Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын үүрэгт ажилд томилогдсон Э.Тамир гэх эрхэм эрийн сайндаа дээрх суудал хүрээгүй талаар бид өмнөх дугаартаа 200 сая төгрөгийн авлига өгч “Нэг Ардчилал” фракцийнхандаа тал зассанаар араасаа түлхүүлж, сайдын суудалд арай ядан сандайлсан түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг амласан ёсоороо хүргэж байна.
Тэрбээр III хорооллын унаган хүүхэд бөгөөд 40 дүгээр сургуульд суралцах явцдаа Чех улсын гутлын ТМС-д шилжин суралцсан ч төгсөж чадалгүй ирсэн байна. Дараагаар нь “Орхон” их сургуульд суралцаж диплом авсан гэж өөрөө хэлдэг ч өнгө мөнгөний ачаар өвөртөлсөн талаар баттай эх сурвалж мэдээлэв.
Үүнийг үгүйсгэх аргагүй бөгөөд түүний төгссөн гээд байгаа он цагийг нэхэн үзвээс анги нэгтнүүд дунд нь Э.Тамир гэх оюутныг таньж мэдэх хүн алга. Харин Удирдлагын Академид ичнээгээр суралцаж төгссөн нь үнэний ортой аж.
Ийн өгүүлэхийн учир нь ар өврийн хаалгаар шургалж, татаас, түлхээс ашиглаж сурсан тэрбээр төгсөх шалгалтын босгыг арай ядан давсан байна. Тиймээс түүнийг шуудхан л боловсрол муутай дэд сайд хэмээн өргөмжлөх нь үнэнд нийцнэ.
Үгүйсгэх аваас хуучин “Од” кино театрын хажууд байрлах “Параг” бааранд бармен хийж байсан үеийг нь ч дурсаж болох. Өөрийн хүчээр өндөрлөгт хүрч чадаагүй тэрбээр хэрэгтэй нэгэндээ хачиг шиг наалдаж, хэрэггүй болохоор нь хог шиг хаядаг зуршилтай гэдгийг хавь ойрын хүмүүс нь хүүрнэн өгүүлдэг юм билээ.
Харин түүний амьдралд тохиолдсон хамгийн том аз нь 1999 оны үед тохиолдсон байх юм. Тодруулбал, Японы “Иточу” корпорацийн Монгол дахь салбарын захирал Т.Энхбат Э.Тамирын эгчтэй дэр нэгтгэсэн явдал.
Хэдийнэ гэр бүлээ батлуулсан албан ёсны гэргийтэй байсан ч Э.Тамирын эгчтэй эхлүүлсэн харьцаагаа дуусгаж чадалгүй, эцэст нь эхнэртээ хаягдаж, хоёр дахь амьдралаа зохиожээ. Энэ нь Э.Тамирт ч завшаан болох нь тэр.
Учир нь Т.Энхбат хүргэн дүүг төлөөлөгчийн газартаа менежерийн ажилд оруулж, бармен залууг баян болгох гарааг эхлүүлжээ. Гэвч хожим нь толгойгоо газар шаахад хүргэх юм чинээ санасангүй. Сийрүүлбэл, бармены боловсролтой Э.Тамир дотоод тамираа гаргаж ахынхаа компанийг аажим аажмаар хумслах болжээ.
Боловсрол эзэмшээгүй ч бусдыг шулж, мөлжих “боловсролыг” дээд зэргээр эзэмшсэн түүний алхам амжилттай болж хүргэн ахын компанийг ховдоглож чадсан түүхийг өгүүлье. Э.Тамир хүнд машин, механизм оруулж ирдэг “Комит сервис” компанийг хөлс хүчээ шавхан босгосон талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.
Гэвч хүний компанийг хумсалж байхдаа хөлс нь чахраагүй л бол хөдөлмөрийн хөлс нэг ч дусал унагаагүй гэдгийг учир мэдэх хүмүүс өгүүлж байна. Тухайн үед Т.Энхбат “Комит сервис” компанийн томоохон хувьцаа эзэмшигч байжээ.
Тус компани нь “Иточу”-гаас хөрөнгө оруулалтаа шууд татдаг аж. Гэтэл нэг өдөр Т.Энхбатын нэр дээр нэг ширхэг ч хувьцаа үлдээгүй байна. Учир нь Э.Тамир Японы талд хувьцаа эзэмшигч нэрээр өөрийн ээж, хамаатан саднаа танилцуулж, бусдын хувьцааг өөрийн болгож чадсан гэдэг.
Ингэснээр Т.Энхбатыг аажим аажмаар шахаж, “Комит сервис”-ийг Японы талаас ч Т.Энхбатаас ч эвтэйхэн салгаж дөнгөжээ. Товчхондоо, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрийн хамаатнуудаар дүүргэж, хувьцаан дээр хууран мэхлэлт хийж буруу замаар будаа тээсэн нь амжилттай болов.
Гэвч буцахдаа шороо тээнэ гэх эртний үг бий. Тэрбээр тус компанийн захирал болоод үндсэн мэргэжилтнүүдийг шахаж эхэлсэн байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан компани тэс өөр маркетинг хэрэгжүүлж эхэлсэн нь хөрөнгө мөнгөтэй нэгний хэтэвчинд наалдах арга ухаан байлаа.
Ганцхан жишээ дурьдахад л, Эрдэнэтийн ГОК-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзоригт онцгой бэлэг илгээж түүнийхээ ачаар хүнд машин, механизмаа худалджээ. Үүгээр дуусахгүй түүний хударгагүй зангийн золиосонд олон хүн өртсөн гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг юм билээ.
Жишээ нь, тэрбээр н.Ганболд, “Голомт” банкны захирал Д.Баясгалан нартай хамтарч “TBE” гэх зам засварын тоног төхөөрөмж оруулж ирдэг компанийг байгуулсан түүхтэй. Гэсэн ч мань хүн хамтрагчаа нударч, “ашиггүй ажиллаж байна” гэх шалтгаанаар ашгийг нь хувьдаа завшдаг байжээ.
Удалгүй тэд тангараг тасарч компаниа татан буулгасан байна. Э.Тамир хуучин эхнэрээсээ нэг охинтой бөгөөд одоогийн эхнэр болох н.Солонгоогоос хоёр хүүхэдтэй. Түүний хуучин эхнэр, хүүхэд нь өдгөө Сингапур улсад амьдарч буй бөгөөд тэдэндээ сард 4-5 мянган ам.доллар явуулдаг сүйхээтэй нэгэн аж.
Түүнчлэн “Комацу”-д хүчин зүтгэж байхдаа тус компанийн хөрөнгөөр “Эрэл”-ийн байрнаас хоёр байрыг өөрийн нэр дээр шилжүүлж дөнгөсөн аж. Харин өдгөө нэг байрыг нь салсан эхнэрийнхээ охинд бэлэглэж, түүнийхээ нэр дээр шилжүүлжээ. Түүний бэлэглэх байр үүгээр дуусахгүй.
“Американ дэнж”-ийн ойролцоо бас нэг байр түүнд бий бөгөөд А.Сүхбат аваргын ах А.Батсүхэд харамгүй сэтгэлээр хандивласан юм байх. Өдгөө өөрөө XIII хорооллын “Тохилог 16” байранд нэг биш хоёр давхараар нь эзэмшиж, хангалуун амьдралаар халгин цалгин байна.
Боловсролгүй ч бусдын хөрөнгөөр хөлжсөн түүний амьдралын “бяцхан” түүхийг үргэлжлүүлэн хүргэх болно. Хүнд онцгой бэлэг өгөх дуртай өөрөө ч хэрэглэх дуртай мань хүний онцгой сонголтыг дараагийн дугаараас хүлээн авч уншаарай.
Б.Ширнэн

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Ийм юмнууд ардчилалаар,бүх намаар дүүрэн.
зүгээр л 8-р ангийн буюу бүрэн бус дунд боловсролтой л гэхэд болох юм байна. Бас ч хоосонгүй л байна
Elbegdorjtonguudiig ustgald oruulah heregtei boljee!
Naana chini barilgiin tseregt temtsekh bolov uu gej baisan negen Mongol toriin tergvvnii suudald 4 jil suuchaad dakhiad 4 jil suuchikh sanaatai manargaad yvj bainaa!
komit yaahav dee, enkhbat shimehiig ni shimeed, asuudaltai bolonguut tamir ruu shidsen bhgui yu, tamir yaahav gangan hund garhi nemer bosgoson mosgoson gej hudlaa bultereed yavj bn, or tolboriin asuudal bosvol tamir l shoron shaah biz.
харах царайны өөдгүй хүйтэн харцтай боловсролгүй гар байна. Энэ мөнгөөр диплом худалдаж авна тэрнээс өөрөөр сурахгүй ээ. Сурдаг юм нь луйвар
ZA TEGEED HUNII AMDRAL HEND HAMAATAIN CHADAJ BAIHAD YALTAICH BILEE.BOLSON BOLOOGUI YUM BICHIJ BAIHAAR SHIRNENGUAI UUR DORVITOI YUM HUUTSULDUUL YASIIN.BAARNI BARMENAAS SAID BOLTLOO YAVLAA GEN UU ? TERN TEGEED IH SONIRHOLTOI BGAAM BHDAA...
Тэнэг минь Төрийн сайд хүн ийм боловсролгүй байж болохгүй. Дээгүүрээ иймэрхүү юмнууд идэж уудаг байхгүй юу.
Iim hogiin nohduudiig oodon tataj daraan oorsdoo hohirson tohildol zondoo bna.
ene huni ehneriig l sain medhin baina. Brand huutsulduj yavdag baychuudiin ehneruudees shaal uur. Daruuhan, uhaalag, shunalgui saihan setgeltei busgui baidag yum. Hund tusarhuu iimerhuu humuus luivar hiij hugiin tsarailj yavahgui gedegt lav itgeltei baina. Mash engiin daruuhan humuus baidag yumshde. Hevleluud huniig gutaah gej ih oroldoh yumdaa
sain luibar xiideg xun bna za za iimerxuu xumuus neg ix xol yabdaggui l jum daa.
yalt ch ugui unen bichjee
Ugui tegeed ene chin Mongol l hun baina shdee! Neg ch gesen Mongol hun sain saikhan yavahad yaagaad bolohgui gej? Bid chin ingej bie bieniigee uzen yadakhaar oluulaa bish biz dee Aan? Ene nuhur yaahav golova-n bas sain ajillasan l baina!
mongol bishee hovdiin hujaa
elbegdorjtoi adilhan namtartai l hun bna
Ene hund sain tal baina bas muu tal n iluu baih shig sanagdlaa herev ene setguulchn bichseneer Bol.. Sain tal n gevel mash sain tolgoin ajillaj bolovsrolgyi ch gelee heniich hureegyi zarim tomoohon yumand buh argaa heregleed hurch Chadsan n sain davuu tal, ter saihan ajillaj baigaa tolgoig jaahan Hun chanar ntr gesen zov systemeer udirdaad, buh yumiig mongoor hemjij n n aldaa geh meteer haragdaach baina.. ug n Bol teeeeer dooroos bolovsrolgyi hulhi zalitai, hun muutaigaara duuduulj garch irchhsen mortloo butsaad Hun shig setgeltei bolj chadaagyi n Tom aldaa baih gesen dugnelt haragdaj bainaa.. Ugaasa bugd l altar ye mongon yee medreed hulhidah n hulhidaj, ideh n idseer garch irsen biz dee.. Ene muu zaluuru tegj ih hudlaa unen yum bichij dairah bolson shaltgaan n yag yum boldo.. geend ch bii goondoo ch bii gedeg shig l yumlda.. herev setguulchn bichsen bugd unenii huvi n ih Bol ene zaluu setgel muutai, Hun chanargyi zaluu l gej haragdaj baina.. Bayarlla
Ene mash ih buynii ajil hiideg hun shdee. teriigee surtalchilaad l suid bolood baidgui bolohoos. tegeed ch ene medeelel unen yadmag ineedtei haragdaj baina. yumiig barimttai, undesleltei bichih heregtei. iim yadmar argaar hun namnah gesen yaduu site olshirch baigaa ni haramsaltai yum. Olond ner hundtei saihan setgeltei, niitech, huniig golj shileed baidaggui, yaduu guilagchin baisan ch adilhan haritsdag hun chanartai hun. ene taliig ni bas ene niitlelerhuu yumandaa oruulsan bol ug ni...
Тал тоосго ч голохгүй залигачихдаг алдарт алуурчин ,луйварчин -С Эрдэнэ энэ мууд юм амсуулж харагдаач!!!
Гайхаад байх зүйл ердөө байхгүй байна шүү дээ. Монгол улсад төрийн байгууллага болон төрийн өндөр албан тушаал хашихад сайн боловсролтой бол шалгалтанд бүдэрдэг болоод 20 гаруй жил өнгөрлөөдөө. Яагаад боловсрол хэрэггүй гэж? Яагаад гэвэл тэдэнд улс орноо хөгжүүлэх сэтгэл байхгүй учраас. Чадварлаг боловсон хүчнээс айдаг.
Dari, 2013-06-20 17:00:10, 124.158.91.78 коммент болилдоо чи нэрээ солиод байх юм
Сүртэй шдээ чи. Ажил дээрээ нэг сүлжээнээс хоёр хүн ч бичсэн үү? Эсвэл Дариган or Гандари ч юм билүү.
ajil deeree ajilaa hiistgee, uls orond chini uchuuhen ch gesen Nemer bolno
ТАМИРЫГ мэднэ. Элдэв зангүй дажгүй л залуу бдг. Хүргэнээ мурьсан эсэхийг нь мэдэхгүй юм.
Дажгүй л хүн байдаг ш дээ.
ганцаараа буюу гэр бүлхэнээрээ баяжих яахавээээээ, та минь ээ. Тэр хүндээ л болоо. Харин Төрийн хүн арай өөр байх ёстой болов уу? Залуу хүн харуулна биз дээ. Сурна гээд мунгинахгүй л. Зурагтаар дээр гарч байхыг нь харсан. Хувийн хэвшил гээд уйгагүй ажиллаж, овсгоотой байсан биз, хадам ахыг жийсэн нь юу л бол. Юм юм хийх гээд байдаг сэргэлэн залуу юмуу даа. Гэм нь жаахан вкус муутай. Сонин сонин санаанууд хэлээд байсан, өөрөө түүнээ анзаарсан болов уу?
Genko-g (Battulgiig)bas ingej l bichdeg bolobsrolgui gee l Tamir xamt olniig sain udirdaj chadnaa.
Kan Sang Sun( ADRF gesen mungu ugaah baiguulgiin zahiral) gegch Moonii hargis shashinii solongos Mongol dahi gishuud demjigchidee Elbegeeg yavuulahiin tuld turiin erhiig huuli busaar bulaaj avhiig gishuuddee urialaad baih yumaa. Soyol Urlagiin deediin urd tald baih 7 davhar Peace Building gesen baishind mungu taraagaad baigaag boliulaachee. Mongol ohidiig hugshin solongos, yaponchuudtai suulgaj hunii naimaanaas bayajsan gesen. Bayartsogt, Tseveenjav geed ali luivarchin bolgontoi dotno naiz. Bat-Erdene guiag gutsesen videog Mooniihen hiij tavisan.
TEGEED BARMENII AJIL AJIL BISH YUM UU? YOSTOI BELENCHLEH DURTAI NOVSHNUUD L IIM YUM BICHIJ BAINA DAA. BI BARMEN TEGEED BI AJILGUI ULSAAS TETGEMJEE AVAAD BAIJ BAIH YOSTOI YUM BAINA TE? GERTEE ETSEG EHEEREE TEJEELGEED BARMENII AJLIIG GOLOOD SUUH YOSTOI BAISAN YUM BAINA L DAA. MALNUUDAAAAAA. TEGEJ GERTEE HEVTEJ BAISAN HUN IIM UNDURLUGT HEZEECH HURDEGGUI YUM ZA
HUNII KARMANAAS HULGAI HIIGEED BAYAJIJ DEESHEE GARSAN HUN - HUN, DOOROOS AJIL HIIJ GARSAN HUN - HUN BISH NIIGEM BOLCHIHOJ DEE ENE MONGOL ULS CHINI
БАРМЕН ЧИГЭЭРЭЭ ДУУСНА ГЭЭД БАЙГААД БАЙЛТАЙ БИШ. ЧАДВАР БАЙХГҮЙ Ч ГЭСЭН ХҮН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ Л ХЭРЭГТЭЙ БИЗДЭЭ.
Setguulchintser min ee,naad tarhi tolgoigoo tsenegle,hun muu heleh doromjiloh niitlel bichij suuhaar yum sur.hun yamarch ajil xiideg bj bolno gedgig odii boltol oilgoogui yavna gejuudee
Ymar ajil hiidegtee bish6 ybar hodolmoroor holjson be gedeg asuudliig dewshuullsen bna shuu dee.
Muu niitlel bna. Eniig unshaad Tamiriin yag yamar gemt hereg hiisniig oilgosongui. Jiriin l neg namtar sanagdlaa.