sonin.mn
"Шаварт унасан шарын эзэн хүчтэй" гэгчээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, УИХ-ын Увс аймгийн тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон О.Нямхүү, Т.Мэндсайхан нараа өөд нь татахаар өдөөн хатгалга хийв.
 
Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, "УИХ-ын гишүүн болсон хойноо ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж тэр нь тогтоогдвол эргүүлэн татдаг. Ч.Хурэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын хувьд УИХ-ын гишүүн болох үйл явцдаа хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учраас мандатыг нь хүчингүй болгох юм.
 
Тэд санал авах зорилгоор Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө өгсөн гэдэг нь нэгэнтээ батлагдсан учраас одоо Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргах үлдээд байна" гэв. Өмнө нь тэд Өвөрхангайн тойргоос хоёр суудал луйвардчихсан.
 
Гэвч мөн л ханаагүй бололтой. Дахиад хоёр суудал луйвардахаар шийдэв. Монголын төр, хууль ч жинхэнэ бантан болжээ. Луйвар хийж явахаар дахиад сонгууль явуулчихад яана даа.
 
 
Эх сурвалж: "Улаанбатар таймс" сонин