Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нам нэгт эгч Эрүүл мэндийн сайд Н.Удвалын сонгогч олны доторх рейтингийн талаар мэдээлэл хийхдээ ихээхэн "Сурталчилгааны сүүлийн өдрүүдэд манай нэр дэвшигчийн рейтинг ихээхэн өсөх хандлага ажиглагдаж байгаа.
Ялангуяа гурван нэр дэвшигч телевизээр халз ярилцлага хийх үеэр сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг илүү ойлгож мэдрэх бололцоотой. Халз ярилцлагын дараа байдал ихээхэн өөрчлөгдөх нь тодорхой" хэмээж МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд ихээхэн итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
"Сант Марал"-ын судалгаагаар АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 54, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 37, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал есөн хувь гэсэн зөрүүтэй судалгаа гарсаар байхад Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан аргагүй л хуульч хүний логик гаргалгаа хийж итгэлээ алдалгүй маргаашийг хүлээсээр л явна.
Хуульч хүний алсын хараа, ээдрээ, адармаатай гаргалгаа гэж ийм л байдаг ажээ.
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Эргүү пацаан