sonin.mn
Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, өвөрмөц шийдэлтэй ховорхон загваруудаар олныг гайхуулж чадсан дизайнер бол Н.Соёлмаа. Хэлье гэснээ хэнээс ч нуух дургүй, шударга нь дэндсэн гэмээр эгэл зантай энэ эмэгтэй Шриланк улсад очоод Монголынхтой адилхан нэг л зүйлийг олж харжээ.
 
Тодруулбал, тус улсад машинтай хүмүүс нь явган зорчигчиддоо хэзээ ч зам тавьж өгдөггүй. Нөгөөдүүл нь нүдээ бүлтийлгэчихээд машины урдуур зүтгээд байсан гэнэ. Бас нэг адилхан зүйл нь тэндхийн мөнгө. Яг л манай төгрөг шиг хав халтар. Манай хатагтай сэжиглээд барьж ч чадахгүй байсан гэсэн.
 
Арга ч үгүй дээ, Н.Соёлмаа хатагтай халтар мөнгө харахаар дургүй нь хүрээд бушуухан үрдэг эсвэл ам.доллар болгочихдог гэж дуулдсан. Ингэхэд Шриланктай адилхан байх нь тийм ч сайн хэрэг биш дэг шүү.
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"