sonin.mn

Сайд таны хэдэн офицер ахлагч  нар чинь гудамжинд  “шалдан” гүйж байгааг та анзаардаг уу?

Офицер ахлагч нарын цэргийн дүрэмт хувцасны хангалт маш муу. Арга ядаад зарим офицер ахлагч нар дүрэмт хувцсаа захаас, хувь хүмүүсийн гар дээрээс худалдаж авах эсвэл өөрийн мөнгөөр захиалах зэргээр аргацаадаг болоод удаж байна.

БХЯ-ны оёдлын “Бөртэ” ТӨҮГ-ын дарга хурандаа Л.Коля гэгч тэтгэвэрт гардаггүй дархлагдсан өвгөн цэргийн хувцас захиалж хийлгэх хүмүүсээс юуных нь үл мэдэгдэх шалтгаанаар  20 мянган төгрөгний татаас авдаг гэнэ. Бас цэргийн 3 төрлийн гадуур хувцасны материалыг тэр өөрөө явж Хятадаас “сонгож” оруулж ирдэг юм байна.

Офицер ахлагч нарын гадуур хувцасны тэрхүү “сонгомол” гэгч материалууд нь чанар маш муутай, агаарын солилцоогүй, хөлс шингээдэггүй, амархан гандаж өнгөө алддаг гээд  “зэс” нь амархан цухуйдаг байна.

Дээр нь дүрэмт хувцсыг тодорхой хугацаанд шинээр олгож байх ёстой боловч хугацаандаа авах нь бүү хэл хэд хэдэн хугацаа өнгөрсөн ч олдох нь ховор. Хугацаа хэтрүүлж олгохдоо бүртгэлийг нь тэрхүү олгосон өдрөөс нь тооцдог нь бас учиртай гэнэ.

Юу гэвэл, олгоогүй өнгөрсөн хугацаанд нь хувцас олгож байсан мэтээр хуурамчаар бүртгэж тэмдэглээд их хэмжээний материал болон мөнгөний “хэмнэлт” гаргаж түүнийгээ хувьдаа зувчуулдаг арга бий юм байх.

Коля дарга Өмнөд Солонгост хувийн байр эдлэн  газартаа амарч тансаглаж явах замдаа хятадаар дайрч захаас хямд үнээр авчирсан чанар муутай материалаар цэргийн алба хаагчдыг хуурсаар олон жил болсныг таслан зогсоох цаг нь болсон юм биш үү сайд гуай??....

“Өөрийн цэргийг олигтой тэжээж чадахгүй бол бусдын цэргийг хүчээр тэжээнэ” гэдэг гашуун боловч үнэн үгийг “Ажнай”  Б.Бат-Эрдэнэ сайд гуай мэддэгүй юм шиг ээ.....
 
Иргэн Б.Зориг