sonin.mn

Гарьдхүүгийн Баярсайханыг Анагаах ухааны их сургуулийн хуурамч диплом худалдаж авсан эсэх тухай мэдээлэл цацагддаг. Энэ удаа манай сонин зохих байгууллагаас нь ямар дүгнэлт гаргаж байсныг нь нэмэлт тайлбаргүйгээр эх хувиар нь хүргэж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Улсын байцаагчийн дүгнэлт

2008.07.03 No.4/151/ 3128

Боловсролын баримт бичиг шалгасан тухай

Тодорхойлох нь: НМХГ-т "Шударга сонгууль" ТББ-аас "Баримт бичиг шалгуулах тухай" ирүүлсэн 18 тоот албан
бичгийн дагуу иргэн Гарьдхүү овогтой Баярсайханы боловсролын баримт бичиг хуулбарыг Анагаах ухааны их сургууль/хуучин нэрээр/ оюутны алба,магистрантур, докторантурын албаны ажилтнуудтай   уулзан АУИС.Үндэсний төв архивт хадгапагдаж байгаа эх материал, холбогдох бусад баримт бичиг зэргийгтулган шалгахад,

1. Г.Баярсайханд олгосон 11193 тоот бакалаврын дипломын хуулбарыг АУИС-ийн архивт хадгалагдаж байгаа дипломын хавсралтын эх хувьтай тулган үзэхэд биохими, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, Мэдрэл судлал, Уушиг судлал, нефрологи, нүдний евчин гэсэн хоёр хичээлийн "дунд" дүнг "сайн", эмгэг физиологи, "Нүдний өвчин" гэсэн хоёр хичээлийн "сайн" дүнг "онцсайн" гэж зөрүүтэй бичигдсэн байна.

2.Бакалаврын дипломын хуулбарт 1977оны нэгдүгээр сарын 01-нд төрсөн гэж бичигдсэн байхад дипломын хуулбарт 1977 оны 01 сарын 01-нд төрсөн гэж зөрүүтэй бичсэн байна.

3.Г.Баярсайханы 1968 дугаар бүхий Анагаах ухааны магистын зэргийн гэрчилгээний хуулбарыг "Анагаах ухааны магистрын зэрэг олгох эмч нарын нэрсийн жагсаалт" баталсан АУИС-ийн захирлын 1998 оны А/66, А/72, А/80 дугаар бүхий тушаалуудтай тулгаж үзэхэд Гарьдхүү овогтой Баярсайхан гэсэн нэр байхгүй байна.

ДҮГНЭХ НЬ:

1.Гарьдхүү овогтой Баярсайхан 1997 онд АУИС-ийг "Хүний их эмч" мэргэжлээр төгсч 11193 дугаартай бакалаврын диплом авсан нь АУИС-ийн захирлын 1997 оны А/42 тоот тушаал,1997 оны I-II улирлын улсын шалгалтын дүн зэргээр нотлогдож байна.

2.Г.Баярсайханы 1968 дугаар бүхий Анагаах ухааны магистрын гэрчилгээний хуулбар нь Гэгээрлийн сайдын 1998 оны "Боловсролын түвшин ангилал тогтоох тухай" 98 тоот тушаалын хавсралтын 6 дахь заалтад магистрын зэргийг "Гадаад дотоодын их сургуулийг 5 ба түүнээс дээш жилийн үндсэн сургалттай ангийг 1993 оноос өмнө төгссен буюу дипломын дундаж дүн ба мэргэжлийн улсын шалгалтын дүн ба түүнээс дээш, дипломын дундаж дүн ба диплом хамгаалалтын дүн 4 ба түүнээс дээш дүнтэй төгссөн төгсөгчдөд олгох" гэсэн заалтыг зөрчин хууль бусаар олгогдсон байна.

Боловсролын хяналтын улсын  ахлах байцаагч...............А.Жаргал
Улсын байцаагч ........................Г.Энхжаргал


ЖИЧ: Анагаах ухааны их сургуулийн захирлын 1998 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн "Магистрантын зэрэг олгох тухай" тушаалд Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1998 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 98 тоот тушаалын 6-д заасан болзлыг хангаж, АУИС-ийн захиргаанд өргөдөл өгсөн эмч нарын нэрсийг нэгдүгээр хавсралтаар баталж, Анагаах Ухааны Магистрын зэрэг олгосугай хэмээн нэр бүхий төгсөгчдийн нэрсийгжагсаажээ. Харамсалтай нь, үүнд Гарьхүүгийн Баярсайхан гэдэг нэр байхгүй байгаа нь албан ёсоор сургуулиа төгсөөгүй гэж үзэхийн нэг баталгаа болж буй бололтой. Ямартаа ч Үндэсний төв архивийн газраас АУИС-ийн захирлын 1998 оны тушаалыг шүүж үзэхэд Г.Баярсайханд холбогдох баримт байхгүй болно гэдгийг Үндэсний төв архивын захирал М.Эрдэнэбат гарын үсэг зурж баталгаажуулсан нь 2008 оны зургадугаар сард хийсэн шүүлтээр батлагджээ. Хэрэв дээрх баримтуудаар баклаврын зэрэг нь албан ёсны биш байж таарвал докторын зэрэг нь албан бус байж таарах гээд байгаа юм. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хуурамч бичиг баримт ашигласан бол сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ тооццог заалт бий. Тэр ёсоор бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигч болж чадахааргүй болох төдийгүй энэ УИХ-ын 2012 оны сонгуульд ч шаанс багатай байж мэдэхээр байна. Ямартаа ч Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд зааснаар Хуурамч бичиг баримт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашигласан бол хөдөлмөрийн хөлсний хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн эсвэл 1-3 cap хүртэл хугацаагаар баривчлах ял оногдуулдаг заалт байна. УИХ-ын гишүүн доктор Г.Баярсайханы хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхдөө сонгогч олны итгэлийг олохын тулд хуурамч бичиг баримт ашиглаж сурталчилгаа явуулсан байж болзошгүй баримт бидэнд олдлоо.


 Б.НЭРГҮЙ

Эх сурвалж: "Нийслэл таймс"