Хар, бор ажлыг хятадууд хийдэг мэт ойлголттой болчихсон улсууд шүү дээ бид. Өвөө, эмээ, аав, ээжийнхээ хар цагаан зургуудийг харж байхад тарган хүн тун ховор байжээ. Аж амьдралаасаа болдог байсан биз дээ. Харин өнөөдөр суудлын ажил, түргэн хоол унднаас шалтгаалаад илүүдэл жин санаа зовох зүйлсийн нэг болоод удлаа.
Үүнийг дагаад төрөл бүрийн тураах барааны бизнес цэцэглэж байна. Хөдөлгөөн амьдралын зөв хэвшлээр биш шидэт бумбанд хандсан юм шиг гэнэтхэн гуалиг сайхан болохыг хүссэн олон хүн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа.
Уг нь бол өглөө болгон гүйгээд байхад л эрүүл, сайхан байдпаа хадгалах нөхцөл бүрэн бүрдэнэ. Холливудын нэгэн алдартай жүжигчнээс гоо сайхных нь нууцыг асуухад "Өглөө бүр 30 минут гүйдэг" гэж хариулсан байдаг.
Гадаадын оронд өглөө бүр цэцэрлэгт хүрээлэнгээр гүйх зэргээр биеэ чийрэгжүүлээд байж болдог. Гэтэл бидний гүйхгүй байгаа нь дан ганц залхуутай ч холбоотой биш бололтой. Агаар, хөрсний бохирдлын асуудал ч энд чухал биш.
Канадад амьдарч байгаад ирсэн нэгэн эмэгтэй тэнд амьдарч байсан шигээ өглөө гүйхээр гарч л дээ. Өглөө эрт хотод архичид, гудамжны золбин ноход л байдаг. Тиймээс нохой дагаж гүйгээд, архичид айлгаад байсан болохоор дахиж гүйгээгүй гэнэ. Эрт босч дасгал хийхэд архичин, нохой хоёроос өөр ханьгүй болохоор ганц нэгээрээ гүйсэн хүмүүс тэгэсхийгээд больдог бололтой.
Тиймээс сонирхлоороо эвлэлдэн нэгдэх хүмүүсээ олж өглөө газар болзон уулзаад гүйж хэвшвэл энэ арга хэмжээ нь олон хүнийг хамруулах бололцоо харагдаад байгаа юм. Нэг үеэ бодвол хөдөлгөөний аян зохиогддог болж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтийн гүйлт, аавуудын алхалт гээд зохиогдож л байна.
Харин түүнийг ашиглаад нээлт хийгээд өөрийгөө рекламдчих гэсэн мэр сэр хүн харагдаад байдаг юм. Уг нь ийм төрлийн зүйл арга хэмжээний хэлбэрээр биш байдаг л зүйл болоод хэвшчихвэл болчих гээд байна. Турах, эрүүл амьдрах хүсэлтэй эрхмүүд нэгийг тунгаах биз дээ.
Ж.Энх
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
би элдэв хар бор ажил хиймээргүй бна. тиймээс миний өмнөөс барилга барьж бгаа Агуу Хятадын барилагчдыг магтан гэхээс муулахгүй. Монгол зөвхөн Хятадын хүчинд өдий зэрэгтээ явааг би өдөр ирэх тусам ойлгож мэдэрч бна. би одоо тэр элдэв тэнгэрийн тамгатай Монгол зонгол гэж солиорхоо бсаан
Тэгвэл чи чинь Хятад улсад дагаар орж Монголын тусгаар тогтнолыг устгахад бэлэн болчихсон сэтгэл санаа шулууд ухааны узэл сурталын ухуулга хятадын эдийн засгийн амжилтыг дагуулаад тун эвтэйхэн явуулаад байгаа хорт могой гэж ойлгож болохуу?Чи оороо тэр китэдруугаа явж тонил за юу!
huvhai hujaa mini !!!!!!!!! augaa hytad gechihjee ha ha ha tanai hujaa chin vnendee bol hordood duusch baigaa shvv dee!!!!!!!!!agaariin bohirdol ,vildveriin bohirdol,ekologiin bohirdol, hvnsenii bohirdol deer ni hvn amiin het osolt !!!!!!!!! baruund hujaagiin svirel gamsgigiig odor bolgon zuragtaar gargaj ed tavlan ineej baina!!!!!!hujaahan mini !!!!!!!!!chi ter augaa ich sonoj ,mohoj bui hujaadaa ochij joom ,boos,aalzaa id dee!!!!!