sonin.mn
"Их эзэн хааны. Театр”-ын захирал балетмейстер Д.Дашлхагва манай сонины "Амрах цаг”-ийн нүүрт тухлан саатлаа. Тэрбээр театраа Монголдоо төдийгүй дэлхийд данстай том театр болгохыг зорьж буй нэгэн.
 
Мөн ардын язгуур урлагийг дэлхийн сонгодог урлаг болтол нь хөгжүүлэх зорилготой байгаагаа дуулгав. Тус театр удахгүй шинэ бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзахаар зэхжээ.
 
 
-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
 
-Сайн байна уу. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. "Их эзэн хааны театр"-ыг байгуулаад удаагүй байна.
 
 
-"Их эзэн хаан театр"-ынхаа талаар дэлгэрэигүй мэдээлэл өгөөч?
 
-Мэргэжлийн театр байгуулах сонирхолтой. Үүн дээр тулгуурлаж энэ театрыг байгуулахаар болсон. Теарын маань гол онцлог нь нэг чиглэлийг барьдаггүй. Сонгодог болон үндэсний гэсэн хоёр төрлийг барьж байгаа. Хүмүүс ойлгохдоо зөвхөн Дашлхагва гэсэн хүнээр, зөвхөн балетийн театр гэж ойлгодог.
 
Би өөрөө олон жил балетийн урлагаар явсан учраас. Харин одоо бол өөр чиглэлийг барьж байгаа. Балетийн урлагаас гадна ардын урлаг болон орчин үеийн залуусын үзээгүй. чадаагүй, модернист чиглэлийг хөгжүүлэхийн төлөө" ажиллаж байна. Одоо үүгээрээ тоглолт хийхээр бэлтгэлээ хийж байгаа.
 
 
-Олон урсгал, чиглэлийн театрыг яагаад байгуулах болов. Сонирхол татаад байна?
 
-Би өөрөө Монголын урлагт нүгэл хийсэн хүн. Тэр юу вэ гэхлээр Монголын үндэсний урлаг бэхжээгүй байхад над шиг гадаадад, гадаадын урлагийг илүү үзэж, хичээлий нь заалгасан хүн Монголдоо ирээд түүнийгээ зааж байх жишээтэй.
 
Энэ нь өөрөө дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд үндэсний язгуур урлагаа мэдэхгүй байхад тэр гадаадын урлагийг зааж сургах нь доголдолтой. Энэ нь өөрөө бэхжээгүй байгаа үндэсний урлагт дарамт учруулж байгаа юм.
 
Манайхан ардын урлагтаа сайн дурынхан шиг ханддаг, харин сонгодог болоод гадаадын урлагт жинхэнэ мэргэжилтэн шиг харьцдаг. Европын сонгодог урлаг өөрөө тэр улсынхаа шашин болоод суурьшилтай холбоотой. Харин Монголчууд бол нүүдэлчин удмын ард түмэн.
 
Монголчуудын нэг өрөөсгөл ойлголт нь сонгодог болон рок попыг сонирхдог, шүтдэг залуучууд мундаг, харин үндэсний урлагыг сонирхдог хүмүүс бол хөдөөнийх гэж боддог. Миний хувьд ардын язгуур урлагаа түлхүү хөгжүүлж, үүнийг олонд таниулахын тулд давхар сонгодог урлагийг ч ашиглана.
 
Миний гол зорилго бол сонгодог урлагийн бүх театрыг хотын төвөөс хөндийрүүлэх. Харин хотын төвдөө үндэсний язгуур урлагийн театрыг байрлуулах юм. Ийм уриатайгаар энэ театраа байгуулж байгаа юм. Театрт маань үндэсний язгуур урлагаас гадна сонгодог урлаг, цирк, драм, хөгжим гээд бүгд байна.
 
Тэгэхээр бид Монголын гэх бүх зүйлийг, урлагийг дэлхийн сонгодог болгоно гэсэн зорилготой. Тэр Италийн дуурь, бүжгийг нэгд тавих биш Монголынхоо язгүур урлагийг нэгд тавьж дараа нь тэр гадаадын урлагийг тавьдаг болгоно.
 
 
-Сүүлийн жилүүдэд Монголчууд ардын урлагаа илүү дээдэлж, мэддэг болсон юм биш үү?
 
-Ардын урлаг гэдэг маань язгуур буюу бүр гүнд нь орохыг хэлж байгаа юм. Харин энэ язгуур урлагийг хүмүүс огт мэдэхгүй байгаа. Сүүлийн үед ардын урлагийг зүгээр орчин үед оруулаад байгааг нь үндэсний язгуур урлаг гэж ойлгоод байгаа. Саяхан бие биелгээг бүжиглэсэн хүнийг хараад энэ Өвөрмонгол бүжиг үү гэж асууж байх жишээтэй.
 
Монголчууд хэт их гадаадын урлаг болон эд бараанд дурлачихсан. Гадаадын хүн, хэл,урлаг бол агуу, ноймер нэг. Харин Монголчууд өөрсдийгөө байнга хоёрд тавьж байдаг. Үүнийг арилгаж Монгол хүнээ дээдэлж , язгуур урлагаа ихээр сонирхож, ойлгодог, мэддэг болгох хэрэгтэй. Үүний төлөө “Их эзэн хааны театр”-ын хамт олон ажиллана.
 
 
-Гадаадын урлаг болоод тэднийг номер нэгд тавих болсон нь юутай холбоотой гэж боддог вэ?
 
-Энэ бол Монголчуудын тархины үйл ажиллагаа хоцорсонтой холбоотой. Суурин иргэншил эрт хөгжсөнтэй холбоотой. Барууны өндөр . хөгжилтэй орнууд түрүүлж хөгжиж бид тэднийг дуурайж байгаатай шууд холбоотой. Бүх зүйлийг дуурайж байна. Байшин барилгаа дуурайна, үс, хувцасаа дуурайж байна гэх мэт.
 
 
-Театрынхаа нэрийг тайлбарлахгүй юу?
 
-"Их эзэн хаан"-ы гэж нэг тодорхой хүнийг бодож төсөөлж өгөөгүй. Жишээ нь, би өөрөө эзэн хаан нь ч юм уу, эсвэл Чингис хаан ч юм уу гэж бодож өгөөгүй. Аливаа зүйлд сэтгэлгээ гэж байдаг. Өсөн дэвжих, дээшлэх гэсэн утга зорилготой. Хүн болгон өөрийнхөөрөө ойлгож болно.
 
 
-Тэгвэл театрынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?
 
-"Их эзэн хааны театр" ирээдүйд Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан, Монголынхоо язгуур урлагийг дэлхийн сонгодог урлаг болтол нь хөгжүүлнэ гэж бодож байгаа. Их эзэн хааны театр бол сэтгэлгээгээрээ номер нэг байна.
 
 
-Шинэ, залуу уран бүтээлчийн хувьд танай театрын үүд нээлттэй биз дээ?
 
-Үргэлж нээлттэй. Гэхдээ манай театрт орохын тулд чадвартай байх ёстой. Чадвар нь хүрдэггүй юмаа гэхэд урлагт бүх сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх хэрэгтэй. Үүнийхээ төлөө тууштай тэмцдэг байх хэрэгтэй. Баавгай байсан ч балетчин болж болно, гахай байсан ч бурхан болж болно гэдэг шиг бүх төрөл хичээвэл юу ч хийж бүтээж, гаргаж чадна.
 
 
-Багшлах бүрэлдхүүний хувьд
 
-Дэлхий ертөнц даяаршиж байгаагын хэрээр дотоодоос багшаа сонгохоос гадна гадаадаас олон багш нарыг урьж авчрах төлөвлөгөөтэй байгаа.
 
 
-Ойрын үед ямар тоглолт хийхээр төлөвлөж байна?
 
-Энэ сарын 29-д Солонгосын 15 балетчинтай компани ирж Монголын өнчин хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр "Найрамдал" зуслан, мөн Улаанбаатар хотод тус тус тоглоно. Мөн удахгүй "УБ паласе"-д орчин үеийн бөгөөд Монгол хэв загварын тоглолтыг хийхээр бэлтгэл ажлаа хийж байна. Энэ тоглолтын онцлог нь өндөр хөгжилтэй гадаадын оронд дөнгөж хөгжөөд байгаа 
 
 
Д.Тэмүүлэн
 
Эх сурвалж: