sonin.mn

Үдээс хойшх секс

Хүн 15-18 цагийн хооронд бие, сэтгэл зүйн хувьд маргаашдаа бэлтгэж эхэлдэг. Хэрэв энэ үед секс хийхээр бол бие биенийхээ нандин мэдрэмтгий газрыг үнсэж хайрлахыг оролдоод үз. Хайрт чинь идэвхтэй, маш их энергитэй байх бөгөөд мөн их эмзэг байна. Энэ үед эр хүн ядрах нь ховор байдаг.

Ажлын дараах секс Хүмүүсийн ихэнх нь дөнгөж ажил мэргэжлийнхээ стрессээс гарч тайван байдалтай байна. Оройн хоолны дараа хүн бага ч гэсэн ганцаараа чимээгүй байдалд амрахыг хүсдэг.

Та хайр дурлалынхаа төлөө энэ зарчмаас татгалзаж болох юм. Хамгийн гол нь хоол идсэнээс хойш 30 минутын дараа гэдгийг анхаарай. Хундага дарс уухад ч танд илүүдэхгүй.

Шөнө дундаас өмнөх секс

Эрдэмтдийн үзэж байгаагаар телевиз чинь унтраастай, хүүхдүүд гүн нойрсож байгаа тул та хоёр тайван янаглаж болно. Бидний организм энэ үед стрессийг арилгаж, ичиж эмээхийг багасгадаг мелатониныг ихээр ялгаруулдаг гэнэ.

Ид нойрон дундах секс

Бие организм эр эмийн ажил хийхэд бэлэн биш, сэрэл мэдрэмж харьцангуй сул байна. Хэн нэгэнд нь гэнэтхэн шөнө дунд сонирхол төрвөл түүний өмнө хэцүүхэн хоёр сонголт байна.Унтаж буй хайртыгаа сэрээх, аль эсвэл түүнийг нойрон дунд нь хайрлах.

Хэрэв та үнэхээр шөнө дундын секс хүсэж байвал үүнийг яаран төлөвлөж болохгүй. Гэхдээ та тавтай нойрсохыг хүсэж байсан ч хааяа хайртдаа таашаал бэлэглэж, түүний саналыг хүлээн аваарай.

Үүр шөнийн секс

Энэ цагт бидний ихэнх нь гүн нойрондоо автсан байдаг. Сексийн гормоныг ялгарал нь одоохондоо бага байна. Нар мандахаас өмнө загас наадуулах сонирхолтой байгаа бол энэ зөвхөн таны сэтгэл мэдэх асуудал аж.

Эх сурвалж: “Эрх чөлөө” сонин