sonin.mn
Энэ жилээс их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө тодорхой хэмжээнд нэмнэ гэдгээ мэдэгдсэн.  Тэгвэл Монгол улсын их сургууль сургалтын төлбөрөө баталсан байна.  Тус сургуулийн төлбөр өмнөх жилийнхээс дунджаар 16,7 хувь буюу дараах байдлаар нэмэгджээ.
 
Шинээр элсэгчид, 
 
-Эдийн засаг, бизнесийн хөтөлбөрүүд 2.177.000 төгрөг 
 
-Мэргэжлийн хөтөлбөрүүд 1.877.000 төгрөг 
 
-Суурь хөтөлбөрүүд 1.637.000 төгрөг 
 
-Орон нутгийн сургуулиуд 1.280.000 төгрөг 
 
 
Үргэлжлүүлэн суралцагсад, 
 
-Эдийн засаг бизнесийн хөтөлбөрүүд 1.427.000 төгрөг 
 
-Мэргэжлийн хөтөлбөрүүд 1.397.999 төгрөг 
 
-Суурь хөтөлбөрүүд 1.367.000 төгрөг
 
-Орон нутгийн сургуулиуд 1.280.000 төгрөг байх гэнэ. 
 
Энэ хичээлийн жилд тус сургуулийн оюутны байрны төлбөр 350.000 төгрөг болжээ.