sonin.mn
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АН-ын ҮЗХ-ны гишүүнээс татгалзжээ. Тодруулбал, тэрбээр ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдех хүсэлтээ Ховд аймгийн АН-ын даргадаа өгсөн гэнэ. Өргөдөлдөө "Намын дүрэм үйлчлэхээ больсон. Намын бүтцийн байгууллагууд чадамжгүй болсон.
 
Ард олноосоо мандат авсан гишүүд намын бодлогоо тодорхойлдог байх шударга зарчим үйлчлэхээ больсон" зэргийг хатуу шүүмжилсэн гэнэ лээ. Уг нь мань эр мэдлэг бол хүч хэмээн хэлдэг. Тэгэхээр АН хүчгүйдэж мань хүний хувьд хүч үзэхэд дэндүү жаахан дэвжээ шиг санагдаад байгаа юм байна гээд ойлгочихвол болох болов уу?
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин