sonin.mn

Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын цагаар 08:58 минутын орчимд Инчионоос Чежү арлыг зорьж явсан 477 зорчигчтой усан онгоц Бюнпүн арлаас 20 километрийн зайтай осолдож, хоёр хүн нас барж 107 хүн ор сураггүй алга болсон байна.

Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын цагаар 08:58 минутын орчимд Инчионоос Чежү арлыг зорьж явсан 477 зорчигчтой усан онгоц Бюнпүн арлаас 20 километрийн зайтай осолдож, хоёр хүн нас барж 107 хүн ор сураггүй алга болсон байна. Өглөөнөөс хойш үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд 368 хүнийг эсэн мэнд уснаас гаргаж авсан байна. Нийт зорчигчдын 325 нь аялахаар явж байсан Ансан ахлах сургуулийн сурагчид аж. Онгоц хөмрөгдсөн шалтгаан одоо болтол тодорхойгүй байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоо өсч болзошгүй байгаа аж. Аврах ажиллагаанд C-130 цэргийн онгоц, 10 нисдэг тэрэг, завьнуудыг илгээжээ.

Одоогоор зорчигчдыг аврах ажиллагаа явагдаж байна.