sonin.mn
Саяхан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуун ярихдаа, "Зэс, алт нүурс бол зөвхөн Монголд байдаг зүйл биш, дэлхийн эах зээл дээр түүнийг нийлүүлэхэд бэлэн өчнөөн улс байна.
 
Монгол дэлхийн эрдэс баялгийн зах зээлээс гараад, гаднын хөрөнгө оруулагч нарыг шахах юм бол Индонези, Орос, Австрали бүгд баяртайгаар тэр мөнгийг нь аваад нөгөө л нүүрс, зэсээр хангахад бэлэн байна. Тийм ч байдал ажиглагдаж байна".
 
...Иймээс бид хөрөнгө оруулагч нарыг шахаад, ашигтай ажиллах нөхцлийг нь бүрдүүлэхгүй юм бол сүүлд нь хөрөнгө оруулалтгүй, экспортлох зах зээлгүй үлдэнэ шүү" хэмээн анхааруулав. Эрхэм төрийн түшээд минь эрх биш нэгийг ойлгоно биз. Ч.Хашчулуун бол хамаагүй юм донгосохгүй.
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин