sonin.mn
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог”-т босох "Түмэн Хишигтэн" есөн загвар бүхий арван мянган морьтой баатрын цогцолбор хөшөө олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. 
 
Тиймдээ ч олны танил эрхмүүд "Түмэн Хишигтэн" баатрын нэгээр тодорч дүрээ мөнхлөхийг эрхэмлэх болжээ. Хонгконгийн алдарт жүжигчин, Холливудын од Жаки Чан 2010 онд Монголд ирэхдээ “Түмэн хишигтэн” баатрын нэг болж, морьт баатрын хөшөө бариулахаар болсон. 
 
Түүнчлэн Ардын жүжигчин П.Цэрэндагваас эхлээд хэд хэдэн олны танил хүн уг цогцолборт дүрээ мөнхөлсөн байдаг. 
 
Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын алт, мөнгөн медальт монголчуудын бахархалт хөвгүүн Найдангийн Түвшинбаяр баатрын нэгээр дүрээ мөнхлөн үлдээжээ.
 
 
Ш.Отгонцэцэг
 
Эх сурвалж: