sonin.mn
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сүүлийн үед их л гундуу явах болжээ. Учир нь түүнийг АТГ-аас шалгах болсноо нийтэд албан ёсоор мэдэгдээд авсан. Уг нь мань гишүүн “Намайг АТГ-аас шалгасан зүйл байхгүй. Тэгээд ч хэсэг бүлэг хүмүүсийн ярьснаар надад идэж уусан зүйл байхгүй.
 
Энэ бол цэвэр монгол гүтгэлэг” хэмээн их л бардам дуугараад байсан.  Харин АТГ-аас шалгах болсныг нь зарласнаас хойш их л нам гүм боллоо доо гэж гишүүд өөр хоорондоо ярилцах болжээ. Мөн түүнийг энэ хэргээс болж ардчилсан Ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлж чадахаа болилоо гэж ярих болжээ.
 
Учир нь тэрбээр Ц.Элбэгдоржийг дэмжээд зурагтын дэлгэц дүүртэл магтаад өгч байхад МҮЭХ-нд байх үеийнх нь бульхайг АТГ сөхөж ирээд шалгасанд бүр гайхаж орхиж. Тиймээс ги­шүүн үүнд нь гомдож уурлах болсон аж. 
 
Харин С.Ганбаатарын фракцынхан АН-ынхны хүн муутайг тэнгэрт тултал муулж яваа гэнэ. Уг нь бусад бие даагчид аль нэг намын нэр дэвшигчийг дэмжихгүй таг дуугай явахад С.Ганбаатар онцолж ирээд Ц.Элбэгдоржийг дэмжсэн нь өөртөө лай хурааж дээ гэж зарим нэг гишүүд ярьж байсан гэнэ.
 
Тиймээс л гишүүн их л гундуухан төрхтэй явж байгаа нь олон хүний нүдэнд ийнхүү өртжээ.
 
 
Р.Саруул 
 
Эх сурвалж: