sonin.mn
Сайд гишүүдийн төөрөлтийн эхийг тавьж онцгойг, төртэй нь сандруулагчдын нэг, АТН-аа АН-аар арилжиж ганц хүний намын систем ямар байдгыг сануулагч гээд хар цагаанаар нь тоочоод байвал баялаг намтартай хүн бол яах аргагүй их хурлын экс гишүүн, ЭМЯ-ны сайд асан Ламжавын Гүндалай.
 
Саяхан экс гишүүн Гүндалай нэгэн цахим хуудаснаа ярилцлага өгчээ. Тэрээр зүгээр гэдэг ажил чинь зүгээр юм байна гэсэн төдийгүй намынхантайгаа уулзаж Эрүүл мэндийн яамыг толгойлох хүсэлтэй байгаагаа хэлсэн аж.
 
Хөвсгөлөөс гаралтай л бол бөө ч юм уу мэргэн түргэн хүний удам угсаа байдаг ёсоор Гүндалай ч бас миний хэлсэн таардаг ш дээ хэмээн удахгүй болох гэж байгаа ерөнхийлөгчийн сонгуульд Болормаа гэдэг хүн тэргүүн хадагтай болно хэмээн хариулт өгсөн байх юм.
 
АН болон МАН-аас нэр дэвшигчийн гэр бүлийн хүмүүс хоёлуу Болормаа хэмээх амьдайнууд болохоор Гүндалайн буудсан сум нэгийг нь онож л таарах болж байна. Энэ нь ёстой л хоёр үзүүртэй зүү гэдэг шиг л юм даа.
 
Мөн тэрээр 2017 оны сонгуульд дундаа Д орсон төгсгөлийн үсэг нь Й гээр төгссөн хүн ялна хэмээн таамаг дэвшүүлж байгаа нь Гүндалай гишүүн зүгээр гэдэг ажлыг зүгээр юм байна хэмээн өнгөндөө хэлж байгаа ч “Би амьд, удахгүй ЭМЯ-ны сайд болно. Дараа нь 2016 онд гишүүн, 2017 онд ерөнхийлөгч болно” гэсэн санаагаа цухуйлгаад авч байх аж.
 
Тэрээр мөн анх гишүүн болж байсан тухайгаа Оюунтай уулзаж намд нь орж нэр дэвшие гэтэл 5 саяыг нэхсэн, Эрэлийн Эрдэнэбат “чи хэрэггүй. Харин манай нэг хүнийг дэмжээд өг” гэхээр нь дургүй хүрсэн гэж дурдсан байна лээ.
 
Ингээд өөрийн чадлаар улстөрд орж ирээд намын чадлаар их хурлаас “зайлуулагдсан” Гүндалайн энэ жилийн “мөрөөдөл” ЭМЯ-ны сайд болох аж. Сонгуулийн өмнө юм уу дараа Энхбаяр суллагдахгүй, хамтарсан засгийн хагарал дээд цэгтээ хүрвэл Ламбаа, Гүндалай нар эрүүл мэндийн салбар луу овоо хараагаа чиглүүлэх нь тодорхой болоод байна.
 
Учир нь хэн хэнд нь элчин сайдын суудал санал болгосон ч Гүндалай бол хамгийн ихээр татгалзаж Эрүүл мэндийн яамыг л авна гэж зүтгээд АН-аасаа чимээгүй суух даалгавар авсан аж.
 
Есөн сарын хугацаанд ЭМ-ын салбарыг толгойлоод амташсан Гүнээ ахиад нэг удаа яам толгойлох хүслээ хэвлэлээр илэрхийлж байгаа нь энэ яам ямар “ашиг”-тай болохыг харуулаад ч байх. Мөн Ламбаа ч сонирхоод сонирхол нь биелэх шинжгүй тийшээ хандмагц ЭМШУИС-ийн удирдах зөвлөлд нэрээ багтаагаад амжсан.
 
Түүнэс сэтгүүлч хөрөнгийн тухай асуухад “Үхэхдээ аваад үхэх биш, тэгээд ч хэнд хариуцуулж үлдээнэ гэж их хөрөнгө цуглуулах” юм гэсэн нь эхнэр охидоо л гэдэг сайн аав гэгдсэн Гүндалайгийн алсын бодол тэдэндээ идэх хоол хувийн хөрөнгөнөөсөө үлдээхгүй хувьсгалийнхаас өмч тасдаж өгнө гэсэн санааг ч агуулж байх шиг.
 
Эрүүл мэндийн салбар тоглоомын салбар болж байгаа нь дээрх зүйлсээс тодорхой харагдаж байгаа бөгөөд Германд эмч мэргэжлээр сурсан ч ганзагачин “диплом” өвөрлөсөн Гүндалай хувийн томоохон хөрөнгө бус хувьсгалын томоохон хөрөнгөний эзэн суух санаатай л байна.
 
 
Эх сурвалж: