sonin.mn

"Монсоник" группын Ерөнхийлөгч Т.Баярхүү хэмээх дуулиантай эрийг 1990-ээд оны үед бизнес эрхэлж явсан хүмүүс андахгүй.
Монголд анх удаа пейжер оруулж ирсэн, банк байгуулж явсан, Малайзын хөрөнгө оруулалтыг Монголд анх оруулсан, АПУ-гийн пивоны шинэчлэлтийн хөрөнгө оруулалтыг авчиралцсан гээд түүний амжилтын тухай яриа мундахгүй.


Тэр бүү хэл одоогоос бараг 10 жилийн өмнө Т.Баярхүү л моргейжийн системийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байсан ч МАН-ын зарим удирдлагын оролцоотойгоор зогссон билээ.
Өдгөө тэрээр Эртний Монголын хаадын гүн ухаан судлаач болсон бөгөөд телевизээр өөрийн үзэл санааг сурталчилсан нэвтрүүлэг явуулдаг.
Тэгвэл тэрээр улс төрийн амьдралд бүр идэвхтэй оролцохоор шийдсэн бололтой,өнөөдөр болсон "Сандалтай жагсаал"-д хүрэлцэн ирсэн байлаа.

М.Гал