Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх тусам хий хоосон зүйлд итгэдэг
Түүнд эдгээж чадахгүй өвчин, мэдэхгүй эмгэг гэж үгүй. Хорт хавдрыг хоёр цагийн дотор, цөсний чулуу мэтийн жижиг асуудлыг цай уух зуураа авчихна. Элэгний хатуурал, уушгины үрэвсэл зэргийн өвчнийг цагаан сарын бууз чимхэх зуураа эдгээчихдэг гэнэм. Ийм нэг ид шид, эрдэм чадал нь энэ цаг үед багтаж ядсан монгол эмэгтэй Тайланд, Япон, Сингапур, АНУ-ын хооронд нисэж яваа аж.
Түүнд үзүүлэхэд хоёр сая төгрөг, эмчилгээ хийлгэхэд 15 мянган ам.долларын төлбөртэй. Хүний тархийг төмөр шиг хатуу гэж ярьцгаадаг. Дээхнэ үеийн тархины мэс засалчид алх, цүүц бариад зогсож буй зураг ч байдаг. Гэтэл тэр эмч мэс хэрэглэлгүйгээр хүний тархинд гараа оруулж, гэдэс гүзээг нь ном эргүүлж байгаа мэт онгичино. Нүдний уганд наалдсан бүлхэрсэн цус, нөжийг хүртэл био энергээ ашиглаад татаад авчихна.
Гарын судас бариад хаана, хаана хавдар байгааг, нүдний харц хараад ямар зовиур байгааг MRA-гаас харалгүйгээр шууд хэлнэ. Энэ агуу хүнтэй хэрхэн танилцснаа ийн өгүүлье.
Бурхан, чөтгөргүй цаг үед өсч төрсөн, МАН-ын гишүүн танил минь харанхуй шөнөөр утасдаж байна. Тэрбээр “Зайсангийн баячуул урьд шөнө унтсангүй. Анагаах ухааны сод үзэгдэл, ид шидтэн С.Дэлгэрмаа ирээд биеэ үзүүлэх гэсэн олны урсгал дийлдэхгүй байна. Ах нь аргалж байгаад элэг цөсөө эмчлүүлчихлээ. Хоёр сая төгрөгөө аваад хүрээд ир” гэдэг байна. Хэдэн төгрөгөө өгөхөөсөө өмнө С.Дэлгэрмаа гэж хэн бэ гэдгийг асууж сурагладаг юм байгаа биз дээ.
Ямартай ч Анагаах ухааны их сургууль төгссөн нэгэн гэнэ. Хувь хүний намтар, ажилласан он жилүүд нь тун бүрхэг. Мэргэжил нэгтнүүд нь хүрээнд С.Дэлгэрмаа гэдэг эмч байсан, гэхдээ ид шидтэн болсон гэж дуулаагүй гэцгээсэн юм. Хувийн эмнэлэг байгуулах гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болоогүй аж. Ямартай ч ийм нэг түүхтэй эмэгтэйн алдар цуу Зайсангийн баячуулын мөнгийг ууталж байна.
Тавь гарч буй С.Дэлгэрмаа эмчид үзүүлэх гэсэн хүний тоо дэндүү олон. Гэвч тэрбээр өдөрт нэгээс хоёр хүн л үзнэ. Эмчилнэ. Эдгээнэ. Яаж эдгээдэг вэ гэж үү. Таны элэг муу байлаа гэхэд “Элэгний чинь дээд талд нөжирсөн цус, идээ бээр байна. Татаад авчихья” гэнэ. Тэгээд гэдсийг чинь илж байгаад цус нөж болсон муухай үнэртэй зүйл гаргаад ирнэ. Түүний дараа гэдсээ арчихад ямар ч ул мөр, эсгэлт байхгүй.
С.Дэлгэрмаа “Нүдний чинь хараа муу байгаа юм байна. Яг дээд талд нь судас бөглөрсөн байна” гэх аж. Тэгээд тэр хүний нүдийг илэх шиг болсноо нөжирсөн цус сад тавиулна. Ийм нэг хүн байна. УИХ-ын цөөнгүй гишүүн үзүүлсэн юм билээ. Нэг бус гишүүний аав,ээжийн хорт хавдрыг эдгээсэн юм. С.Дэлгэрмаа “Хорт хавдрыг эдгээхэд хувь хүнээс маш их энерги, чадавхи гардаг. Би УИХ-ын гишүүний аав, ээжийн хорт хавдрыг олон удаа эмчилсэн. Гараараа гаргаж дийлэхгүй болохоор амаараа сорсон” гэж ярина.
“Та энэ их авьяас билгээ нийтийн тусын тулд ашиглаж яагаад болдоггүй юм бэ” гэхэд тэрбээр “Дэлхий дүүрэн хүн хар гөрөөс байна. Би олон хүнтэй зууралдаж өөрийн авьяас, энергийг алдмааргүй байна. Цөөн хэдэн хүнд төлбөртэй эмчилгээ хийдэг. Борчуул, ядууст үйлчлэх юм бол бие дийлэхгүй” гэсэн юм. Энэ хүний авьяас билэг гэж юу юм бэ.
Түүнийг бишрэн шүтэгч нар “Дэлгэрмаа эмч бол гайхамшиг, ид шид. Бид бурханд итгэдэггүй байсан. Харин түүнтэй учирснаас хойш итгэдэг болсон” хэмээн ярина. С.Дэлгэрмаа эмч Тайланд, АНУ, Японд хүртэл эмчилгээ хийдэг гэнэ. Тэрбээр Хиллара Клинтоныг эмчилж байсан тухайгаа ярьдаг. Түүнийг Цагаан ордонд ороход сэжиглэн нэгжсэн юм билээ. С.Дэлгэрмаа эмч шиг мэс заслын хутгагүйгээр эмчилгээ хийдэг найман хүн дэлхий дээр байдаг гэх.
Нэг ийм хүн чимээгүйхэн мөнгө хийж явна. УИХ-ын эрхэм гишүүд булагнаж лам, бөө нарт үзүүлдэг. Түүнтэйгээ адил С.Дэлгэрмаа эмчийн талаар нэг нэгэндээ дамжуулан сэм сэмхэн үзүүлдэг болсон байх юм. Түүний талаар их эмч Б.Батнасан сонирхолтой зүйл ярьсан юм. “Дэлхий дээр сэтгэл заслын эмчилгээ гэж байдаг. Зарим улс оронд зөвшөөрдөг юм.
Тэгэхдээ туулайн бөөр, тахианы цус зэргийг ашигладаг. Тэр ч бүү хэл камерын өмнө хүний гэдэс дотрыг гаргаад ирдэг. Тэр бүхэн илбэ байдаг” гэсэн юм.
Яг ийм төрлийн видео бичлэгүүд интернэтэд дүүрэн байна. С.Дэлгэрмаа эмчийн тухайд тийм ангиллын хүн юм болов уу гэж бодов. Харин шүтэн бишрэгчид нь “Тэр агуу хүнийг энд тэндээ тахианы цус нууж явдаг” гэж хэлэх гээд байна уу” хэмээн аашилж загнаад байна лээ. 15 мянган ам.доллар төлөөд хорт хавдраа авахуулчихсан гээд гүйж яваа хүнд “Дэлгэрмаа бол илбэчин” гээд хэлчихвэл тэр дороо унана биз.
Энэ жил ОХУ-ын улсын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч болох хоёр ч үзмэрч ирэв. Нэг нь Налайхын замд цусаараа тахил өргөж сүржигнэсэн байгаа юм. БОНХ-ийн сайд С.Оюуныг С.Зориг ахынхаа үхлийг асуу гэж олон хүн зөвлөсөн.
Гэвч тэрбээр үзүүлээгүй юм билээ. ОХУ-ын телевизээр гардаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг бол шоу. Үүнийгээ ч нэвтрүүлгийг бэлддэг эрхмүүд хэлсэн шүү дээ. “Манай нэвтрүүлгийн 40 хувь нь шоу” гэж. Оролцогч нарт 40 хувийн бололцоо олгодог гэсэн үг. Үхсэн хүнийг босгож ирээд камерийн өмнө ярилцдаг агуу оросын зөн билэгтнүүд Малайз улсын сураггүй болсон онгоцны талаар нэг ч таагаагүй.
Харин манай “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг хийдэг нөхөр эхлээд зуун хувь үнэн хийгээд онигоонд орсон. Монгол Улсын гавьяат дуучин Д.Энхзулыг 16 машины нэгэнд хийгээд хэнгэрэг, цан, эрхи, дамар, зоос, шагай, чулуу, радионы антенн бүхий эрхмүүдээр мэргэлүүлдэг юм даа.
Нэг нь ч таагаагүй шүү дээ. АНУ-д “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг зохион байгуулсан ч амжилт олоогүй. Яагаад гэвэл тийм зөн билэгтэн, ид шидтэн тэр баян оронд олдоогүй юм билээ.
Сүүлийн арван жилийн дотор Монгол Улсын хүн ам асар шашинлаг болж ирэв. Бүгд дээд тэнгэрээс мэдээлэл авдаг онгодтой элч болон хувирчээ. Дээд тэнгэртэй холбогддог эрхмүүдийн телевиз, сонин, сэтгүүл, сайт бий болсон. Тийм холбоо сүлбээгүй нэгнийг “Тэнгэргүй, буруу номын” гэж ад үзэх шинжтэй. Энэ төрлийг бизнес хүчээ авч, 500 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд өгөө аваа яригдах болсон байна.
Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх тусам оюуны хоосрол, хий хоосон зүйлд итгэдэг юм болов уу. Гэдэс хоосон хүний толгой эргэж, хий юм хардагтай адил. “Мөнгө дууддаг” гэх Сарандавааг сэтгэцийн гажигтай, зальдагч хэмээн твиттерчид муу хэлэх дуртай. Нөгөө талаас нь үзвэл Сарандаваа шиг бизнесийн орон зайгаа мэдэрсэн хүн цөөхөн. Тэрбээр нийгмийн сэтгэлзүйг соргогоор мэдэрч “Мөнгө дуудах” санааг сэдсэн.
Түүний бизнесийн санаа амжилт олж дөрвөн давхар байшин барьж, олон хүнийг ажлын байртай болгож чадсан. “Эрэлт байгаа газар нийлүүлэлт хэрэгтэй” гэсэн зах зээлийн хуулиар Сарандаваа иргэд юу хүсээд байгааг мэдэрсэн учраас амжилт олсон. Одоо түүний гаргасан замаар олон хүн явж байгаа билээ. “Ямар ч хамаагүй аргаар мөнгө олох” гэсэн сэтэхүйтэй хүмүүс зөндөө байна цаана чинь.
Бөөгөөс болоод гэрээ шатаачихлаа, эхнэр хүүхдээ хаяад Хөвсгөл рүү явчихлаа, байшин дээрээс унаад үхчихлээ. Гурван өрөө байраа зальдуулчихлаа гэсэн мэдээлэл тасрахаа байв.
Зарын бүх сонин “Тарнийн бясалгалын хүчээр 2000 хүний нүдний өмнө 20 тохой хөөрдөг Ц.Болд хад чулууг хэрхэн алт болгох аргаа заана. Зулын шар тос, хоёр тавгийн идээ, өргөлийн архи, 5000 төгрөгтэй ирнэ үү” гэсэн байх юм.
Тэр хүний бясалгалын хичээлд 2000 хүн хүртэл цуглардаг гэнэ. Энэ нийгэм ингэж гажигтаад байна уу. Би өөрөө гажиг болохоор мэдэхгүй, харахгүй болчихоод байна уу гэж бодоход хүргэж байгаа юм даа. Дэмий хүний ярианд итгэхээргүй шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд хүртэл шинэ цагийн хутагт хувилгаадын лекцинд сууж байгаа үзэгдэх болов. Ам.доллар ховордохын хэрээр хутагт хувилгаад олширч улстөрчдөөсөө эхлээд жирийн иргэд хүртэл дагаж давхина. Нөгөө хувилгаан нь “Гала” хамтлагийн Анугийн утсыг сураад сууж байх жишээтэй.
Яруу найрагч Б.Галсансүхийн “Хөшүүн, хойрго, хөлдүү юм шиг ард түмнийг минь гэсгээж хайрла, гэгээрүүлж хайрла” гэсэн шүлгийн мөр байдаг. Заримдаа энэ шүлгийг хэлмээр, хашгирмаар санагдах юм.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Манай монголд тагнуул аюулаас хамгаалах гэж байдаг л байхдаа? Яагаад энэ мэтийн юмнуудийг өөгшүүлээд ядарсан ард түмнийхээ толгойг угаалгаад зүгээр хараад байдаг юм болоо!
хууран мэхлэх зүйл ангиар бүгдийг нь дараад өгөөчээ. зүгээр энтэртэнмэнт бол бас яахав. энэ чинь бүр хууран мэхлээд дээрээс нь хүмүүсийг мөнгө эрүүл мэнд эд хөрөнгөөр хохироож байна шүү дээ.
ardchilsan niigemd amidarch baigaagaan yhaar!!!!!hen ta nariig ochij tarhia ygaalga gee be?eersdeen sabaagyideen ochoo biz!!!ochihoon baichih!tegbel jinhene gegeereld hyrne!
tsagdaa mini dee tsagdaa mini ajlaa hiigeech dee guij bn
Оюун ахынхаа талаар үзмэрчид үзүүлбэл баригдах гээд айсан л байхгүй юу даа. Эзэн нь тодорхой. Эзэнээс С.Оюун ажил авч амьдралаа залгуулж байгаа амьтан чинь айлгүй яахав.
Сарандаваа чинь Дарь эхийн сүмийн хамба шүү. Дарь эхийн шашины тэргүүн.
kkkk Soliotoi umnuud. Uxsen baasaniix ni terguun bayjaad mungu ni bagtaxaa bailaa sh dee.
хилари клинтоны дэргэд байсан байхдаа яахав дээ. энэ ч арай дэнднээ. Бас нэг авгай түвдийн үрлээр Москва хотын дарга асан Лужковыг эмчилж байсан гэдэг шиг л... ккк
ЭНЭ СОЛИОТОЙ АВГАЙ ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ ТААРНА.
МАЛНУУД БАЙХАД МАЛЛАХГҮЙ БОЛ ӨӨРӨӨ МАЛ БОЛЖ ХАРАГДАНА... САРАНДАВАА, БАТОТГОН, БУРХАНААР БӨӨЛЖДӨГ АВГАЙ, ОРИФЛЭЙМ ОЮУНГЭРЭЛ, АРГО, ГАНДАНГИЙН ҮҮДЭНД СУУДАГ МЭРГЭЧ...ХЭЛЭВ... МАШ УРТ ЖАГСААЛТ БОЛОХ УЧРААС ЗАЛХУУРААД ХАЯЛАА
Эргээд хүн хуурсан нүгэл гэж айхтардаа
Гарчиг чинь бас л оносонгүй. Луйвраа цагаатгах, цаашид амжилттай үргэлжлүүлэх гэнэн мөрөөдлөөр манай баячууд бүгд өөрийн бөөтэй, мэргэчтэй, ламтай шүү дээ. Гол санхүүжүүлэгчид нь тэд нар шүү хувалзууд.
Sarandavaa gej hunii Zurag taviachaad,delgermaa gej hunii tuhai bicheed baih ym.oilgosongui.
mash unen zuv bichsen bna. mgl-uudin oyuni hoosrolin tod jishee ni ungursun jil delhii sunuh gj bna gd laa chudenz beldeed suid bolov dee.uneheer 70-hemin huiten bolood haranhui bolloo gj bodoyo laa gertee galaa tuleed teslee gj bodoyo kkk daraa ni nurtsan sunutsun tes huldtsun gazar amid uldeed yaahin.tgd ulaanbaatar sunuj delberch bhd lager deer yu ch bolohgui yum shig uneheer gaihsan.2-dahi jishee zohiol bgui,nairuulga bgui,sunjirsan galzuu hunii temdeglel shig buun us honzon emgenel uvchin uhaanaa aldsan geh met urgeljilsen solongosin serialig arai bagassan ch uzseer l bna .deer ni ter er ni em bolj tv show duuchid duuraiasan esvel uvgun emgen bolson nuuts amrag bolson hoshin shogin yaduu togloltuud pig huntei bdg.deer sanal bichsen hund helehed Oyun erhbish bolovsrol undurtei hun uchiraas ter orosin zun bilegchees asuugaagui.tednig mgl-uud l urij munguu ugch bga bhoor uur hna hen ch toohgui neeree l tiim mundag bol ter ongotsig zaagaad buyan bolj ner hund ol l doo. zaa ene Sarandavaa avgai,delgermaa emch bol deed zeregin zalilagchid gj helj bno.
bi herevee yaahaas ch butsahgui bsn yalanguya ter genet bayjsan turuus tursun terbumtanguudin zaisangin uzmerch bolj chadah blaa amarhan.har tsagaan hel am ih bna,haraal bna,ih mungunii asuudal bna,huuhen shuuhan bna gehed bol shuud taana dooo kkk. hun uhaarch gegeereh tusamaa esvel uneheer tsuuhun bdg 6-dahi medrehuitei hun blaa ghd ted uneheer tiim tusamaa buyan hiideg bhoos teden sayar uzne tedeer emchilne gehgui.teneg bish murtluu uvaigui zevuun bh tusam oyuni hoosrol deer toglolt hiij amandaa orson munguu nehdeg.daraa ni baragtai l bol hen ch tedniig shuuhed uguhgui ni bs davuu tal ichih nuuh haah yum bgaa shu de
bs neg talaar zalhuu tusamaa yaduu bdg. tiim humuus bol ongod tenger huleej avaad ch yumuu esvel suljeend orood ch yumuu esvel hen neg shidteneer uleelgeed mungu olchih sonirholtoi bdg.teden deer bs toglolt hiij bna.
ene zalilan hiij baigaa humuusiig zaluulah tsag bolson
Хуульгүй улсад хулхиддаг хүмүүс л бэлждэг жам ёстойг ойлгохгүй байна уу? Ерөнхий соёлын түвшинг эрс дээшлүүлж, эрдэм боловсрол, шинжлэх ухааныг дээдэлдэг болоогүй цагт энэ байдал улам дордоно уу гэхээс дээрдэнэ гэсэн ном байхгүйг хүмүүс ойлгомоор юмдаа.
Sarandavaa amerikd ochood mongolchyydiig mergelj yzej harsan gene.manai naiziin nuhur boloh hyniig 82 naslah yum bna gesen chin ternees hoish 2-3 sar l bolson baih elegnii uvchinuur ungursun bas hyyyhdee zyn mongold avaad ireerei emchilj ugnu heed buun zardal bolood irsen chin holbogdoj chadaagyi jinhene hydalch hynii zovlongoor mungu hiisen avgai shalgah heregtei ed nariig
хөдөөний авгай эмч болоод байх юм. одооо бас лам, засалч, өөр юу юу ч юм. АНУ-аас зөвшөөрлөө авсан гэрчилгээтэй гэсэн. Хүн хуурах эрхийг одооо АНУ-аас авдаг болжээ дээ.
teneg abgai zaillaa
Tsagaandaa garchee,yu yu gene ve ee,yamar hun unemshihgui yum bichdeg yum beeeeeeeeeeeeeeeeeeee,zailuulaachee.
Ene balai avgai luivarchin n oilgomjtoi shyy dee. Huurhii munhag bainaa.
sarandavaa gej am piguur zalitai l xun shuu dee uls tord orvol ix xurliin gishuun bur xyrliin darga .eronxii said .eronxiilogch bolj medeh l avgai ...hehe gexdee baga ch gesen yum bgaa baihaa tuun deeree doroolood l ... muhar suseg zobj yadarsan ard tumniig xair nairgui shulj bgaam daa .noxor ni video camer bariad l bichleg xiigeed l saixan jujigchin xumuus...
Sarandavaa chini Ereenii zax deer ochson buun buun byrxan buunduj avaad syyj bainlee bas baahan xadagnyyd he he lyivarchid
Sarandavaa xydalch abgai shuudee tarxi ygaagch.delgermaa gej bad neg xydalch Garch dee
70 тай ээж иг мин сайхан хуурах юма саран даваа
Арай ч дээ. Хүн биз ээ. Батхүү чи больчих
Daldiin hii hooson Huchind itgej, , amidral huvi zayagaa daatgaj yavdg,, bolovsrolgui, buduuleg humuusiin hohi. . Tegd l Olson hedee Bariad hohirood yavj baig!!!!
С.Оюун ахыг нь хэн алсныг мэдэж байгаа юм байна даа. Мэдэхгүй байсан бол хэргийг асуух л байсан даа.
orovdmoor malnuud, mal ni iluu uhaantai