sonin.mn
Цагтаа хуучин ЗХУ-аас ОХУ-д шилжсэн Монгол Улсын их өрийг мулталж явсан Н.Энхбаяр саяхан Өмнөд Солонгост очсоныхоо дараа хоёр ч удаа мэс засалд оржээ. Манай эмч нар түүнд "эсийн алдагдал" гэсэн онош тавьсан байна. Намын нөхөд нь түүний биеийн байдал маш тааруу байгаа гэсэн мэдээллийг өгсөөр байна.
 
Түүнийг саяхан УИХ-ын дэд дарга Л .Цог, Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, мөн эхнэр О.Цолмон нар амралтын өдрүүдээр эргэжээ.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатаар таймс" сонин