Фэнгшү С.Ганбаатар тэмцэгч байснаа гишүүн болсон. Зүгээр ч нэг гишүүн бус босоо гэх содон тодотголтой. Учир нь мань хүн ард түмний итгэлээр Төрийн ордонд заларсандаа талархаж, түмнийхээ өмнөөс дуугарах болгондоо босч зогсогдогтой нь холбоотой.
 
Тэгвэл саяхнаас босоо гишүүн маань касктай дүүтэй болсон. Тодруулбал, УИХ-ьш гишүүн О.Баасанхүү намрын чуулган дээр касктай эсэргүүцэл зарлаж парламентын түүхэнд бас нэгэн содон төрхийг нэмсэн юм.
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин