдөр тутмын хэвлэлүүдэд хэвлэжээ. Оюутолгойг хий хоосноор магтан сайшаасан тэдгээр эсээнүүдийг өдөр тутмын сонины зөвхөн нэг дугаарт хэвлэх үнэ 200,000-300,000 төгрөг юм.
 
Үүнээс дүгнэвэл Оюутолгой ямар их мөнгийг үргүй зарцуулдгийг харж болно. Эцэст нь энэ бүх зардлын 33 хувийг Монгол Улсын засгийн газар төлнө шүү дээ.
 
 
Эх сурвалж: “Хөх толбо” сонин