sonin.mn
Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд байрлуулаад гурван сарын хугацаа өнгөрч буй. Эхний нэг сард нь иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд 267 мянган хүн үзэж сонирхжээ.
 
Нээгдсэн анхны өдөр 15 мянга, дараагийн өдөр 20 мянган хүн Т-Батаарын музейд зочилсон байна. Харин төлбөртэй үзүүлсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 320 мянган хүн музейг үзэж, Т-Батаар 120 сая 59 мянган төгрөгийг улсын төсөвт оруулжээ.
 
Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 30 ээж Т-Батаарын чихмэл тоглоом, бэлэг, дурсгалын зүйл хийж борлуулснаар зургаан сая 900 мянган төгрөгийн орлого олж амьжиргаандаа нэмэрлэсэн гэнэ. Батаарын буян ч их байна шүү, байртай болгочих юмсан, хөөрхийг...
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин