sonin.mn

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган болно. Чуулганаар хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэх юм. Тэгвэл өнөөдрийн  чуулган сонирхолтой хэлбэрээр үргэлжлэх бололтой. Учир нь чуулганы танхимд гишүүдийн ширээн дээр хөлбөмбөгийн бөмбөг тавьсан байх юм.  

Энэ нь ирэх сарын 1-6-ны хооронд болох Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа "President's cup" тэмцээний урилгыг гишүүдэд гардуулж өгөхдөө ийнхүү бөмбөг бэлэглэж байгаа аж.

Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлж "Эрчим" баг оролцож байгаа бөгөөд спортыг дэмжих мөн өөрийн багаа хөгжөөн дэмжүүлэх үүднээс ийнхүү гишүүдэд бөмбөгийн хамт урилгаа сонирхолтой байдлаар илгээжээ.

Энэ тухай жиргээчид санал бодлоо ийнхүү хуваалцаж байна.

Эх сурвалж: "New.mn"