Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Амбий буюу Ц.Батхуягтай уулзаж ярилцлаа. Түүний хувьд хэвлэлээр төдийлөн ярилцлага өгдөггүй ам бөхтэй нэгэн гэдгийг манай уншигчид эчнээ сайн мэддэг байх. Түүнчлэн олны танил жүжигчнээ чухам юу хийгээд байгаа талаар байнга л чих тавьдаг гэхэд хилсдэхгүй. Ингээд уран бүтээлийнх нь завсар зайгаар уулзаж сүүлийн үеийн сониноос нь хуваалцсан юм.
-Жүжигчин Амбий хэвлэлийнхнээс зайгаа барьж, ам бөхтэй байх болжээ. Нэгэнт уулзсаных сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцъя гэж бодлоо. Ярилцлагаа мэдээж уран бүтээлийн талаар эхлэх нь зүйтэй байх аа?
-Өнгөрсөн хугацаанд миний хувьд нэлээд ачаалалтай жилүүд байлаа. Бүрэн хэмжээний уран сайхны гурван ч кинонд тоглолоо. Ихэвчлэн хөдөөгүүр кино зурганд их явлаа. Удахгүй хэд, хэдэн уран бүтээл маань дэлгэцээр гарч, үзэгчдийн хүртээл болно. Тэр үед л хийсэн зүйл, хэлэх үгтэйгээр үзэгчидтэйгээ уулзъя гэж бодож байна даа.
Нөгөө талаар хэвлэлийнхэн надаас яагаад ярилцлага өгдөггүй юм бэ гэж их асууж шалгаадаг л даа. Үнэн хэрэгтээ нэг хүн байнга л өөрийнхөө тухай яриад байвал уйтгартай, үзэгчид ч залхана шүү дээ.
Тэгээд ч би ярихаас илүү бусдыг сонсох дуртай. Ингэх нь өөрөө амьдралын том сургууль болдог юм байна. Насны хувьд ч хүүхэд, залуустаа үлгэр дууриалал болчихмоор амьдралд нь хэрэгтэй зүйлийг зааж сургах, үгүй дээ л үйлдлээрээ харуулчих юмсан гэж эрмэлздэг.
-Хэд, хэдэн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барина гэлээ. Энэ бэлгийнхээ үүцнээс манай уншигчдад задлахгүй юу?
-“UBS” телевизийн “Содура” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглолоо. Энэ удаагийн миний бүтээж буй бүтээл дүр монголчуудын дунд байдаг цөөнх тэр тусмаа цаатан иргэдийн аж амьдралыг харуулсан, маш өндөр утга агуулга бүхий кино. Монголчууд бид чинь гурван сая хүрэхтэй, үгүйтэй цөөхүүлээ.
Тэр цөөхөн ард түмэн дотроо цөөн үлдсэн цаатан иргэд нийгмийн ороо бусгаа энэ цаг үед хэрхэн яаж амьдарч байна вэ. Цаашид яах ёстой юм гэдэг сэдвийг агуулсан, нэг ёсондоо сэтгэл эмзэглүүлсэн кино болох байх.
Зохиолын сэдэв утга санаа, агуулга нь таалагдаад энэ кинонд тоглосон. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгийн найруулсан “Танхай гэрээ” уран сайхны киноны зураг авалтыг дуусгалаа. Уран бүтээлийн сонин сайхны хувьд нэг иймэрхүү.
-Сүүлийн үед таныг ажиглаад байхад дэлгэцийн уран бүтээлд түлхүү анхаараад байгаа юм болов уу гэх сэтгэгдэл төрөх боллоо. Магадгүй тайзны уран бүтээлийг тань үзэгчид хүлээгээд байх шиг санагддаг?
-Ер нь аль, алиныг нь хийх ёстой. Жүжигчин хүний 40 нас бол дөнгөж мэргэжлийнх нь эхлэл, ирээдүй хойч үедээ сургамжлагдан үлдэх, нийгэмд хандсан бүтээл эхлэх нас юм. Жүжигчний мэргэжил бол хүний туулж өнгөрүүлсэн амьдралын хугацаатай салшгүй холбоотой бололтой. Амьдралын практик бол асар том сургууль байдаг юм байна.
Сайн муу, сайхан муухай, амьдралын зөрчлүүд гэж маш хүнд даваанууд бий. Энэ бүхнийг мэдэрч “жүжигчин” гэдэг рүү “Хугараагүй ноён нуруу” шиг яваад байгаагийн гол утга учир юм шүү дээ. Эдгээрийг үзэж, харж, сонсож, туулж явсан болохоор одооноос л зөвхөн мэдэрч байна. Тэр ч үүднээс олон газар явж, сайхан хүмүүсийн үгийг сонсож байлаа.
-Таны ярианаас сонсох хэрэгтэй гэдэг үг л их гарах болжээ. Магадгүй өөрийгөө чамласан, болоогүй гэдэг өнгө аяс цухалзаад байна уу гэмээр. Жүжигчин мэргэжлийг сургуульд нь эзэмшээд цолыг нь авсан ч амьдралынхаа туршид суралцах ёстой. Өөрөөр хэлбэл байнга л түүхий байдаг гэж хэлэх гээд байна уу?
-Жүжигчин гэдэг мэргэжил яг юу юм бэ. “Од” гэж хэлүүлэхийн тулд жүжигчин мэргэжил эзэмшсэн юм уу. Зөвхөн диплом өвөртөлсөн од байх уу, уран бүтээлч байх уу гээд л маш олон асуудал гарч ирнэ. Гэтэл жүжигчин гээч энэхүү мэргэжлийн маань хэм хэмжүүр нь улс орон хөгжин дэвжих, нийгмээ эрүүлжүүлэх, өсвөр үеийг хүмүүжүүлэх, хамгийн гол нь ганцхан тохиох амьдралд хүн чанарыг дээдлэхэд хэдий чинээ тусласнаар нь тогтоогддог юм байна.
Магадгүй энэ тухай яривал уртаас урт зүйл болно л доо. Нийгмийг ухааруулсан, нийгэмдээ хандсан уран бүтээл хийж л дөнгөж жүжигчин гэгдэж явах учиртай юм. Нийгмийн болохгүй, бүтэхгүйг соргогоор мэдэрч чаддаг хүн л өнөөдөр жүжигчин байж чадна.
Би саяхан Пусаны кино наадамд уран бүтээлч найзуудынхаа хамт яваад ирлээ. Ингэж явсан шалтгаан нь олон улсын кино урлагийн хөгжлийг нүдээрээ харж, кино урлагийн хөгжлийг аль шатандаа явж байгааг үзэхэд чиглэгдсэн.
Мөн АНУ-ын Лос-Анжелест болсон киномаркетыг очиж үзлээ. Энэ бүхнээрээ би дэлхий нийтийн кино урлаг чухам хаана явна вэ гэдгийг мэдэхийг хүссэн юм. Ер нь бид яах гэж кино хийгээд байгаа юм бэ. Кино хийх нь дэлхий нийтэд ямар ашигтай, юунд зориулагдсан юм гэдгийг мэдэх газар дээр нь очиж үзсэн хэрэг.
-Тэгээд юу харагдав?
-Манай кино урлагт дутагдаад байгаа зүйл бол уран бүтээлчид нийгэм рүүгээ хандсан зүйлд төдийлөн анхаарахгүй байна уу даа гэж бодогдлоо. Тийм зүйл рүү уран бүтээлчид явах хэрэгтэй. Нэлээд хэдэн жилийн өмнө Женко Х.Баттулга ахын хэлсэн үг санаанаас гардаггүй л дээ.
Тэрбээр бидэнд “нийгэм рүүгээ хандсан бүтээл хий л дээ” гэсэн. Үнэхээр ч жүжигчид нийгмийг эмчилдэг эмч нар. Тэр өгсөн үүрэг тангарагтаа үнэнч байж нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг эдгээж илааршуулах үүрэг хүлээсэн хүмүүс бол жүжигчид бид шүү дээ. Кино наадмуудаар явахдаа нэг л зүйлийг маш сайн ойлгож, мэдэж ирсэн.
Өнөөдөр бүх дэлхий, энэ бөмбөрцөгийн кино урлаг нэг л зүйл рүү маш алгуур зүтгээд байна. Шууд яваад очдоггүй тэр оргил руу маш алгуур тойруу замаар гэлдэрсээр. Тэр оргилын зогсоол нь ХҮН ЧАНАР, МӨН ЧАНАР-т хүрэхэд чиглэгддэг юм байна. Энэ бол хүн төрөлхтний мөрөөдөл. Үүнийг л мэдэрч ирлээ. Тиймдээ ч ерөөсөө л улс эх орны хөгжилд шууд нөлөөлөх зүйл нь урлаг гэдэг нь маргашгүй үнэн аж.
-Манайхан кино урлагаа төрөөс дэмжихгүй байна гэж их шүүмжилдэг. Энэ тал дээр ч гэсэн та шүүмжлэлтэй ханддаг уу?
-Аргагүй шүү дээ. Улс эх орон маань өөрөө ийм байдалтай байхад яаж урлагийг ойлгох тэнхэл байх вэ дээ. Урлагаар хүмүүжээгүй хүмүүс худлаа амьдарч, урлагаа ойлгох нь байтугай бүр л устгаж саармагжуулахыг бодох нь зүйн хэрэг биз дээ.
Тийм учраас л өнөөдөр зөвхөн дарга цэрэг, нам засаг солих асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж байгаагаас урлагийг яаж хөгжүүлэх вэ гэж бодохтой манатай. Иргэн хүнийг хүмүүжүүлэх, яаж хүн чанартай, эх оронч сэтгэлгээтэй байлгах вэ гэдэг талаар яриад ч хэрэггүй. Кино урлаг юунд хүрч үйлчлэх вэ гэдгийг ч бодож байгаа хүн хомс.
Нэг л их урсгал дагаж уруудсан хүмүүс. Ийм урсгалаараа байдалд дасчихжээ. Улс орныг өрх айлаар жишдэг. Тэр айлын өрхийн тэргүүн аавыг гэр орноо авч явах талаар бүхий л зүйлээ зориулж, хөдөлмөрлөж байхад үр хүүхэд гэр бүл нь саад болоод байвал юу болох вэ.
Манай улс яг үнэнчээр эх орондоо юм хийж, чин сэтгэлт хөвгүүддээ ямар нэг аргаар саад болдог. Атаархдаг, хорлодог, мохоодог. Бүр хэн ч биш болгодог. Үе үеийн гунигт түүх байнга давтагддаг. Үүнийг л таслан зогсоох гол сэлэм нь кино урлаг.
Жүжигчин хүн хамгийн гол нь ямар ч нөхцөлд хүн байх хэрэгтэй. Хүн болохын төлөө явж, сэтгэж байвал өөрийгөө жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшлээ гэж бод. Энэ хүн чинь жүжигчин хүн шүү гэж хэлүүлж л байвал тэр л маш том цол доо. Гол нь хийх хэрэгтэй байна. Хамтраад нийлээд нэгдэх хэрэгтэй. Үр дүн нь ч хурдан гардаг.
Өнөөдөр дарга, цэрэг гэж улстөрждөг хүмүүс л Монголд олширлоо. Харин хийж байгаа хүн байна уу гээд жингийн туухай дээр тавиад үзвэл их хөгийн инээдтэй зүйл гарч ирнэ дээ. Ирээдүй хойч үедээ үлдэхээр хийсэн, бүтээсэн зүйл байна уу. Бидний үр хүүхэд юуг харж омогшиж, бахархаж амьдрах юм бэ.
Монголын нийгэм оюун санааны том уналтад орчихоод байна шүү дээ. Урлагийнхан л үүний чиг баримжааг олгож цэгцлээд, монгол хүний ёс суртахууны эрхэм зан чанарыг төлөвшүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Монголд өнөөдөр Чингис хааны цогцолбор хөшөөнөөс өөр түүхийн бахархалт бүтээн байгуулалт гарч чадаагүй л байна.
Анх энэ цогцолбор хийгдэхэд түүхийн маш том бүтээн байгуулалт үр хойчид минь үлдэх зүйл хийж байна гэж харахаасаа илүү энэ надаас илүү гарчих болов уу гэдэг атаархуу бодолдоо хөтлөгдөн элдвээр л хэлж байсан. Хэн ч тусалж нэгдээгүй. Тэгвэл энэ нэгэн үе өнгөрөхөд Чингис хааны цогцолбор л үлдэнэ.
Женко Х.Баттулга гэдэг хүний нэрийг нь ч хүртэл тэр үед бүгд мартах байх даа, хойч үе минь. Ямар сайхан бүтээн байгуулалт босгож, Монголын түүхийн голыг зогоож байна вэ. Ерөөсөө л бид бүхэнд үнэ цэнтэй эрхэм зүйлийн төлөө бахархалыг бүтээж амьдрахын төлөө гэдэг сэтгэлийг төлөвшүүлэх ёстой. Ийм цаг нэгэнт болсны дохио ирээд байна шүү дээ.
-Монголчууд бид тамын тогооны үлгэр шиг амьдардаг ард түмэн шүү дээ?
-Тийм л учраас би хэвлэлээс хол байгаа юм шүү дээ. Өнөөдөр үнэхээр тэсэхгүй болоод дуугарч байна. Энэ бол Женко Х.Баттулга ахын талаар. Монголоо гэсэн зүрхний нэгэн судас тасарлаа шүү. Улс орныхоо төлөө үнэнч цохилдог зүрхтэй хойч үедээ санаа зовнисон хэн бүхнийг уриалж байна.
Тулга ахын хийсэн, бүтээсэн бүхэн бүтэн ухаантай хэн болгоны нүдэн дээр ил байдаг. Ярьсан хариуцсан болгон нь биелэж байгааг Монголын ард түмэн хардаг. Тэгвэл энэ бүхнийг ямар нэг аргаар хорлодог урвагчид болих хэрэгтэй. Ядаж өөрийн чинь үр хүүхдийн төлөө гэдгийг мэдсээр байж та, зөвхөн өнөөдрийн хэдхэн төгрөгийн төлөө бүү муу үйл хийгээрэй, гуйя.
Магадгүй намайг хэн нэгний захиалгаар тал засаж хий худал магтан долигонож байна гэж бодох л байх. Тэгвэл тийм зүйл огтхон ч байхгүй. Би үнэнийг л хэлэх гэсэн юм. Энэ хүний хөдөлмөрч сэтгэлийн үр дүн Монголын түүхэн дэх хар өдөр долоодугаар сарын 1-ний хагарал талцлыг намжааж, монголчуудыг нэгтгэсэн 2008 оны олимпийг мартах учиргүй.
Хоёр дахь удаагаа олон мянган жилийн хэрэглэгч сэтгэхүйтэй нүүдэлчин монголчуудыг бүтээлч сэтгэхүйтэй үйлдвэрлэгч үндэстэн болгохоор нэгтгэх гэсэн чин хүсэлт үйлсийг нь тасалдуулан зогсоолоо.
Энэ нь би болон мянга мянган бүтээх эрмэлзэлтэй, монголын ирээдүйг авч явах шударга залуучуудын урмыг мохооно шүү. Маш их харамсаж байна. Энэ хүн миний магтаалаар дутахгүй байх л даа. Улстөрийнхэн дундаас урлагийнханг дэмждэг ганц хүн нь шүү дээ.
Өнөөдөр спортыг аваад үзье л дээ. Монголын залуучууд энэ хүний л ачаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг боллоо. Монголчууд тэр аяараа хөдөлгөөний дутагдалд орчихоод байхад энэ хүн өөрөө үлгэр жишээ болж байна.
Монголын залуучууд сайхан эрүүл биетэй зөв бодол санаатай болж хүмүүжих дадал эзэмшиж байна. Энэ бүхэн чинь ерөөсөө л жудаг төгөлдөр эр хүн байх, айл гэрийн ноён нуруу, үр хүүхдийнхээ түшиг тулгуур сайхан амьдралыг бүтээгч хүн чанарын төлөвших хувийн соёлыг үлгэрлэх, эзэнт гүрний түүхийн түүчээ эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж ухарч харамсах бус урагш тэмүүлж л амьдрах ёстой гэдгийн үлгэр дууриалал болж чадаж байна шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд таны бодож хүсч буй зүйл тань юу болохыг сонирхож болох уу?
-Аливаа хүнийг баярлуулахад тэр хүн хэзээ ч мартдаггүй юм гэж аав минь ярьдаг байлаа. Бас Ардын жүжигчин Б.Дамчаа агсан ч Х.Баттулгад баярлаж явдаг юм шүү гэж хэлж байсныг хоёр чихээрээ сонсож явлаа. Тийм учраас надад тусласан хүнд энэ үгийг хэлэхээс илүүтэйгээр нийгэмд хандсан чанартай бүтээл хийвэл энэ хүний ачийг хариуллаа гэж ойлгох хүн дээ.
Өнөөдрийг хүртэл би мундаг сайн уран бүтээл хийж чадаагүй л явна. Тэгэхээр хүнийг баярлуулахаар хийсэн миний үйлдэл эх оронд маань тэр тусмаа үзэгчдэд хэрэгтэй байдаг. Жишээ нь би Х.Баттулга ахад баярлалаа гэдгээ ил хэлж амжаагүй л явна. Над шиг тийм бодолтой хүн Монгол Улсад маш олон бий.
Энэ бүхний гол учир холбогдол нь хүн чанар гэдэг юм яваад байна л даа. Хүн чанарын тухайд шударга, тусч байх, ядарсан хүнд сайн үйл бүтээх гээд хүнийг мартагдашгүйгээр баярлуулах гэхчилэн энэ бүгд нийлээд хүн чанар элэг бүтэн болж байгаа хэрэг.
Эцэст нь хэлэхэд монголчууд минь бүгдээрээ эцэг өвгөдийнхөө үлдээсэн эрхэм үнэт бахархлыг улам бадрааж нэр төр нандин чанараа гээлгүй амьдарцгаая гэж хүсье дээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
энэ архичин яагаад гэнэт доль наагаад унав аа
Ene hun uneheer zuv heljee Jenko Battulgad bayrlalaa gej helj amjaagui ch dotroo ene huneer baharhaj bas omogshij umuurch haramlaj yavdag Mongoliin tuluu zurh ni tsohildog olon zuun myangan Mongolchuud mini bii huniid ed hurungu etuul mned umussun zuusneer ni bish Mongol tsus Mongoliin tuluu tsohiloh zirheer ni uneldeg tsag ue irseen tiimees minii Mongolchuudiig muulah tusam ulam tsoglog bolj uuluh tusam nehdej nyagtarch ataarhah tusam ulam bur huchirheg bolno.
Huduunii phzdak huduuguuruul baih ym daa alia salbadai mini ochij tulga ahiinhaa bugsiig dolooo
Yostoi mundag jujigchin shuu.Eruul mendee sain bodooroi.Ajil oldono ami oldohgui shu.Uhaantai zaluu min uragshaa.
yun doli naagaad gej?ene hun unen l yum helsen baina sh dee.ataarhal hov jiv mongolchuudiin gem bish zan daa!Battulga tuuhend uldeh yum hiisen hiij ch baigaa.ter olon bayachuud hen ni iim yum hiisen yum?shar semjilsen bayan ovgochuud avgai soliod l nyalh amrag daguulj hed hedeer ni mashin bair avch ogch baigaagaas oor yu hiisen yum?muusain durakuud!ugee olj hutsaarai!
За, яалт ч байхгүй захиалгат бичлэг байна даа. Жаахан бодож байгаад аятайхан бичихгүй. Хэтрүүлчихэж. Нөгөөх Тулга ахынх нь бөгс улайж байгаа биз одоо.
Нээрээ МонБэйкери гэдэг талх хийдэг үйлдвэрийнхэн Амбий гэдэг жижиг барзгар боовон талх хийдэг болсон байна лээ шүү.
Ene arxichind Jenko xeden arxyni bor tegreg unertuulj l dee Ene Bol Jenkogyn arga baril Mongol Tulgatny Anujing xudalj avch eeriigee magtuulj baigaa um chin ene xoshin urlagyn alia salbadai naryg bol xuruuny uzuureer xedelgex bizdee
Хөөхрий минь өөрийннхөө сэтгэлийн үгийг хэлснэ байнашдээ.Энэ хүн маш ухаалгаар ярьж,хүндэлж байдаг хүнээ хэлж байнашүүдээ мангар юмнууд ойлгохгүй архичин,доль моль гэхшиг болио та нар Монгол ахан дүүс биш юмуу.Тэр тамын тогооныхоо үлгэрээр аашлаад байх юмуу айн...
Доль моль, архичин гэж буй хүмүүс бол ёстой өөрсдөө Баттулгын эсрэг хүмүүсийн бөгсийг долоож, шавхруугыг гордож амьдардаг хүмүүс бололтой. Амбий сэтгэлээсээ үнэн зөвл ярьсан байна шүү дээ.Яахаараа ажил хийж буй ганц хүнээ дандаа шүүмжилдэг юм бэ. Хөдөөний тойргуудаас сонгогдсон бүх гишүүнд эрх нь нээлттэй байсан шүү дээ, хугацаанд нь зураг төслөө гаргаж, төсвөө үнэн зөв тооцолсон Баттулга байгаад л Баянхонгорын 2 суманд энэ төсөл хэрэгжсэннд юунд дургүйцээд байгаа юм бэ? Хөдөөнийхөн чинь амьдрах орчингүй болоод УБ-т шавааралдаад, Утаатбаатар болгоод, дээр нь хөрсний бохирдолт, тоосонцор үүсээд, замын бөглөрөл жолооч бүхийг бухамдуулаад нийслэлд амьдрах нь эрүүл мэндийн хувьд нэн эрсэлдэлтэй болсныг бүгд мэдсээр байж хөдөөд хүн амьдарчих орчинтой болгож буй хүнээ хэл амаар доромжилж, энэ санал өгч байгаа царайг нь хар даа.Монгол хүний үнэн төрх харагдаж байгаа юм. Ажил хийж амьдрахаас илүү хог түүх,гуйлга гуйх, гудамжинд ном болон жижиг барааг гар дээрээс зарах, микрээр зах руу хүн зөөх, бусддыг гүтгэж гутаах зэрэг аргаар биед амар , бараг юу ч хийхгүй байж байгаад мөнгө олох санаатай шүү.
unen shdee jenko goo demjine shuu.mgl hun bur demjih estoi umaa.
Jenco bol er hun shuu nusnuudaa. MCS odjargal shig mya gar bishee
Jenko g hen hun bish geed baigaa yum. Orosiin gar hul bolson hun l geed baigaa bizdee
Жэнко ах чинь олон сайн юм хийсэн байхоо. Гэхдээ Монголын төмөр зам аль 5-6 жилийн өмнө тавигдчих байсанд саад хийсэн ш дээ. Түүнээс болоод монгол асар их боломжит орлогоос алдагдал хүлээгээд байна.
haha ene iim amitan boloo yu
Иймэрхvv хvмvvстэй ярилцаж байдаг хайран цаг!шал дэмий юм уншчихлаа, хайран цаг,хоосон толгой, хошин шогоо оронцоглоод л явж бай
Battulga yag yu hiisen be? Odoogoor mongold yu heregtei bgaan? Hunii niigem heregtei bn.ALi ch namuud uchiraa olohgui bugd sohor , dulii zovhon yarih l chadvartai.
ambaa ah aa ta mash buruu bodoltoi yavj bna, naad jonhuu battulgiig odoo hen ch toohgui, zuunii shildeg hulgaich luivarchintai hamt shorond orohgeegui yum bol naad buzar luivarchnaa buu durs, zuvhun eruul saruulaar uran buteele hii...
jonhuu battulgiin talaarhi unen bodit barimt 1. Шинэ сум төслийн 10 млрд төгрөг (ардчилсан намд хамгийн олон санал өгсөн суманд хэрэгжүүлж байгаа ард түмний саналыг мөнгөөр тооцож худалдан авч байгаа илт луйвар. 500-аас 2000 хунтэй суманд хэрэгжүүлж байгаа 10 миллиард төгрөгний өртөг бүхий канад байшин төслийг харцгаа!!! Энийг бүтээн байгуулалт гэх үү ? Мөнгө угаалт гэх үү? Үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? Нийт газар нутгийн 8-хан хувь нь ой мод бүхий талбай эзэлдэг, мөн дээр нь хэт хуурайшилттай, эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд модон байшин хэрхэвч зохицож нийцэхгүй болно). Яг яс юман дээрээ үнэнийг хэлэх юм бол энэ хэдэн модон байшингийн нэр нь л канад технологи нэртэй болохоос биш зүгээр л хятадаас авчирсан хэдэн мод зангидаж том модон амбаар тус бүрийг 100 саяаар барьчихаад дундаас нь цэвэр 3 млрд төгрөгний цавчаа хийж байгаа нэр шүү дээ. Хэдэн модон амбаар суманд нэмэгдээд хэдэн хурган дарга нарын ажиллах нөхцөл сайжирлаа гээд хөдөөнийхний амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. Тэрний оронд Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох юм биш үү. Юм л болбол жонхуу баттулга хүүхдийн минь сургалтын төлбөрийг төлдөг юм, хотоос ачуулсан гурил будаагаа хөдөөнийхөн бидэнд хямд үнээр шахдаг юм, баянгол зочид буудлыг үнэгүй үзүүлж, цайлдаг юм гэсэн ядуухан сэтгэлээр хандаж ходоодоороо саналаа өгдөгөө одоо боливол яасан юм бэ Баянхонгорынхон
oor uzeed ogie ch gesen ingej baigaa hun baina uu?battuliig chinges tsotsolboroor ni l gehed heden zuun jildee mongolchuud dursana.mal aa za!
Барагтай бол ярилцлага өгдөггүй хүн Баттулгы сайдын асуудалтай холбоотойгоор ярилцлага өгчээ.
хагалгааныхаа зардлыг даалгасан хүн чинь энэ зэргийн байтугай ярилцлага өгөх байлгүй дээ. баттулгын хийсэн юм гэж юу байгаан, genco нь л томорсон байх даа
jenco ni tomroogui ee, muuhan bgaa teheer bas eriin hugarhai yum shig bgaan
Х.Баттулга энэ хүний алтан амийг аварч эмчилгээ хагалгааны зардлыг бүрэн даасан шүү.Ийм хүн одоо ховордоо
Өөрөө дээш гарсан бүхэнд атаархах нь Өөдгүй л хүний шинж."Өвдөж зовсон үед нь Өгөөмөр сэтгэл гарган тусалсанд баярлалаа" гэх нь хүмүүний л ёс...Хан уул
Jenko tuuniig gulug bolgoson. Uruu tulj bgaa baidal n
Амьдрал ч Амбий нүүр шиг л барзагар байна даа.Өдрөөс өдөрт үнэ өсөж,доллар гуай томроод л...Монголчууд бие биенээ барьж идэх нь ээ? Хятадууд л оодрох юм.Ядаж ганц гэсэн МОНГОЛ ХҮН 1 ч гэсэн монгол хүнд баярлаж явах нь надад сайхан санагдах юм. Ховорхон үзэгдэл.
Батхуягаа таны ам ажил хочр алд дэлэм зөрж байна. Та нар нийгмийн эмч нар байх ёстой нь үнэн. Гэтэл та нар шал эсрэгээр нь хийдэг. Соёл урлаг гэдэг чинь наад захын соёлтой байхыг л хэлдэг баймаар ... Гэтэл хошин урлагын бүдүүлгүүд тогтлолт шиг юмаа эхлүүлэх гэж олон түмнийг 20-30 минут, заримтдаа түүнээс ч их цаг хүлээлгэдэг... хамгийн бүдүүлэг зэрлэгүүд... Хэл яриа нь ч гэсэн шар хадны өвчтөнүүдээс долоон дор гээд бүр ой гутмаар...
Хошин шогийнхон өөрсдөө л шог улсууд... Тэд бүгд сонгуулийн шоугаар л СОЁЛЫН ТЭРГҮҮН болцгоодог.
Hoshin shog bol mgl-iin emgenel bolj huvirch bna, theatriin taizniih ni 75% um uu daa,,,! Jenko bol hiisen yumtai ni unen,,,
Энэ хошин шогийнхон ариун тайзнаас хэзээ нэг бууж, хэт марзагнал, эрээ цээрээгүй доромжлолоо дуусгах юм болоо. Манай монголчууд шиг зар сурталчилгаа, рекламаа энэ хэдэн орилж чарласан, үзэгчдээ байнга доромжилсон хэсэг хүмүүсээр хийлгэдэг соёлт улс орон байхгүй дээ. Реклам хошин шог угаасаа биш. Бидэндээ тааруулж дандаа марзагналаар сурталчилгаа хийнээ. Болимоор юм.
battulga chini hun chanartai tsaraatai er hun um shig sanagdiin. iim hun barag oldohgui de
ambaa ah aa ta mash buruu bodoltoi yavj bna, naad jonhuu battulgiig odoo hen ch toohgui, zuunii shildeg hulgaich luivarchintai hamt shorond orohgeegui yum bol naad buzar luivarchnaa buu durs, zuvhun eruul saruulaar uran buteele hii...
jonhuu battulgiin talaarhi unen bodit barimt 1. Шинэ сум төслийн 10 млрд төгрөг (ардчилсан намд хамгийн олон санал өгсөн суманд хэрэгжүүлж байгаа ард түмний саналыг мөнгөөр тооцож худалдан авч байгаа илт луйвар. 500-аас 2000 хунтэй суманд хэрэгжүүлж байгаа 10 миллиард төгрөгний өртөг бүхий канад байшин төслийг харцгаа!!! Энийг бүтээн байгуулалт гэх үү ? Мөнгө угаалт гэх үү? Үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? Нийт газар нутгийн 8-хан хувь нь ой мод бүхий талбай эзэлдэг, мөн дээр нь хэт хуурайшилттай, эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд модон байшин хэрхэвч зохицож нийцэхгүй болно). Яг яс юман дээрээ үнэнийг хэлэх юм бол энэ хэдэн модон байшингийн нэр нь л канад технологи нэртэй болохоос биш зүгээр л хятадаас авчирсан хэдэн мод зангидаж том модон амбаар тус бүрийг 100 саяаар барьчихаад дундаас нь цэвэр 3 млрд төгрөгний цавчаа хийж байгаа нэр шүү дээ. Хэдэн модон амбаар суманд нэмэгдээд хэдэн хурган дарга нарын ажиллах нөхцөл сайжирлаа гээд хөдөөнийхний амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. Тэрний оронд Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох юм биш үү. Юм л болбол жонхуу баттулга хүүхдийн минь сургалтын төлбөрийг төлдөг юм, хотоос ачуулсан гурил будаагаа хөдөөнийхөн бидэнд хямд үнээр шахдаг юм, баянгол зочид буудлыг үнэгүй үзүүлж, цайлдаг юм гэсэн ядуухан сэтгэлээр хандаж ходоодоороо саналаа өгдөгөө одоо боливол яасан юм бэ Баянхонгорынхон ????
UCHNUUN UNENEES HOL ZURUUTEI BN SHUU AMBII MIN,HET 1 TALIIG BUU BARI
Barzak nvvrten jinhkene dolignohk gedgiig vzvvleed bgaa yum bisn vv
Deer muulaad baigaa humuusees asuumaar baina.Ta nar uls eh orniihoo toloo yu hiisen yum be? Battulga heleh ugtei hiisen yumtai hun shuu!!