sonin.mn

Эрчүүд нэгэн өвөөгөөс “Та эхнэртэйгээ хагас зуун жил амьдарч байна, тэгээд ерөөсөө хэрэлдэхгүй юм. Яаж ингэж чадаж байна аа?” гэж асуув.

Өвөө “Залуучууд оройдоо сугадалцаад зугаалдаг биз дээ. Нэг орой явна, хоёр орой явна ... гурав бол сүйт боллоо гэсэн үг. Эхлээд нэг бүсгүйтэй сугадалцаад юм яриад явж байлаа, гэнэт эвтэйхэн гараа сугалав. Ойлгосонгүй. Гэтэл урд шалбааг байна. Тойрсон ч үгүй, чигээрээ туулаад гартал бүсгүй тойрч ирээд сугадлаа. Дараагийн шалбаагруу санаатай явлаа. Бүсгүй бас гараа сугаллаа.

Дараагийн орой би өөр бүсгүйтэй явав. Нөгөө л шалбааг. Тойрч гүйгээд байна.

Дараагийн орой гуравдахь бүсгүйтэй явж байлаа. Дахиад л замын голд шалбааг. Дөхөөд иртэл улам надаас чанга сугадаад миний яриаг сонссоор шалбааг цуг туулчив. Аха – зүгээр хараагүй юм байна гээд бүр гүнзгий хоёрдахь шалбаагийг зорьлоо. Тоож байгаа ч юм алга. Тэр цагаас л хойш цугтаа явж байна даа, хэрэлддэггүй, эвтэйхэн амьдраж л байна” гэжээ.

Эмч, уулчин Л.Баярсайхан