sonin.mn

Жүжигчин Амараа хятадын киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр тэдний хийж буй түүхэн кинонд дүр бүтээхээр болсон ч одоогоор хэний, ямар дүр гэдгээ нууцалж байгаа гэнэ.

“Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” зэрэг уран бүтээлд бүтээсэн дүр бүхэн нь өөрийн гэсэн өнгө аястай байж, үзэгдийн хайртай жүжигчин болсон Амараагийн бас нэгэн онцлог нь “Намайг Амараа” гэдэг хэмээх сурталчилгаа юм.

Өдгөө тэрхүү сурталчилгааныхаа хоёрдугаар хэсгийг олны хүртээл болгоод байгаа эрч, хүч, цог золбоотой түүний дараагийн бүтээх дүрийг хятад найруулагчийн киноноос тун удахгүй харах л үлдлээ.

Эх сурвалж: