sonin.mn

Монголчууд бид хэдэн жилийн өмнө ундны усаа зориулалтын усны саваар зөөдөг байлаа. Түүнчлэн айраг, тарагаа төмөр сав, модон домбонд хийж хэрэглэдэг байв. Гэтэл цаг үетэйгээ хөл нийлүүлэн даяарчлагдах дуртай монголчууд орос ах нарын төмөр савыг хапж, урд хөршид үйлдвэрлэсэн хуванцар савыг хэрэглэх болжээ.

Эдгээр хуванцар савнуудыг худалдан авч, ундны ус, айраг цагаан идээгээ хийж зөөвөрлөж байна. Гэтэл энэ хуванцар савны дийлэнх нь хүнсний хэрэглээнийх биш. Арьс ширний үйлдвэрт хэрэглэдэг химийн бодис, хэвлэх үйлдвэрүүдийн принтерийн хор, тос зэрэг техник технологид ашигладаг хорт бодисынх ажээ.

Иргэдийн хэрэглэж байгаа дийлэнх хуванцар савыг шинжилж үзэхэд чанарын шаардлага хангахгүй тухай Эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн хэлж байгаа. Түүнчлэн 1987 онд Хуванцар үйлдвэрлэгчдийн холбооноос хуванцар савыг долоо ангилсан байдаг.

Цувраа гурвалжин сумны дотор талд нэг гэсэн дугаартай, доор нь PET гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Зөвхөн энэ тэмдэглэгээтэй саванд л ус тээвэрлэвэл тухайн усанд хорт бодис дамждаггүй ажээ.

Харин ийм хуванцар савнууд долоо гэсэн дугаартай байдаг. Энэ нь хуванцрын ангилалдаа зөвхөн химийн бодис хадгалах зориулалттай гэнэ. Ийм савнаас хорт хавдар үүсгэдэг Бисфенол-А гэсэн химийн бодис ялгардаг гэнэ.

Гэтэл бидний хэрэглэж байгаа ихэнх сав HDPE гэсэн тэмдэглэгээтэй байна. Эдгээр нь хэт ягаан туяаны нөлөөгөөр бүтэц нь задардаг тухай ч мэргэжлийн хүмүүс хэлчихлээ. Тэгэхээр бид өөрсдийн биеийг хордуулаад байна. Монголчууд минь уламжлалаа хадгалж айраг, цагаагаа домбондоо хийж, ундны усаа зориулалтын саваар зөөвөл яасан юм бэ.

Химийн бодисын сав Монголд төдийгүй дэлхий нийтэд аюултай хог, хаягдлын тоонд ордог. Тиймээс энэ савнуудыг техник технологийн зориулалтаар л ашиглана уу гэхээс ундны усаа зөөх, цагаан идээгээ хийх зэрэгт ашиглах нь аюултай болоод байна.

М.Янжин

Эх сурвалж: